Monday, December 10, 2007

Өвөөгөөсөө хойш яана даа, тэр хоёр


“Өглөөний наранд бус өөдсийн чинээ үрсдээ сэтгэл хорогдоод байна. Амьдрал хатуудаа хүрвэл дэндүү хатуу юм байна. Аргаа барахдаа олон жилийн өмнө бурхан болсон ханьдаа гомдож хэвтэхэв. Тэр азтай учраас л амьдралын эргүүлэгт нухлагдалгүйгээр эрт яваад өгч. Гэтэл би гэж азгүй толгой хоёрын хоёр сайхан үрийнхээ сүүлд орчихоод байж байгаа минь энэ. Үхэсний араас үхэж болдоггүй болохоор яая гэхэв. Үхсэнээс үлдсэн хоёр ачтайгаа хорвоогийн тоосонд бэдэрч явлаа. Амссан зовлон бас багадав бололтой. Элэгний хорь хавдар хэмээх өвчинд дарлуулж, хоногоо хүлээн тарчилж байна. Царигтай явахад нэг л мэдэхэд үдэш болсон байдагсан. Өвчинд шаналахын цагт ганц шөнө ч түмэн жил шиг урт санагдах юм гээч. Өөрийгөө бодвол яг одоо ч үхэхэд бэлэн. Надаас хойш энэ муу хоёр минь яана даа гэхлээр үхэх эрх алга. Гэвч буурай нь гурван хоног ч эдэндээ хань болохоосоо өнгөрч байх шиг байна” хэмээн зүрх шимшрэм эл үгийг Мөнхөө өвөө эцсийн хүчээ шавхан байж хэллээ. Үүнээс цааш олон зүйлийг яримаар, хэлмээр байгааг нь харцнаас нь уншлаа. Үхэл амьдралын зааг тэрсэлсэн энэ л амьдрал дунд тарчилж, хэлэх ч үг олдохгүй мунгинаж зогстол хажуу бөөрнөөс нэг юм нудараад авлаа.

Өвөөгийнхөө тэнтийтэл хавагнасан хөлийг байдгаараа илж зогсох хүү өвөөгөө амаа ангайн чимээгүй болоход нь үхсэн юм биш байгаа гэж бодсондоо намайг тийн нударсан юмсанж. Хүний хорвоод мэндлээд л эхээсээ өнчирч хоцорсон Энхбаяр хүүд өвөөгөөс нь өөр түүнийг гэх хүн үгүй. Хорвоо түүнд эхнээсээ л хатуу хандсан гэлтэй. Эхийг нь булаан одохын хамт түүнийг хэлгүй болгоодохож. Муу өвөө нь зээ хүүгээ хэлд оруулах гэж тэтвэрийнхээ хэдийг барагдтал эмнэлгээс эмнэлэг дамжсан авч “төрөлхийн “ гэсэн онош сончээ. Юм л хэл чадахгүй болохоос биш түүнд ойлгохгүйн зовлон түүнд үгүй юм билээ. Мөнхөө өвөөг алгуурхан нүдээ нээхэд баярласан хүү “ хи, хи” хэмээн инээнгүүтээ ширээн доороос гялгар ууттай зүйл татаж ирээд надад өгөв. Өөрийнх нь мэдлийн өмч аж. Дөрвөлжин дэвтрийн хуудаснаа элдвийн зүйлийг зурсан харагдана. Том жижиг машин, сарвайж сэрвийсэн элдэв дүрс гээд л. Тэгсэнээ цэвэрхэн цаас авчираад намайг зур хэмээн дохилоо. Ийн бид хэдийг мунгинаж байтал гаднаас нэг хөөрхөн охин ороод ирлээ. Хүүгийн ганц эгч М.Бүрэнтогтох аж.

Дүүгээ өөрөөсөө холдуулахгүй

Амьдралын наана цааныг гадарлахтай болсон Бүрэнтогтох охины бодол энэ. Тэрбээр хэзээ мөдгүй хаалга тогшин буй үхлийг гадарлаж байгаа нь илт. Өөрийг нь хичээлдээ явчихсан эзгүй үеэр өвөө нь бурхан болчихсон байх вий гэхээс олигтой ч хичээл дээрээ сууж чаддаггүй гэнэ. Өглөө түүнийг хичээлдээ явахад өвөө нь бөөлжөөд хоцорсон тул багшаасаа сүүлийн хоёр цагийн чөлөө авчээ. Охины гэр зуурын ажилд туслангаа түүнтэй ярилцлаа.

Өвөөгийн чинь бие тааруухан байна шүү. Дуудах ах дүү төрөл садан бий юу?
Өвөө арваад хоногийн өмнө эмнэлэгт хэвтээд гарсан. Эмчилгээгүй гэсэн ш дээ. Өчигдөр орой бие нь муудаад түргэн дуудсан. Түргэний эмч өвчтөний түүхийг нь уншиж үзчихээд тайвшуулах тариа хийчихээд явсан. Тэр эмч найдваргүй болжээ, охин минь гэж хэлсэн. Би ч гэсэн өвөөгийн биеийн байдлыг мэдэж л байгаа. Эзгүй хойгуур үхчих вий гэж л айдаг. Тэгвэл дүү маань айж сүйд болох байх.

Миний дүү улсаас тэжээгчээ алдсаны тэтгэмж авна биз. Та гурав өвөөгийнхөө тэтгэвэрээр л амьдардаг уу?
Өвөө намайг өөрөөрөө овоглосон учраас хүүхдийн гурван мянга, улиралд 25 мянган төгрөгний тэтгэмж авдаг. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг дүүд олгосон. Харин бид гурвыг манай хорооны ах эгч нар их харж үздэг. Өчигдөр гэхэд л манай хорооны хэсгийн дарга эгч үнэгүй нүүрс олгох болсон гэж байсан. Өвөө миний хичээлийн хэрэгслийг бэлдэх гээд дөрвөн сарынхаа тэтгэврийг урьдчилаад авчихсан. Тиймээс бид гурав жаахан тиймхэн л амьдарч байгаа. Гэхдээ гайгүй ээ.

Танай ангийнхан чамд туслана биз?
Энэ жил шинэ ангид орсон учраас ихэнх нь бид гурвын амьдралыг мэдэхгүй. Надтай хамт ес төгссөн хуучин ангийн хүүхдүүд гадарладаг л байх. Би тэдэнд өөрийнхөө тухай ярих дургүй.

Миний дүү ирэх жил дунд сургуулиа төгсөх юм байна. Мэргэжлээ сонгож амжсан уу?
Би орчуулагч болохоор шийдсэн. Тэгээд жуулчны баазад ажиллана гэж мөрөөддөг.

Өвөөгийн чинь хэлснээр өвөөгөөс чинь хойш их зүйл өөрчлөгдөх байх даа. Уучлаарай. Чи дүүтэйгээ хэсэг хугацаанд асрамжийн газар амьдарвал яасан юм бэ. Тэр нь дээр байх гэж би бодож байна. Ядахдаа хоол ундтай, дулаахан газар шүү дээ?
Өвөө ямар ч байсан хашаа байшингаасаа салж болохгүй гэж захисан. Тиймээс би хаашаа ч явахгүй. Бас дүүгээ дэргэдээсээ холдуулахгүй. Миний дүү надгүйгээр байж чаддгүй юм. Би ч бас адил. Дүүгээ сайн хүн болгоно. Жаахан том болохоор нь хоол хийж сургана. Хэлгүй ч гэсэн сайн хоол хийгээд сурчихвал өөрт нь хэрэгтэй. Уул нь тийм хүүхдүүдэд зориулсан сургууль байдаг гэсэн. Өвөөгийн бие муу тул дүүг сургууль руу зөөх хүн байхгүй тул сургуульд оруулаагүй. Түүнээс биш миний дүү ном сурах байх.

Ахархан биедээ даамгүй ачаа үүрэн амьдрал хэмээх туулж үл барах далайд гарах гэж буй М.Бүрэнтогтох охин бид хоёр ийн хөөрөлдлөө. Охиноос өшөө ихийг асууж ярилцмаар байсан ч зүрх минь хүрсэнгүй. Хаалганы цаана амьдрал горилон хэвтэх 73-тай буурайн туйлдаж ядарсан нүд, хэзээ мөдгүй болсон өвөөгийнхөө хавантай гүзээнд толгойгоо наан эрхлэх Энхбаяр хүү нүдэнд харагдаад ..,

Өвөө минь хоёр үрдээ гуравхан хоног ч болов харагдаасай. Таны хэлсэнчилэн таниас хойш тэр хоёр яана даа. Гэхдээ л амьд хүн аргатай гэдэгсэн дээ. Төр, түмэн байгаа цагт алзахгүй биз. Хувь тавилан нь тэднийг түших болтугай.

Ч. Туул.

Saturday, November 17, 2007

Амгаад баярлалаа

Манай мэйлийн хаягаар сайхан сэтгэлээр нэгдэх хүсэлтэй олон залуус ханддаг юм. Хандсан захиа бүрээс хүний сайхан сэтгэл ханхалдаг юм. Бид нэгдэн ядарсан нэгэндээ сэтгэлийн дэм өгч байвал бидний сэтгэл дүүрэх болно. Бид сэтгэл хангалуун сайн сайхан аж төрөх болно. Манай сайтанд зориулж Амгаа дараах шүлэг зохиосныг нийтэлье.

Хүний сайхан сэтгэл

Ус асгарсан ч унтраагүй
Тус хүргэсэн ч дундраагүй
Илүү дутууг хараагүй
Хүний сайхан сэтгэл

Хүний сайхан сэтгэл
Үерийн Болд өвгөн
Үрлээг гэсэн Дэлгэр
Өрөөлийн зовлонг өөрийн болгосон
Хүний сайхан сэтгэл

Хүний сайхан сэтгэлд алтан хөшөө босгох юмсан...

Thursday, October 18, 2007

October18.2007

Б.Эрдэнэсайхан: Ядуу гээд заавал уранхай ноорхой суултай нь биш. Зvгээр л сууж болохгvй, тэгвэл єлсєнє шvv дээ

Дэлхийн ядууралтай тэмцэх єдєр єчигдєр болов. Бид Хан-Уул дvvргийн XII хорооны иргэн, єрх толгойлсон Б.Эрдэнэсайхан гэгч эмэгтэйңд энэ єдрийг "тэмдэглэлээ". Тэрбээр 10-19 насны таван хvvхэдтэй юм билээ. 1998 онд нєхєр нь аваарт орж нас барснаас хойш таван хvvхдээ єсгєхийн тулд гадаа гарч эр, гэрт орж эм болсоор яваа нэгэн.

Хог тvvж, айлд амбаар барьж, юм оёж, жорлонгийн нvх хvртэл ухаж амьдрахдаа хэнээс ч, юу ч гуйлгvй, амьдралын хатуу хєтvvг туулсан эмэгтэй. Тэдний хашаагаар ороход тарчигхан амьдардаг хэдий ч цэмбийсэн цагаан гэр, цав цагаан орны бvтээлэг нvдэнд туслаа. Гэрийн эзэгтэй маань "Том банди дунд сургуулийн 11 дvгээр ангиа тєгсєєд цэрэгт явсан" гээд дулаахнаар инээмсэглэн "Миний хvvхдvvд чинь амьд бурхан шvv дээ" хэмээн яриагаа эхэлсэн юм.

-Сайн байна уу. Та єєрийгєє танилцуулаач.
-Б.Эрдэнэсайхан гэдэг. 45 настай. Сувилагч мэргэжилтэй. Одоо группт байдаг. Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэгт сувилагч хийж байгаад найман жилийн ємнє группт гарсан.

-Одоо юу хийж амьдарч байна даа?
-Группын хэдэн тєгрєг авч байна.

-Амьдралд чинь тэгээд хvрч байна уу?
-56000 тєгрєг авдаг. Тэр маань хаанаа ч хvрдэггvй л дээ. Хог тvvж, янз бvрийн л ажил хийж байна. Олныхоо буянаар болж л байна. Эгч нь Биокомбинатад ирээд таван хvvхэд эх барьж авсан. Дvvргээс "Шилдэг vйлстэн" хvндэт єргємжлєл, алтан медалиар шагнуулаад маш их баярласан.

-Танай хvн юу хийдэг байсан бэ. Хvvхдvvд тань бага байсан биз дээ?
-IV цахилгаан сганцад инженерээр ажилладаг байсан. 1998 онд авто ослоор єнгєрсєн. Энэ vед том маань тавдугаар ангид сурч байлаа. Маш хvнд байсан шvv. Бага охиноо єргєж аваад удаагvй ой гарантай байсан даа.

-Хvvхдvvдийнхээ тухай яриач?
-Манай том хvv одоо 19 настай. Жилийн ємнє 11 дvгээр ангиа тєгсєєд цэрэгт явсан. Удаах хvv маань энэ жил 11 дvгээр ангид сурч байна. Энэ зун тогооч мэргэжил эзэмшсэн. Нєгєє хоёр нь 11 жилийн аравдугаар ангид сурдаг. Бага охин маань 29 дvгээр сургуулийн гуравдугаар ангид сурдаг, хэлгvй дvлий юм аа.

-Бага охиноо Та єргєж авсан гэл vv?
-Тийм ээ. Ой ч хvрээгvй байхад нь ээж нь хаяад явчихсан юм. Тэгээд л бид хоёр хvнд хvн илvvдэхгvй гээд єргєж авсан. Тvvнээс хойш хэлгvй дvлий гэдгийг нь мэдсэн. Энэ жил сургуульд сургаж чадалгvй завсардуулах гэж байтал тєрєєс єгдєг 25000 тєгрєг нь хэрэг болж сургуульд нь оруулсан. Тєрийн минь буян. Энэ мєнгє хvvхдvvдэд маань их нэмэртэй юм аа. Хvvхдvvдийнхээ дэвтэр, номыг бараг аваад єгчихсєн. Одоо нэг охиньхоо номыг л аваагvй. Бvх ном нь 25000 тєгрєг болох юм гэсэн. 11 дvгээр сарын группын мєнгє буухаар нь авч єгнє єє. Сая бага охиноо сургуулийнх нь дотуур байранд оруулах гэсэн чинь 70000 тєгрєг нэхсэн. Байдгаа барж байж єгсєн. Би хvvхдvvдээ ямар ч байсан сургуулийг нь тєгсгєнє гэж боддог.

-Танай хvvхдvvд авьяастай юм аа. Энэ медалиуд бодвол тэднийх л биз дээ?
-Тийм шvv. Сурлагадаа ч сайн, бас ч их авьяастай. Том хvv маань дунд сургуулиа тєгсєхєд МУИС-иас гаалийн ангид сурах урилга ирсэн. Даанч мєнгє тєгрєгийн боломж байдаггvй. Сургаж чадаагvй ээ. Тэгсэн єєрєє "Ээж ээ, нэгэнт сургуульд сурахгvй юм чинь. Хvv нь цэрэгт яваад ирье" гэсэн. Одоо 28-нд ирнэ гээд догдлоод л хvлээж байна. Дараахь банди маань бас онц сурдаг. Сагс тоглодог юм. Энэ медалиуд ихэнх нь тvvнийх. Сургуульд сургаж чадахгvй хойно тогооч болгосон. Дараагийн охин маань найман жил дараалан онц сурсан, бас их олон медальтай. Нэн ядуу гээд тєрєєс нэг хvvхдийг маань дээд сургуульд сургаж єгнє гэж хорооныхон хэлсэн. Энэ охин маань эмч болно гээд байдаг юм. Хvсээд байгаа мэргэжлээр нь сургах юмсан гэж бодож байна. Багуудынх нь тухай одоогоор бодож амжаагvй л байна. Эхнээсээ хvvхдvvд маань сургуулиа тєгсєєд нэг нь ч гэсэн ажил хийвэл манай амьдрал сайн сайхан болох байх аа.

-Одоо євєл хаяанд ирчихлээ. Тvлээ нvvрсээ яая гэж бодож байна вэ?
-Харин тийм ээ. Хамгийн их санаа зовж байгаа юм тэр л байна. Уг нь тvрvv жил хороо хориноос єгч байсан. Энэ жил хvvхдvvд нь том болсон, єгєхгvй гэж байх шиг байна билээ.

-Юу гэсэн vг вэ. Та єрх толгойлсон эмэгтэй биз дээ?
-Харин тvлээ нvvрс єгвєл ганц тус тэр байдаг юм. Хааяа хорооноос хvмvvс ирдэг л дээ. Тэд манайхыг харчихаад ийм тохилог, цэвэрхэн айл байна. Ядуу биш байна гээд гардаг. Ядуу айл заавал уранхай, ноорхой, халтар байх ёстой, юм байлгvй. Гэхдээ эгч нь олныхоо буянаар болж л явна.

-Танд хэрэв тvлээ нvvрс єгєхгvй бол яах вэ. Одоо бvр ч vнэтэй болсон байна шvv дээ?
-Яахав дээ. Хогийн цэгээс модоо тvvгээд, харин нvvрсээ яадаг юм байгаа юм, мэдэхгvй. Эгч нь хvнээс юм гуйж чаддаггvй юм аа. Хэний ємнєєс амьдарч байгаа гэж хvнээс юм гуйж явах вэ.

-Таны амьдралд тусалж дэмжих тєрєл садан байдаггvй хэрэг vv?
-Аав маань бага байхад єнгєрсєн. Хуульч хvн байсан юм. Ээж маань одоо 80 насыг зооглож байгаа. Биокомбинатад ажиллаж байсан. Тєрєл садан, ах дvvс гээд байх юм vгvй. Гурван жилийн ємнє "Дэлхийн зєн"-гєєс таван ханатай гэр єгсєн. Тvvнээс ємнє айл айл дамжин амьдарч ирсэн. Гэр аваад маш их баярласан шvv. Хvvхдvvдтэйгээ хамт хvнээс дутахгvй амьдрах гэж хичээж явна. Нєхрєє єнгєрснєєс хойш маш хэцvv байсан. Хоосон хонох vе ч их байлаа. Одоо сургуулийн хvvхдvvдийн дунд баян, хоосны ялгаа их гардаг болжээ. Охиныг маань танай ээж чинь хог тvvдэг, тэр мєнгєєр нь ном авдаг гэсэн гээд уйлаад орж ирсэн. Манайд ч хvvхэд, нохой их л цугладаг. Эгч нь баярлаж байдгийм, тvvнд нь. Цагийн сайханд эгч нь ийм яваагvй юм аа. Нєхрєє даган 18 аймгаар явж vзсэн. Эрдэнэт хvний тєлєє зvтгэж явснаа бодохоор сайхан. Нэг vеэ бодвол, миний хvvхдvvд овоо болжээ. Манайх нэг кг махаар гурав хонодог байсан. Харин хvv маань тогооч болсноос хойш нэг кг махаар зургаа, долоо хонодог болчихоод байна. Одоо цагт ажлаас сайхан юм алга. Би ч ажилчин байсан. Одоо хvvхдvvдээ улс орондоо хэрэгтэй хvмvvс болгоё л гэж боддог. Зvгээр л суувал єлсєнє. Огт зvгээр сууж болохгvй гэж бодоод л зvтгэж явна даа.

Г.Дэнсмаа
Ч.Удамбор
Дугаар 202/2234/ Mongoliin medee

Friday, July 27, 2007

2007.07.27

Сайн байцгаана уу: Манай сайт цаашид Гүүглийн сурталчилгаагаар санхүүжигдэх боломжгүй боллоо. Тогтсон газруудаас тогтмол даралт хийгдэж байна гэсэн шалтгаантай юм байна. Уг нь монголчууд бид тийм ч цөөнхөн биш л юмсан.

Гэхдээ эхэлсэн ажлаа боломжитой бүх арга хэмжээг авч үргэлжлүүлэх болно. Бидэнд цаашдаа ажиллах төлөвлөгөө байгаа ба та бүгдийг ч бас хэрхэн санхүүжилт олж болох арга бүхий санаагаа хуваалцна гэдэгт итгэж байна.

Олны хүч оломгүй далай. Удахгүй эргээд уулзья. Батзаяа охинд хандивлах 100 ам.доллар хэвээрээ байгаа шүү.

Tuesday, July 17, 2007

Wednesday, July 4, 2007

Наадам -2006 бичлэгүүд

Үндэсний бөх 2006

5 даваа



6 даваа



7 даваа



8 даваа



9 даваа


Наадам -2005 бичлэгүүд

Монгол ард түмний үндэсний их баяр цэнгэл наадам дөхөж буй учир эдгээр бичлэгүүдийг тавьлаа.

5 даваа



6 даваа



7 даваа



8 даваа


Үзүүр түрүү



Wednesday, June 27, 2007

Залуусаа


Өвчинд шаналсан хөөрхий охинд туслах хөдөлгөөнд сайн санаатнуудыг нэгдэхийг уриалахын ялдамд өөрийн чадах бүх зүйлээр туслахыг хичээгээрэй гэж хүсье.




Friday, June 22, 2007

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтраах тусгай үүрэг гүйцэтгэж яваад нисдэг тэрэгний осолд өртөн алтан амиа алдсан тангараг өргөсөн төрийн албан хаагчид, манай шилдэг нисгэгч, эх оронч хөвгүүдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Хүн ардаа аюул гамшгаас хамгаалах ариун үйлсэд мөр зэрэгцэн тэмцэж явсан эх орны эрэлхэг хөвгүүдийн дотор Дундговь аймгийн харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын Онцгой үеийн удирдлагын газрын дарга, комиссар Д.Батбаатар, Гал түймэртэй тэмцэх албаны дарга, дээд ахмад Г.Цэрэнням нар маань байж, улс орондоо өргөсөн тангарагтаа эзэн нь болж, хүлээсэн үүргээ биелүүлэн бусдын амийг аварсан баатарлаг гавьяаг нутгийн зон олон чинь үүрд бахархан дурсах болно.
Та бүхний эр зориг, ажил албаа эрхэмлэн дээдлэх үзэл Монголын мянга мянган залууст үлгэр дуурайл болно гэдэгт итгэж байна.
Монгол газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө, бусдын төлөө цэл залуу насаа өргөсөн та нарынхаа байгуулсан гавьяа, эр зоригийг Монголын ард түмэн, түүний дотор төрөлх нутгийнхан тань дээдлэн хүндэтгэж, сэтгэл зүрхэндээ үүрд дурсан, мөнхжүүлэх болно.

Wednesday, June 20, 2007

Явц 2007.06.20

Батзаяа охины /lovelife.delhii.net/ эмчилгээний зардалд зориулж нэг зуун ам долларийг хандивлахаар шийдлээ. Одоогийн байдлаар дансанд дөчин дөрвөн ам доллар цугласан байна. Аль болох түргэн хугацаанд нэг зуун ам доллар болгоод тусламжаа үзүүлцгээе.

Мөн та бүхэн
lovelife.delhii.net -д орж сурталчилгаан дээр нь дарах, дансаар мөнгө шилжүүлэх гэх зэргээр туслах боломжтой байна. Сайн үйлс бүхэн дэлгэртүгэй.

Friday, June 15, 2007

Явц Асуудал хоёр



Таны анхаарлыг Амьдрах хүслэн блогт хандуулья. Туслах гарцаа маш зөв олж арга замуудаа тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байна.

Блог:
http://lovelife.delhii.net/
Туслах хөдөлгөөн: http://blogmn.net/molor/

Манай дансанд зургаан сараас хойш гучин гурван доллар орсон байна. Та бүхэн үргэлж орж ирж даралт хийж байна уу. Асуудал хоёрыг амьдрах хүслэн -д туслах болгож сонгож болно. Сонгоход таны санал чухал. Асуудлыг сонгоход амар, хэрэгжүүлэхэд бид санхүүгийн хувьд хүчтэй байх хэрэгтэй. Танд баярлалаа.

Tuesday, June 5, 2007

Асуудал Хоёр

Сайхан санаат танд баярлалаа.

Дараагийн удаа ямар асуудалд анхаарлаа хандуулж туслах вэ гэдгээ шийдэцгээе.
Та бүхэн санаа бодлоо хуваалцана уу. Дараагийн асуудлыг Наадмаас өмнө хэрэгжүүлэх болно.

Миний санал бол дээр өгүүлж байсан. Юу гэвэл зах дээр өнждөг ядуу хүүхдүүдийн бүхэл бүтэн арми байна. Мөн чихэр, бохь зарж цайны сүүний мөнгөө олох гэсэн цагтаа улс нийгмийнхээ төлөө /чи бидний сайн сайхны төлөө/ залуу насаа зориулсан өвгөд, эмгэд маань байна. Тэдний зарж буй чихэр, бохийг худалдан аваад тэд нараар өөрсдөөр нь захын хүүдүүдэд бэлэг болгон тараалгаж аль аль хэсэгт нь буян болчихвол зүгээр юм. Хүн ахтай, дээл захтай байдаг билээ. Хөгшид маань монголынхоо хойч үеийн ядарч буй хэсэгээ нэг удаа ч болов баярлуулж, нэмээд насаа өгвөл болоод явчихаж байна даа.

Friday, June 1, 2007

Мэдээлэл

Хүн бүр аав ээждээ хүүхэд тул бүгдэд нь Хүүхдийн баярын мэнд хүргэе.

H-Soft студи бичлэгээ хараахан явуулж амжаагүй байна. Удахгүй явуулна гэж мэдэгдсэн.

Сая дэлхий.нэт ээс дараах бичлэг олж хараад энд линк тавья гэж шийдлээ. Бүгдээрээ хүнлэг сэтгэлээр сайхан амьдарцгаая.

Тэврэлт бэлэглэе!

Явц 2007.06.01-ний байдлаар

Бидний тусламж төлөвлөснөөрөө буюу 5 сардаа багтан хүүд хүрлээ. Тун удахгүй H-Soft студи-с бичлэг ирэхээр дэлгэрэнгүй мэдээлье.

Саяхан MN25TV-ийн санаачлагаар 2 өнчин хүүхэдтэйгээ амьдардаг ядарсан эмэгтэйд олон түмний эд мөнгө, сэтгэл санааны тусламж хүрсэн байна.
http://www.mongolnews.info/index.php?module=unuudur&sec=view&id=18174
Энэ мэтчилэн монголчууд бид нэгэндээ ядарсан цагт нь дэм болж явбал аштай юу даа.
Сайн үйлс бүхэн дэлгэртүгэй.

Tuesday, May 29, 2007

Нэгэн клип



Хүүд хоёр зуун доллар буюу төгрөгөөр хоёр зуун тавин мянгыг тусламж болгон өнөө маргаашгүй хүргэх болно. Үнэнхүү сайхан сэтгэлээр хандаж буй монгол ахан дүүстээ баярлаж талархсанаа Мөнхсайхан хүү удахгүй илэрхийлэх байх.

- Хоёр дүүгээ галын аюулаас аварч өөрөө хүнд байдалтай байгаа хүүд туслах үйл ажиллагааг өрнүүлж болно. Хүмүүс үүнийг кэйз 2 болгох хүсэл зорилгоороо нэгдэж илэрхийлэх хэрэгтэй.

Сайхан сэтгэлээр дэмжиж буй хүмүүстээ дахин талархаж байгаа дахин илэрхийлье.

Sunday, May 27, 2007

Явц 2007.05.27-ний байдлаар

Монголд манай үйл ажиллагааг дэмжиж бидний саналыг халуун дотноор хүлээн авсан H-Soft студи-д баярласнаа илэрхийлье. Уг студи нь тусламж хүүд очиж буй агшинг дүрсжүүлэн бидэнд бэлдэж өгөх юм. H-Soft студи нь Монфреш ХХК, Худалдаа Хөгжлийн Банк гэх мэт том байгууллагуудын телевизийн ресламыг хийж гүйцэтгэдэг нилээдгүй нэр хүнд бүхий студи болно.

Сайхан сэтгэлээр хандаж буй танд баярлалаа.
H-Soft студи, захирал н. Хадбаатар-т талархсанаа дахин илэрхийлье.

Wednesday, May 23, 2007

байдлаар

Хүнлэг сэтгэлээр хандаж буй монгол ахан дүүстээ маш их талархаж байна. \ Хүүгийн эхэд хоёр зуу буюу төгрөгөөр хоёр зуун тавин мянган төгрөгийг энэ сардаа багтаад тун удахгүй гардуулах болно. Сайн үйлс дэлгэрэх болтугай.


Sunday, May 20, 2007

Мэдээлэл

http://olziinaa.wordpress.com/-оос авав. Мобикомын гар утас руу гаднаас мессэж бичиж болж байна гэдэг нь үнэн юм билээ. thanks http://olziinaa.wordpress.com/

Интернет ашиглан vнэгvй мессеж бичих

Өчигдөр нэг хүүхдээсээ нэгэн программ авав. Тэр программ нь интернетээс мессеж үнэгүй бичдэг юм гэнээ. Би худлаа байлгүй дээ гээд аваад туршаад үзтэл үнэхээр болж байна. Өдөрт 5 мессеж үнэгүй бичдэг юм шиг байна.

Skytel-руу явдаггүй юм шиг байна лээ. Mobi-руу бол зүгээр болж байна. Unitel-рүү явуулж үзээгүйл дээ. Энэ сайтруу ороод программыг нь татаад ав. http://widgets.yahoo.com/download/ ийшээ орхоор GET YAHOO WIDGETS 4 free download гэж байгаа. Тэрэн дээр дараад программаа татаад авчих. Тэгээд дараа нь SMS гэсэн widget байгаа. Тэрнийг нь ийшээ ороод татаад авчих http://widgets.yahoo.com/gallery/view.php?widget=41630 .

Ингээд л өдөрт өөрийн утснаас 5-н мессеж үнэгүй бичдэг болно гэсэн үг. Монголоор бичсэн чинь Ө, Ү үсгүүд л танихгүй байна лээ. Түүнээс биш утсан дээр зөв зүгээр таниж байна лээ. тм™ (alt+0+1+5+3) ийм тм гэсэн тэмдэглэгээ хүртэл зөв зүгээр таниж байх юм. ЛАЙТАЙ. Туршаад үзээрэй. Мэдэхгүй зүйл гарвал comment дээр бичээд үлдээчих. За амжилт.

Saturday, May 19, 2007

едер

Энэхүү арга хэмжээг дэмжин урмын үгээ мэйлээр ирүүлсэн хүмүүстээ ч баярлаж байна.



Өдөр бүр чин сэтгэлээсээ хандаж буй АНУ-Лос Анжелес Рестон Сиатл, Унгар-Будапешт, Ирланд-Дублин, Турк-Анкара, Орос-Москва, БНСУ-Чунчён Тайжён зэрэг хотуудад оршин суугаа сайхан сэтгэлт хүмүүстээ баярлалаа. Та бүхний хийсэн тус эргээд өөрт чинь буян болох болно. Эхний тусламжаа хүргэсний дараа аль улсаас хэр хэмжээний даралт хийсэн талаарх дэлгэрэнгүй тайлан гаргана. Сайн үйлс дэлгэртүгэй.

Friday, May 18, 2007

Мэдээлэл

АНУ-ын Сан Франциско xот дахь Паcифик Маркeтинг Компаниас АНУ болон гадаад орнуудад амьдарч байгаа Монголчууддаа гаргасан УРИАЛГА

Монголчууд бид эх сайхан байгалиа хамгаалах, унаган төрхийг нь алдагдуулахгуйгээр хойч үeдээ өвлүүлэн үлдээх тал дээр өвөг дээдсээс уламжилж ирсэн гайхамшигтай ёс заншил уламжлалтай ард түмэн билээ. Гэтэл сүүлийн 10 жилийн дотор энэ гайхамшигт уламжлал маань мөнгөнд шунасан цөөхөн хүмүүсийн харалган үйл ажиллагааны золиос болж байгаль орчин маань дахин сэргээгдэхийн аргагүй сүйдэн үгүй болж, мөхлийн ирмэг дээр ирсэнийг бид бүхэн харсаар байна.


Монголын байгаль орчныг хамгаалах асуудал орон нутгаас хальж, дэлхийн хэмжээнд санаа зовох асуудал болсныг Голдманы сангийн хүндэт шагналыг Монгол улсын иргэн, “Онги Голынхон” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярт олгосноор харууллаа.

Xариуцлагатай уул уурхайн салбарыг Монголд хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа иргэдийн хөдөлгөөнийхний ажилд Сан Франциско хот дахь Паcифик Mаркeтинг Компаниас амжилт хүсч баяр хүргэхийн ялдамд Онги гол орчмын байгалийг нөхөн сэргээх ажлын нэг хэсэг " Онги-Чацаргана" төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэн оролцохыг Амeрикт амьдарч байгаа нийт Монголчууддаа УРИАЛЖ байна.


Онги голын одоогийн байдал

Хангайн нуруунаас эх авч Өвөрхангай, Дундговь, Өмнөгөвь аймгуудын 8 сумын нутгийн 437 км замыг туулж Улаан нуурт цутгадаг Онгийн голын сав нутгаар алтны компаниуд хайгуул хийж байгаль орчныг бохиpдуулан сүйтгэснээс Онги голын ус татарч улмаар Улаан нуур ширгэжээ. Үүнээс болж Онги голын дагуу амьдардаг 60 мянган хүн ам, 1 сая орчим мал ундны усгүй, бэлчээргүй болох аюyл нүүрлэснээс гадна халдварт шар өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилүүдэд нутгийн ард иргэдийн байгaлиа хамгаалах хөдөлгөөний тэмцлийн үр дүнд хайгуулын 37 лицeнзны 35-ыг хүчингүй болгож, сүйтгэсэн газрыг ойжуулах, усжуулах ажлыг эхэлснээp одоо Онги голын усны хэмжээ нэмэгдэж 430 км урсдаг болж Улаан нуурт хүрэхэд 7 км үлдээд байгaа юм байна.


Онги-Чацаргана төсөл хэрэгжсэнээр ямар ач холбогдолтой вэ?

Чацарганы мод нь манай цаг уурт тохирсон тэсвэртэй, булаг шанд, голын усыг тогтвортой байлгахад чухал нөлөөтэйгээс гадна эдийн засгийн хувьд айл өрхийн амьжиргаанд чухал нөлөө үзүүлэх олон талын ач холбогдолтой учраас энэ төслийг Онги голын орчим амьдарч байгаа айл өрхүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж, эхнээсээ амжилттай хэргжиж эхэлжээ. Энэ төсөлд бид оролцсоноор байгаль орчны нөхөн сэргээлтэнд хувь нэмрээ оруулаад зогсохгүй ажлын байр бий болгох, айл өрхийн амьжиргаанд дорвитой хувь нэмэр оруулах юм.


Энэ төсөлд Амeрикт амьдарч байгаа Монголчууд яaж оролцох вэ?

Бид энэ 10 сард эхлэх чацарганы тариалалтад оролцох боломжтой. Нэг чацарганы модны суулгац ойролцоогоор $3-4 орчим долларын үнэтэй байдаг. Монголын талаас Онги Голынхон” хөдөлгөөнөөс зохион байгуулж энэ төсөлд оролцох орон нутгийн гэр бүлд, гадаадад амьдарч байгаа хувь хүн, гэр бүл эсвэл найз нөхөд хамт олны нэр дээр чацарганы суулгацыг худалдан авч өгнө. Таны худалдаж авч өгсөн мод хэрхэн ургаж байгаа талаархи мэдээллийг байнга авч байх болно. Өөрөөр хэлбэл бид төслийн явц хэрхэн хэрэгжиж байгаад байнга хяналт тавьж байна гэсэн үг.

Таны нэг удаагийн уух аяга кофe, татаад хаях нэг хайрцаг тамхины үнээр авсан нэг ширхэг чацарганы суулгац Онги гол хавийн байгалийг сэргээхэд төдийгүй айл өрхийн амьжиргаанд бодит тус хүргэх боломжтой гэдгийг та анхааралдаа аваарай.

Удахгүй Онги голын орчмоор Амeрикын Монголчуудын гэсэн тодотголтой ногоон төгөл, чацарганы цэцэрлэг бий болог. Үүнээс улбаалаад Солонгос, Англи, Гeрманд байгаа Монголчуудын гэсэн нэртэй ногоон байгууламж бий болоосой. Энэ бүхнийг ажил хэрэг болгохоор удахгүй эргээд уулзацгаая.


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!


Санаачлагч:

Pacific Marketing Co.,Ltd
50 Battery st suite #14
San Francisco, CA 94111, USA
www.pacificmarketingus.com
e-mail: usa_mongols@yahoo.com


Дэмжигчид:

  • Монгол нутаг мину эвсэл - Мoнгoл
  • Oнги голынхoн хөдөлгөөн - Монгол (www.onggiriver.com, e-mail: onggi_river@yahoo.com
  • Golden Gate Friends of Mongolia - Сан Франциско хот
  • Tenggis Company - Khubilai Khaan beer - Оакланд хот
  • Mongolmedee.net сэтгүүл - Дэнвэр хот
  • Сонирхогчдын Сумо бөхийн дэлхийн аварга У.Бямбажав- Лос Анжeлес хот
  • Лос Анжeлес хотын Монголчуудын Холбоо

    Санал бодлоо www.mongolmedee.net болон usa_mongols@yahoo.com ирүүлнэ үү.

Wednesday, May 16, 2007

Мэдээлэл

Дараах зарыг cmox.org сайтаас татаж тавьлаа. Монгол улсын хөгжлийн төлөө өөрийн бодож санаж явдаг зүйлсээ олонд танилцуулах сайхан боломж нээгдсэн байна. Өргөнөөр оролцоно уу.

Эрхэм хүндэт оюутан залуусаа…


СМОХ/Солонгос дахь Монгол Оюутны холбоо/-ны зүгээс Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, суралцаж буй Монгол залуучуудынхаа дунд “Монгол улсын хөгжлийн төлөө Хилийн чанадад сурч буй миний хэлэх үг” гэсэн сэдвийн дор шилдэг Эссений уралдаан зарлаж байна. Уг Эссе бичлэгийн гол зорилго нь Гадаадад суралцагч нийт оюутан залуусынхаа Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, эх ороныхоо хөгжлийн төлөө санаа тавьж буй тэдний дуу хоолойг олон нийтэд сонсгож Монголын хөгжилд хувь нэмэрээ оруулахад оршино.

Шилдэг Эссег шалгаруулах тэнцүүр:
1.Эссений агуулга нь зардасан сэдвийн хүрээнд байх
2.Бүтээлч, шинэлэг санаа гаргасан байдал
3.Бодит баримтаар баяжуулсан эсэх
4.Утга санаагаа зорилгодоо нийцүүлсэн ойлгомжтой, эмх цэгцтэй гаргасан эсэх
5.Эссений заасан хугацаа, хэмжээ, үсгийн фонд зэрэг бусад шалгуурт нийцсэн эсэх

Та бүхэн Эссегээ Microsoft Word программ дээр бичсэн байх бөгөөд үсгийн хэмжээ 11, А4 хэмжээний 2 нүүр байна.

Зохион бичлэгийг хүлээн авах хугацаа: 2007*04*01-2007*06*01ний хооронд
Уралдааны дүн гарах огноо: 2007-05-15 Мягмар гараг /Уншиж шалгаруулахад хугацаа/
Та зохион бичлэгээ доорхи хаягаар ирүүлнэ үү...


info.cmox@gmail.com

Уралдаанд шалгарсан эхний 3 байрт мөнгөн шагнал болон СМОХ-ын нэрэмжит дурсамж бичиг гардуулах болно. /1$-960вон/
1. I- байр нэг хүн. 300,000вон. Дурсгалын бичиг
2. II-байр нэг хүн. 200,000вон Дурсгалын бичиг
3. III-байр нэг хүн. 100,000вон Дурсгалын бичиг.

Ивээн тэтгэгч байгууллага: NECAS (Northeast Central Asian Solidarity)

Уг зохион бичлэгийг www.cmox.org болон www.tsahimurtuu.mn аар цахим хуудсууд болон цувралаар Монголын сонингуудаар нийтлэхээр төлөвлөж байгаа.

Оюутан залуус та бүхнийг уралдаандаа идэвхитэй оролцож өөрсдийн дуу хоолойгоо бусадтай үзэл бодлоо уралдуулна гэдэгт итгэж байна.

Tuesday, May 15, 2007

Case#1 Явц 2007.05.15-ны байдлаар

2007.05.14 ний өдөр:
Нийт олсон: 137,75 /2007.05.15-ны өдрийн 16 цагийн байдлаар/
Өдөр бүр орж буян үйлдэж байгаа сайхан сэтгэлтнүүддээ баярлалаа.
Хүн бүр цаашаа найз нөхөддөө дамжуулж байна уу.


Доорх 2 бичлэгийг интернэтээс татаж тавьлаа.



Saturday, May 12, 2007

Case#1 Явц 2007.05.12-ны байдлаар

Нийт олсон: 129,37
Энд сонин.мн дээр гарсан нийтлэлийн доор тавигдсан хүмүүсийн сэтгэгдлүүдийн зарим хэсгийг орууллаа. Бүрэн эх: http://www.sonin.mn/?p=9755
  • 5. О.Сараа (202.5.195.132) | 2007.05.3, 13:09

    Манай нийгэмд ядуусын амвдрал өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаад сэтгэл минь их зовож явдаг.

  • 6. Ter huugiin eej deer ni dans neegeed tuslya (220.120.130.217) | 2007.05.3, 13:45

    Monhsaihan huu 15 tai dans neeh bolomjgui bol eejiin ner deer ni neegeed humuusiin handiviin mongo shiljuulye,
    dansnii dugaariig ni olon niitiin medeelliin heregsleer zarlah heregtei
    Bas ene gandin hiid huuhdiin baiguullagad handaarai

  • 12. mongol eej (218.144.204.72) | 2007.05.3, 14:39

    Monhsaihanii bagsh aa ta hariltsah hayag ogooch ee. bid eej hun bidnii YPEEC yalgaa yu baihav dee. setgel ovdoj bainaa XYY-d tuslaya ter monhsaihanii hayagiig l ogoodoh doo angiin bagsh-d UX bayarlalaa

  • 15. bi ene setguulch baina (203.91.112.37) | 2007.05.3, 15:39

    ene talaar sain medehgui baina. gehdee bagshiih ni utas 99847297 gej baigaa.herev ta buhen munhsaihand chin setgeleesee handaj baigaa bol ene utsaar yariad tuuntei holbogdoj bolno.tabuhniig ingej handaj baigaad bayarlalaa

  • 7.05.3, 17:00

    Yunii umnu survajlaga hiisen setguulchid bayarlalaa.
    Munkhsaikhanii angiin bagsh, hamt olon ni sain humuus baigaa ni yamaidaa,
    Munkhsaikhan huu bolon tuunii eejtei uulzaj demjleg uzuulie humuusee! Huviin emnelegtei bayan emch nariig neg udaa unegyi hevtuulj emchilgee hiij, haynaltandaa avahiig urialj ba.
    Humuusee,amiddaa bie bienee hairliya!!!

  • 19. Bayaraa (202.179.10.78) | 2007.05.3, 19:00

    End xandsan shig saixan setgeltei xumuus olon baigaa gedet itgeltei baina. Bugdeeree tuslay.

  • 21. anuo (86.75.38.2) | 2007.05.3, 20:39

    ene jaahan huu budnii huugees dutah uy bh uuniig unshaad ooriin irehgui setgel ovdoh um ene utas ruu ni holbogdie humuusee hamtdaa

  • 23. bi tuslamaar baina (87.66.151.188) | 2007.05.3, 20:48

    uuriin erhgui setgel mini ubduj baina. bas uchnuun iim hetsuu amidraltai humuus baigaa shuu dee. humuusee bie biedee tuslaya l daa.

  • 24. bi tuslamaar baina (202.131.231.37) | 2007.05.3, 21:01

    15 HAN NASTAI YUM BNA SH DEE HVMVVSEE BVGDEEREE NINJIN SETGEL GARGAJ TUSALTSGAAY BVGDEEREE BIY BIYNIIGEE URIALTSGAAY

  • 26. bexixutug (211.204.244.208) | 2007.05.3, 22:21

    teselgui nulimas unagalaa xandiviin san neevel tusalaxad belen minii duu setgeliin tenxeetei baigaarai… uurdiin zovlon gej baidaggui, uurdiin yum shig sanagddag zovlon gej baidag yum shu. minii duugiin eej udaxgui edgene ee

  • 27. oyuna (84.228.138.244) | 2007.05.3, 22:38

    Khariltsakh utsaa ner, khaygtaigaa bichne yy?
    Zobsonii etsest jargakh tsag irnee.
    Chi surguulia l khayj bolokhgyi.
    Minii khelsen ygend itgeerei ! Neg l odor BURKHAN chamaig kharakh bolno.

  • 33. lkamaa-USA (24.209.134.220) | 2007.05.4, 0:47

    minii dvv ih sain hvv bna.ooriin ner eejiinhee nertei hamt hanidbiin dans neelgeed heblel deer tabi.
    bid tusalahad belen bna.

  • 37. bb usa (66.174.79.226) | 2007.05.4, 1:34

    Mini duugiin eej ,emee 2 ni edgenee.Ene saihan sanaatai humuust
    Munkhsaihanii umnuus bayarlaj bna. Bid tuslahad belen bna.
    Eejiin chin bolon uuriin ner deeree dans neelgeh heregtei!!!

    Holboo barih yag unen zuv utas

  • 38. Anonymous (81.227.18.158) | 2007.05.4, 1:35

    Bi önöödor ene huugiin saihan setgelt bagshtai utsaar yarisan l daa. Dans neelgeh tuhai sanal tavihad yaj haana neelgeh ve gej asuuj bh yum. Ene hol baigaa bi yu medeh bilee dee. Harin ter bagsh ter talaar höötsödie gej bna. Buteh boltugai.
    Esvel westren union-oor shiljuulj boloh yum. Daanch ter huu pass-gui döngöj 15 tai.

  • 41. Anu (207.81.86.31) | 2007.05.4, 2:48

    Hi, ene sedviig hondoj setguulchded handsan bagsh tand bayarlala.ene huugin ner deer yumuu eejinh ni ner deer dans neeh ni zov boluu. Monhsaihan huud handaj helehed eej chin saihan humuusin buyanar emnelegt hevtej edgeh bolno, harin minii duu durguuliasa garch zavsardaj bolohgui, ene olon ulsiin hair itgeliig daaj yavarai.Minii duug Burhan harj baigaa.hamgiin gol zov bodol uhaan sanaatai baihad chinii uils butej yavah bolnoo.I wish you good health, and good luck. egch ni bagshtai chin utsaar Canadas yarih bolnoo.handiviin santai hurdan boloh heregtei. Canadas

  • 42. Uhaantai Mongolchuud (204.187.34.100) | 2007.05.4, 2:54

    sain bna uu? ene niitlellig unshaad unkheer orovdoj bnaaa…er ni iimerkhuu zovson khumuust tus bolkh kheregtei khumuusee…yunii omno eejiigee Gemtliin emnelegiin emch nart khandval khevtuuleed onoshiig ni togtoooj emchilj ogno gedegt itgeltei bna,,iimees minii chi Gemtliin emnelgiin emch Olziibaatar akhataigaa uulzaarai,,,ter bolon busad emch nart chamd tus bolkh bolnoo…

  • 45. Mugi (85.134.140.55) | 2007.05.4, 4:27

    Xen negendee tusalj amidrax saixan shdee Bid l bolj bval busad ni xamaagyi gedeg xumuus bdag ch saixan setgeltei xumuus bas bgaad mash ix bayartai bna. Axadsan achaa uurch yavaa duudee unexeer tuslamaar bna. Zugeer am bisg biyeluulmeer bna. Xolbogdox utsiig ni olood ogvol sain bna, bi mgl-d bgaa eejdee xeleye

  • 46. USA (64.207.54.253) | 2007.05.4, 5:04

    sain bn u? ene huud bi unen goloosoo tuslamaar bn yaj holboo bari ve?

  • 47. za shaa shaa (24.16.98.49) | 2007.05.4, 6:08

    za shaa shaa ta nar neeh aman deeree ingej tuslana muslana gej burj bsnaa yag tsagaa tulahaar sohor zoos ugj haragdaach. Teel margaash ni uur neg yum unshij unuuduriin ene jaaliin amidraliig tag l martananshdee. Uneheer ta nar tuslaad huugiin eejiig hul deer ni bosogchuul bi mongol yavj guilgachin bolno

  • 48. huurhii (89.100.192.114) | 2007.05.4, 6:09

    tusalya ih mungu bishee zugeer l setgeliin yum dahiad todorhoi hayag bicheerei .huugiin ner deer l dans neegeerei hamtran ezemshigcheer ni eejiig ni .uur busdiin ner deer bol hereggui shuu bayarlaa huu ih sanalaa .huutei mini yalgaa yu bhav

  • 50. Maple (24.70.95.203) | 2007.05.4, 7:06

    Shuudangaas ochood hudaldaad avchihdag ,ochihoor ni bankind ochood soliuldaad mongo bolgodog chini yu bilee??. Bi neriig ni martchihaad baina. Ter baival haygaar ni yavuulchihval boloh yum bish uu.

  • 57. togoo (202.72.242.184) | 2007.05.4, 9:00

    tuslahad belen ba haygaa todorhoi

  • 58. tuslagch (222.8.48.36) | 2007.05.4, 9:06

    Angiin bagshtai i sain yarij baij tuslaarai daa. Tanihgui hund yavuulchihvaa. Bi ch bas tuslamaar baina.

  • 60. Anonymous (24.143.148.160) | 2007.05.4, 9:30

    Minii dvv haygaa ug eejiinhee ner deer dans neegeed teriigee soninoor damjuulaad gargaval chamd tuslan hvmvvs olon bgaa uchraas gantshan eejii

  • 62. us -aas (168.253.21.88) | 2007.05.4, 13:25

    Tuslah huseltei hun olon bgaag harj ih bayralaj bna, Bich gesen chadlaaraa tuslamaar bna. Ulsuj hund amidral tuulj uzseen aimaar hetsuu. Yostoi tenger hol gazar hatuu baidag yum daa

  • 64. zul (202.179.2.10) | 2007.05.4, 14:15

    Энд хандсан бүх хүмүүст баярлалаа.сайхан сэтгэл гаргаж байгаа хүмүүсийг энэ нийтлэл бичсэн сурвалжлагч л холбож эхэлсэн ажлаа дуусгавал сайнсан. тэгэхгүй ингээдл яасан ийсэн нь мэдэгдэхгүй, хэцүү байна ш дээ.

  • 73. saihan yuma...humuusiin bichseniig unshaad uyarch bna (193.224.49.13) | 2007.05.5, 2:03

    http://hunlegsetgel.blogspot.com/

    ene tooluur heden udaa darsaniih uzuulj bga bizde? 30 minutiin dotor 100 gaar ahiullaa:))))

  • 74. Saikhnaa (213.148.237.188) | 2007.05.5, 2:48

    Monx saikhaan axiin dyy sain bnaa Chi ooroo gar utas awchix tegeed nomeriig ni ene saitad bicheerei Chi iim xetsyy amidaraliig tuulsan im chini saikhan amidarax ni gartsaagyi shyy Ax ni tsagtaa chamshig l amidarch bailaa Ailiin ambaart untaad shono xog tsewerleed l nyyrs xulgailaad geed Xool xiij idex im iu ch baixgzi xil guril jaaxan boownii tos olood teryygeeree gambir xiij ideed l iawdag bailaa Odoo bol Ax ni Golland ulsad amidarch bna Chamd byx talaar tuslaxad belen bna Tsaashdaa ch gesen…Xamgiin gol ni eej emeegee edgeegeed l awbal bolj bna Daraa ni amidral bolnoo Xamgiin gol ni minii dyy xicheel surguulidaa l sain suraarai Xamgiin gol ni medleg bolowsrol xeregtei shyy Erdem medlegiig byx zyil daganaa Sanchigmaa bagshaa tanid ix bayrlalaa Oor busad olon bagsh nar angiixaa iim xyyxdyyded tuslaasai

  • 75. switzerland (85.2.86.132) | 2007.05.5, 3:23

    Ene niitleliig unshaad nulims ooriin erhgui ursch baina. Hun zowsnii etsest jargadag um.Sanaa zow bol zaya zow gedeg shuu dee. Monhsaihan minii duu ch bas jarganaa. Hamgiin gol surguulia orhij bolohgui. Hund erdem nom shig heregtei zuil baihgui. Minii duu handiwiin dans ooriinhoo umuu eejiinhee ner deer gargasan ni deer. Tegeed dahiad ene sonind handwal olon hun chin setgeleesee tuslah huseltei baina shuu dee. Duudee amjilt husii. Buh zuil saihan bolnoo.

  • 76. Anu (207.81.86.31) | 2007.05.5, 4:56

    Hi, bi dahaid Canadas bichij bna. Ochigdor bagshtai ni yarisan. dans udahgui neelgene gej helsen. ene dansiig huu yumuu eejin ner deer neelgesen ni chuhal boluu gej bodoj bna. ter 9918 bol medehgui. odoo ued Mongold luivar ih bolson uchraas itgehgui bna. Survaljlagch ta ene aljaa neg mor duusgavar bolgoj ene huugin aduudlig hurdan shuudej ogch dansiig hurdan ogch niitlemer bna.ajil hiivel duustal Davs hiivel uustal gedeg ug baidag. ene huud tsag minut sekunt bur unetei baigaa. ter eej ovdoj zovj bna. hurdan tusalh heregtei bna.Canadas

  • 77. 351-ees (75.18.185.115) | 2007.05.5, 12:19

    Olnii sanaa olomgui dalaitai adil gegcheer Munhksaihan huud tyslah sanaa tavisan buh MGL-humuusdee ter huugiin umnuus bayrlasnaa hurgii.Ene huugiin tyhai tsag zavaa gargan medeelel ugsun syrvaljlagch tanid bas bayrlalaa. Munkhsaihan huugiin ner deer dans neevel deer sanagdlaa.dansnii asyydal shiidegdvel handiv uguhud belen baina. sanfrancisco hotoos

  • 78. Tuslahiig husvel (202.131.231.52) | 2007.05.7, 10:53

    XAAH banknii 500720833-7 gesen dans neesen baina. Ooriih ni ner deer, Bi ochigdor bagshtai ni yarisan.

  • 79. MGL (203.194.114.254) | 2007.05.7, 18:03

    Munkhsaihan huud tuslah setgelee ilerhiilsen deerkh humuuseer uuriin erkhgui baharhaj baina. Ta buhnii ene buhen chini buyan boloh boltugai ! Ta nariin saihan setgeliin uzuurt urgelj gerel gegee badarch baih boltugai .
    Ene huu yaduu zuduugeeree turii barisangui , gol ni amidrah gej zutgej baigaag unshaad uuriin erkhgui baharhah setgel turj bna.
    Humuusee bolomjooroo tuslaj , uuniigee boditoor heregjuulie gej urialj bna.

  • 80. e (202.179.3.174) | 2007.05.7, 20:15

    huud tusaltsgaaya

Энэ хүүд хэлсэн шигээ тусалсан хүмүүс над руу холбоо бариач. Би энэ хүүд нийтлэл гарснаас хойш сайхан сэтгэлт хүмүүсээс хэр зэрэг тусламж очсоныг нь блогтоо тавих гэсэн юм.

5 сарын 25-27 ны хооронд хүүд $200 тусламж үзүүлэх болно. Тэр үед мөнгөн дүн хүрэхгүй бол би өөрөөсөө гаргаад өгчихнө. Энэ үнэнч сэтгэлтэй хүмүүс нь тунаж үлддэг тоглоом биш. Олны хүч оломгүй далай. Энэ үг монгол үг үү?

Thursday, May 10, 2007

Case#1 Явц 2007.05.10-ны байдлаар

Нийт олсон: 127,47
Өдөр бүр орж ирж буян үйлдэж буй сайхан сэтгэлтнүүддээ талархаж байна.
Одоо 200 хүрэх юухан байхав дээ. Харин илүү гаргаж олбол сайн байгаа юм. Хангалттай илүү гаргаж олохгүй бол хүүхдүүдийг чихрээр баярлуулах үйлсээ хоёрын хооронд юм хийхгүйн үүднээс түр азнаж тохиромжтой үеийг хүлээх хэрэгтэй болох байх.

Дүрсжүүлэх тал дээр монголд 1 студитэй хамтран ажиллахаар ярилцаж байгаа ба дараа нь өөр нэгэн сайн санаатан бас санал тавьсан байгаа. Аль боломжтой, тохиромжтойг нь сонгоноо.


p.s.Зарим нэг үл итгэгчидэд: хэдхэн хоног тэвчээд хүлээчих, тэгээд болно биз дээ.

Wednesday, May 9, 2007

Нэг едер



5 сардаа анхны үр дүнгээ үзэх болно.
Сайтууд дээрээ холбоос хийж байгаа хүмүүстээ баярлаж байгаа шүү.



Tuesday, May 8, 2007

Санал асуулга


Сайн үйлс бүтээлцэж буй та нартаа маш их баярлаж байгаагаа илэрхийлье.
6 сараас өмнө Н. Мөнхсайхан хүүгийн эхэд "монгол ахан дүүсийнх нь сэтгэлийн дэм" өгч чадна гэдэгтэй итгэлтэй байна. Харин бид нийтээрээ улам хичээж байгаад илүү мөнгө олж аль нэг зах дээр зогсож амьдралын хатуу хүтүүг нялхаасаа үүрч яваа жаалуудаа Хүүхдийн баяраар баярлуулж сэтгэлийн дэм өгье гэж төлөвлөж байна. Тэднийг хараад хүн болж төрсөн амьдралдаа битгий гутраасай, ирээдүйд сайн хүн болж төлөвшөөсэй гэж их хүсэх юм. Даанч тэдэнд одоогийн нөхцөл сонголт олгохгүй байна. Ядаж тэдэнд энэ удаа баярыг нь тохиолдуулан шуудай чихэр, үлээдэг бөмбөлөг ч юмуу аваад атгаад атгаад өгье л гэж хүссэн юм.


Та бүхэн Хүүхдийн баяраар хүүхдүүдийг баярлуулах саналыг зөвшөөрч байна уу? Эсвэл өөр чухал санал байна уу. Саналыг бүгдээрээ шүүж байх тул гаргаад л байх хэрэгтэй болов уу. Хэрэв энэ санал дэмжигдвэл 2 гээд зорилтоо болгоё. Мөн хүн бүр өөрийнхөө боломжийг тунгаан дэмжин оролцвол /бэлэг хямдаар олж өгөхөд туслах, тараах ажилд оролцох, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллдаг бол мэргэжлээ ашиглах гэх мэт/ сайн байна даа.

Энэ блогоороо дамжуулж хүнээс шууд мөнгөн хандив авахгүй. Мөнгө хандивлах хүсэлтэй нь цонхоороо харж байгаад ядарсан хүн олоод өгчих /харамсалтай нь маш амархан олдоно/. Адилхан л буян болно. Эсвэл манай үйл ажиллагаанд оролцож тусламж өгөх үед өөрийн биеэр гардуулж өгч болно. Монголд болох үйл ажиллагааны зохион байгуулалтанд гар бие оролцох хүсэлтнийг хэзээд баярлан угтах болно. Yahoo Messenger, Forum, Email, Group, Blog гээд хаа дайрсан газраа сурталчилж бусдыгаа энэхүү сайн санааны үйл хэрэгт оролцох боломжийг нь олгоорой.

Monday, May 7, 2007

дараагийн едер



Нэг сарын дотор 200 цуглуулах төлөвлөгөөндөө амжилттай дөхөж байна. Хүүхдийн баяраас урьтаад нэмээд хэдийг олчихвол хэдэн өнчин хүүхдийг ч болсон баярлуулна даа.
Тусламжийг бодитоор очих явдлыг сурвалжилж дүрсжүүлэх боломж бүхий сайн санаатныг хайж байгаа хэвээрээ байгаа.

Линк хийсэн сайхан сэтгэлт охин http://x-chime-x.blogspot.com/ -д баярлалаа гэж хэлье. Бид монголын хэд гурван сайтуудад линк хийж тус болоочээ гэдэг хүсэлтээ тавьсан байгаа. Удахгүй нааштайгаар шийдэгдэх болов уу. Блог хөтөлдөг, сайт ажилуулдаг хүн бүрт линк тавиачээ гэж уриалж байна.

Таны хийсэн буян эргээд танд хурах болтугай.

Friday, May 4, 2007

Энэ едер



Бид сэтгэлээрээ нэгдээд болж л байна шүү дээ. Одоо нэг сарын дотор хоёр зуун доллар цуглуулах төлөвлөгөөтэй байгаа. Тусламжийг бодитоор очих явдлыг сурвалжилж дүрсжүүлэх боломж бүхий сайн санаатныг хайж байгаа хэвээрээ байгаа.

Хэрэв 6 сар гэхэд төлөвлөж буй мөнгөн дүнгээс давбал давсан хэсгийг дараах үйл ажиллагаанд зориулдаг юм уу гэж бодож байна:
  • Удахгүй Хүүхдийн баяр болно. Тэр үеийг баярлаж чадахгүй өнгөрөөдөг хүүхдүүдийг атга чихэрээр ч болов баярлуулмаар байна. Өөр санаа оноо байвал илэрхийлээрэй.
Та найз нөхөддөө энэхүү үйл хэрэгт гар бие оролцоход нь тусалж сайтыг танилцуулж байна уу.
Хүн бүрийг санаа оноогоо хэлж байхыг мөн хүсч байна.
Хүнлэг сэтгэл гаргаж сайтан дээрээ линк хийсэн fashionmongolia.blogspot.com -д талархалаа илэрхийлье. Та сайттай бол линк хийгээрэй.

Олны хүч оломгүй далай гэдэг. Зарим нэг хүмүүс хардах байдал гаргаж байгаа. Ямар нэг зүйлийг эхлээд гэрэлтэй талаас нь авч үзэж байгаасай гэж хэлье дээ. Бодит тус хүргэсний дараа элдэв эргэлзээ арилах биз. Гэхдээ хүнлэг сэтгэлээр хандагчид 99% байгаад талархаж байна.


Thursday, May 3, 2007

Телевлегее

Юуны өмнө энэ блогоор зочилсон танд баярлалаа.



Энэхүү нийтлэлд гарсан хүүгийн амьдралд бодит туслалцаа үзүүлэхийг бид үнэхээр их хүсч байна. Бид эхний хэсэгт 200.000-300.000 төгрөг цуглуулж даян дэлхийд буй монгол ах дүү нарын сайхан сэтгэл-буцлалтгүй тусламж болгон энэхүү хүүгийн өвчтэй эхэд гардуулах төлөвлөгөөтэй байна.

Монголд үйл ажиллагаа явуулдаг аль нэг студи, агентлагтай холбогдон үйл явцын талаарх зураг, дүрс авч тавьж байхыг мөн төлөвлөж байна. Та бүхэнд мэддэг таньдаг, сайхан сэтгэлээр үнэ төлбөргүй туслах студи байвал холбоо тогтоож өгч тус болно уу.


Энэхүү буяны үйл хэрэгт биечлэн оролцох, мөнгөн болн эд материал, сэтгэлийн дэм өгөх хүсэлтэй хэн бүхний өмнө нээлттэй байх болно. Монголд үйл ажиллагаа явуулдаг сайхан сэтгэлтэй байгууллагуудадтай ч хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.

Энэхүү буяны үйл ажиллагаанд оролцогч бүрээс ямарч зардал гарахгүй бөгөөд зөвхөн чин сэтгэлээрээ бид нэгдвэл ямар их хүчтэй болж ядарсан нэгэд туслах чадалтайгаа харуулахад гол зорилго нь оршиж буй билээ. Мөн та дараагийн ээлжинд хэнд, ямар хэсэгт хэрхэн туславал үр дүнтэй гэж бодож байгаагаа илэрхийлж байна уу.

"Би монгол хүний саруул ухаанд итгэдэг" С. Зориг агсан.

Wednesday, May 2, 2007

Хvvгийн тvvх

Н.Мөнхсайхан: Ээжийгээ л эдгээчих юмсан…

2007.05.3 Өнөөдрийн монгол

…Манай Мөнхсайхан насандаа байхгүй хүнд ачааг үүрч яваа мөртлөө хэзээ ч шантарч шаналж байгаагүй. Манай ангийнхан бүгдээрээ Мөнхсайхандаа тусалж, дэмжиж явдаг. Харин миний хувьд амьдралын хатуу хөтүү бүхнийг туулж өндөр настай эмээ, өвчтэй ээжийгээ гэсэн сэтгэлийг нь бодсондоо бага ч болов урам өгөхсөн гэсэндээ хэвлэлд хандсан юм. Гэтэл энэ хүмүүс чинь ямар сайхан сэтгэлтэй байдаг юм. Хэлэх ч үг алга… Хоолой зангируулан ийн өгүүлсэн эмэгтэйг Д.Санчигсүм гэдэг. Тэрбээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн 8 А бүлгийн анги даасан багш. Нэг үгээр хэлбэл манай нийтлэлийн баатар Н.Мөнхсайханы багш, хоёр дахь ээж нь гэхэд болох байх.

Одоогоос гурван жилийн өмнө 2004 Онд Булган аймгийн Баяннуур сумаас нэгэн айл их хотын зүг хүлгийн жолоо залсан нь одоогийн Мөнхсайханых буюу тэр үеийн Наранхүүгийнх гэдэг айл байж. Харин амьдралын хатуу нугачаа, хайрын сүүдрээс нуугдсан аав нь дөнгөж дөч
шүргэх насандаа өөр айлын тооныг өргөх болж гэм буруугүй гурван хүүхэд нь эцгээр өнчирч, насанд хүрээгүй гурван хүүхдийн эх залуухан бүсгүй дэр өнчин үлдэж. Мөнхсайхан хүү энэ жил 15 нас хүрч байгаа бөгөөд хоёр дүү, ээж, эмээгийн хамтаар амьдардаг. Харин өнгөрсөн сараас аав, ээж хоёр нь шүүхээр гэрлэлтээ цуцлуулснаар том дүү нь аавын асрамжинд очихоор болж хөдөө явсан юм байна. Ингээд Н.Мөнхсайханы яриаг уншигчдадаа хүргэе.
-Манай ээж “Хүчит шонхор” зах дээр дотор мах зарж биднийг тэжээдэг байсан. Намайг дөрөвдүгээр ангид байхад ээж маань осолд орсноос хүнд гэмтсэн. Түүнээс хойш хэвтэрт байсаар саяхнаас өндийж босч явдаг болсон.
-Яаж яваад аваарт орчихсон юм?
-Ээж зах дээр зогсдог байхдаа гэдэс тэврээд явж байхад нь хойно нь зогсч байсан машин гэнэт хөдлөөд дайрчихсан юм. Машинд дайруулахдаа аарцгаа гэмтээсэн болохоор босч чадахгүй их удаан хэвтсэн л дээ. /хоолой нь зангираад хэсэг дуугүй суув/
-Хэдэн он байсан бэ?
-2004 онд.
-Тэгээд гурван жилийн турш хэвтэрт байгаа гэсэн үг үү.
Эмнэлэгт хэвтүүлээгүй юм уу?
-Манайхаас ажил хийдэг нь ээж байсан. Ээж гэмтээд хэвтэхээр манайх мөнгөгүй болоод эмнэлэгт хэвтэж чадаагүй. Ээжийг хэвтэхэд их хэцүү байсан л даа. /дуугүй болчихов/ Тэгээд би мөнгө олох гэж хичээлийн хажуугаар ажил хийсэн. Уг нь цалин өндөртэй ажил хиймээр байсан ч намайг хүүхэд гээд хэн ч тоож ажилд авахгүй байсан. Тэгээд зах дээр мах, гурил гээд л тааралдсан зүйлээ зөөдөг ажил хийсэн. Тэгж ажилласан ч ээжийг эмнэлэгт хэвтүүлж чадаагүй, арай гэж л өдрийн хоолныхоо мөнгийг олж байсан. / хоолой нь зангирав/ Уг нь манай ээжийн эгч бидэнд их тусалдаг байсан. Даанч машины аваарьт ороод нас барчихсан юм. Тэгээд бидэнд туслах хүн байхгүй болж, бас талийгаачийнд байсан эмээг манайд авчирсан. Манай эмээ 73 настай одоо дөрөв дэх удаагаа даралт харваад бие нь их муу байгаа.
-Одоо ээжийн чинь бие яаж байна. Босч чадаж байгаа юу?
-Хэд хоногоос босдог болсон.Уг нь ээж дахиад хэд хоног хэвтээд мөнгөтэй бол эмнэлэгт хэвтүүлээд тариа хийлгэчихвэл гайгүй болохоор байгаа. Даанч бидэнд санаа зовоод хэвтэхгүй, бүр босч яваад байгаа болохоор бие нь сайн тэнхрэхгүй байгаа юм. Тэр бүү хэл ээж бүр зах дээр гэдэс зарах гэж очоод бие нь муудсан. Хэлэхээр надад санаа зовоод хэвтэж чадахгүй байна гээд байдаг юм. / санаа алдав/
-Чамайг зах дээрээс цаасан хайрцаг түүдэг гэж сонссон. Түүгээр яадаг юм?
-Галаа түлж цай, хоол хийдэг юм. Хичээлээ тараад зах дээр ажилладаг ч өдрийн хоолныхоо л мөнгийг олдог. Түлээ, нүүрс авах мөнгөнд хүрдэггүй юм. Тиймээс зах тарахаар хаягдал цаасан хайрцаг түүж, баглаж үүрээд гэртээ аваачиж түлээ болгож хэрэглэдэг.
-Ингэхэд танай дүү нар чинь хэдэн настай вэ. Чамд тусладаггүй юм уу. Чи их ядарсан харагдаж байна. Бас нүд чинь анивчаад байна?
-Бага дүү 10, том дүү 14 настай. 14 настай дүүг аав аваад явсан болохоор бага дүү маань л байгаа. Нас бага, бас гэрт эмээ, ээжийн дэргэд хүн байхгүй бол болохгүй учир дүү гэртээ үлддэг. Эгчээ би нэг их ядардаггүй юм аа. Одоо бүр сурчихсан. Харин заримдаа л өөрийн эрхгүй нойр хүрээд унтчихдаг болоод байгаа юм. Бас сүүлийн үед нүд анивчдаг болчихсон. Манай багш маш их ядрахаар ингэдэг юм гэсэн. Гэхдээ
миний энэ ээжийн өвчний дэргэд аймаар зүйл биш гэж би боддог. Ээжийгээ л эмнэлэгт хэвтүүлээд эдгээчих юм сан. Энэ л дүү бид хоёрын мөрөөдөл.
-Чи сонинд ярилцлага өгөх гэж байгаагаа ээждээ хэлсэн үү?
-Хэлсэн. Намайг сонинд ярилцлага өгөх гэж байгаа гэж ээж сонсоод юу ч хэлэхгүй уйлаад л байсан. Уг нь би баярлах байх гэж бодсон чинь уйлаад байсан. Ээжийгээ л эдгээчих юмсан… / санаа алдаад хоолой нь зангирав/
-Эдгэрэлгүй яахав. Миний дүүгийн ээж заавал эдгэрнэ. Бас удахгүй эмнэлэгт хэвтэх болно. Энэ тал дээр эгч нь холбогдох хүмүүст хандаж
тусламж гуйх болно?
-За. Манай ээж машинд дайруулаад л босч чадахгүй байгаа юм. Эмнэлэгт хэвтчихвэл эмчлүүлээд л эдгэрчих байх л даа. Гэхдээ сүүлийн үед ээжийн толгой өвдөөд байгаа. Манай аав архи уугаад ээжийг зоддог байсан болохоор ээжийн толгой нь өвддөг болчихсон юм.
-Хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Миний ээжийг, эмээг эдгээхэд туслаач. Ээж, эмээ хоёр маань эмнэлэгт хэвтээд эмчлүүлэхэд туслаач л гэмээр байна. Гэхдээ нэг үеэ бодвол манай ээж хөл дээрээ босдог болсон. Одоо жаахан эмчилгээ хийлгэчихвэл болох байх гэж бид боддог юм. Тэгээд л… Хүмүүс ээ надад туслаач… /санаа алдаад чимээгүй болчихов/ Тэрбээр ийн өгүүлсэн. Н.Мөнхсайхан хэдийгээр одоо 15 настай ч гэсэн бие нь маш жижигхэн юм билээ. Харин энэ талаар багш нь, манай Мөнхсайхан бие нь жижиг ч сэтгэл сайтай хүүхэд юм шүү. Ер нь энэ дэлхий дээр хүн хүндээ тусалж чаддаггүй юм гэхэд, урам өгч амьдрах сайхан шүү дээ. Тийм ч учраас багш хүний хувьд бас анги даасан багшийн хувьд Мөнхсайханыгаа амьдралын хатуу хөтүүд нухлуулж алдаж эндчихвий гэсэндээ бас хүнд өвчтэй ээжийгээ асран насандаа хүнддэм ачаа үүрч явааг нь хараад дуугүй сууж чадсангүй гэсэн. Тийм дээ. Ганц л амьдрах энэ хорвоод бие биендээ урам өгч амьдаръя. Хүмүүсээ, бие биенээ хайрлаж, нэг нэгэндээ өөрийн чадах чинээгээр туслаж амьдарцгаая. Бүгдээрээ хичээвэл бүтэхгүй ажил үгүй. 15-хан настай амьдралын хатуугаас айгаагүй, хүнд хэцүүд сөхрөөгүй энэ хүүд туслая.

Х.Ганаа