Friday, June 22, 2007

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтраах тусгай үүрэг гүйцэтгэж яваад нисдэг тэрэгний осолд өртөн алтан амиа алдсан тангараг өргөсөн төрийн албан хаагчид, манай шилдэг нисгэгч, эх оронч хөвгүүдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Хүн ардаа аюул гамшгаас хамгаалах ариун үйлсэд мөр зэрэгцэн тэмцэж явсан эх орны эрэлхэг хөвгүүдийн дотор Дундговь аймгийн харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын Онцгой үеийн удирдлагын газрын дарга, комиссар Д.Батбаатар, Гал түймэртэй тэмцэх албаны дарга, дээд ахмад Г.Цэрэнням нар маань байж, улс орондоо өргөсөн тангарагтаа эзэн нь болж, хүлээсэн үүргээ биелүүлэн бусдын амийг аварсан баатарлаг гавьяаг нутгийн зон олон чинь үүрд бахархан дурсах болно.
Та бүхний эр зориг, ажил албаа эрхэмлэн дээдлэх үзэл Монголын мянга мянган залууст үлгэр дуурайл болно гэдэгт итгэж байна.
Монгол газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө, бусдын төлөө цэл залуу насаа өргөсөн та нарынхаа байгуулсан гавьяа, эр зоригийг Монголын ард түмэн, түүний дотор төрөлх нутгийнхан тань дээдлэн хүндэтгэж, сэтгэл зүрхэндээ үүрд дурсан, мөнхжүүлэх болно.

No comments: