Thursday, June 18, 2009

Хүүд минь амьдрал хайрлаж, хүний дээд буянд сэтгэлээ өгөхийг хүсье

Энэ хорвоод хүн болж амьдрахын төлөө бяцхан биендээ баймгүй их өвчин, шаналалыг амсч, түүнтэйгээ тэмцэж яваа хүүд минь туслана уу хэмээн үрийн заяанд сүсэлдэг, элэг нэгт Монгол ахан дүүс та бүхэндээ хандаж байна. Бидний хүү Билгүүдэй 2006 оны дөрөвдүгээр сард төрж, аав ээжийнхээ нар болон мэндэлсэн юм. Харамсалтай нь, түүнийг минь дөнгөж нэг сар 23 хоногтой байх үед хэлж ирдэггүй аюулт өвчний сүүдэр дайрч, олон хүүхэд баяраа тэмдэглэж байсан зургадугаар сарын 1 –ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн 2-р эмнэлгээс тархиндаа хоёрын хоёр удаа цус харвасан тухай онош гарснаар бидний хувьд даван туулахад хүнд өдрүүд эхэлсэн юм.

Эх Нялхсын Сэхээн амьдруулах тасгийн алтан гартай эмч, сувилагч нарын хүчээр хүүд яаралтай эмчилгээ хийснээр Билгүүдэй маань одоо гурван нас, хоёр сар хүрээд байгаа боловч хэнээс ч дутахгүй цовоо сэргэлэн өсч торинож байгаа хүү маань 21 хоногт нэг удаа эмнэлэгт хэвтэн, 150 мл цус хийлгэх зэрэг байнгын бэрхшээлтэй тулгарсаар байдаг юм. Анх хүүгийн өвчний шинж тэмдэг илэрч эхлэх үед онош нь тодорхойгүй байсны зэрэгцээ зөвхөн цус хийлгэхээс өөр арга байгаагүй учир Билгүүдэйг долоон сартайд нь БНСУ-ын сайн гэсэн эмнэлгүүдэд үзүүлэхээр бид тус улсыг зорьсон юм. Бид өнгөрсөн хугацаанд хүүгийнхээ эмчилгээний зардлыг олох зорилгоор БНСУ-д ажиллаж, амьдарсан бөгөөд үүний хүчинд хүүгийнхээ өвчний оношийг тодорхойлуулж, хүний цус төлжүүлж байдаг чөмөгний ясан доторх эс гэмтэлтэй болсныг нь тогтоолголоо. Эмнэлгээс өгсөн дүгнэлтээр түүнийг тэрхүү чөмөгний эсийг сольсон үед эрүүл болно гэсэн бөгөөд энэ өвчнийг Aplastic anemia (Апластическая Анемия) ба “Цусны гүн багадалт ба нөхөн төлжүүлэх эдийн гэмтэл” хэмээн оношилсон юм.

Харамсалтай нь, хүүд таарах эсийг олох магадлал 40 хувьтай байдаг бөгөөд хүүгийн аав, ээж бид хоёрынх шинжилгээгээр хүүд маань таарахгүй болсон нь тогтоогдсон. Ингээд бид аргагүйн эрхэнд цус нэмүүлэхээс өөр эмчилгээгүй байгаа ч цус байнга хийлгэдэг болохоор хүүгийн биеийн эсэргүүцэл эрс суларч, хамрын ханиад хүрэхэд босч чадахгүйгээр халуурч, хоол идэж чадахаа больсон. Ингэж байнга цус хийлгэх нь хүний биед сөрөг нөлөөтэй бөгөөд энгийн хүн нэг удаа 150 мл цус хийлгэхэд бүтэн зургаан сарын турш хоол хүнсээр авах хэмжээний төмөр хүний биед хуримтлагдан ордог байна. Хүн үүнийгээ өөрөө гадагшлуулж чаддаггүй учир элэг, зүрх гэх мэт эрхтэнүүдэд аюул учируулаад зогсохгүй үхэлд хүргэж болзошгүй талаар эмч нар бидэнд хэлж байгаа. Тиймээс маш яаралтай таарах эсийг олж, хагалгаанд оруулахгүй бол төрсөн цагаасаа эхлэн үхлийг сөрөн амьдарсан бяцхан хүүд минь энэ удаа хамгийн хэцүү үе тулгараад байна. Билгүүдэйгийн дөнгөж төрсөн нялх дүүгээс нь саяхан шинжилгээ авсан боловч харамсалтай нь шинжилгээний хариунд дурьдсанаар дүү нь ахдаа донор болох боломжгүй болсон тухай бид саяхан сонсч, эцэс сүүлд нь бяцхан хүүгийн минь алтан амийг аврахад сайхан сэтгэлийн туслалцаа үзүүлэхийг хүсэн, ард түмэндээ хандаж байгаа юм.

Хүүд минь таарах донор олдож, цаашлаад эмчилгээний |мэс засал| зардлынхаа асуудлыг шийдэж чадвал хүний орчлонд хувь тавилангаар мэндэлсэн хайрт үр минь эргэлзээгүй хөл дээрээ босох найдвар байгаа билээ. Чөмөг шилжүүлэн суулгах мэс засалд 60 сая, мэс заслын дараах эмчилгээнд 40 орчим сая төгрөг шаардлагатай тухай

бидний холбогдсон эмнэлэгийн байгууллагууд хэлж байгаа.

Миний хүүгийн өвчин эдгэрэх найдваргүй хорт хавдар биш боловч хүүгийн эмчилгээний зардал ийн 100.000 сая төгрөг хүрч байгаа нь эгэл жирийн гэр бүл бидэнд хүндээр тусах их мөнгө юм.

Элэг нэгт ахан дүүс та бүхнийгээ хүүгийн минь алтан амийг аварч, тусламжийн гараа сунгана гэдэгт гүнээ найдаж байна. Хэрэв та бидний илгээсэн энэхүү захидлыг уншсан бол tsengel1234@yahoo.com хаягаар захидал илгээж болох юм. /Та дэлгэрэнгүй мэдээллийг http://bilgyydei.com.ne.kr сайтаас үзнэ үү/

Бидэнд тусалж, сайхан сэтгэлийн гараа сунгасан та бүхнийг хүсвэл бид хүүгийн эмчлүүлж буйг батлах бүх бичиг баримтыг танилцуулж болно. Бидний балчир үрийг өөрийн үрсийн нэгэн адил хайрлаж, хүүд минь амьдрал хайрлах хүний дээд буянд дагах та бүхэн Билгүүдэйд маань хандив өргөхийг хүсвэл Хаан Банкны 5020672814 тоот төгрөгийн, 5020672825 тоот ам. долларын дансанд хандан, хүүгийн нэрээр шилжүүлж болох юм. Бид Монгол хүний саруул ухаан бяцхан хүүг минь түшинэ гэдэгт итгэж байна. Монголын үрс маш олон болох болтугай.

Билгүүдэй хүүгийн аав Баярцэнгэл, ээж Ариунцэцэг, дүү Ануудай нараас.

Thursday, April 9, 2009

СЭТГЭЛД ОРШИХ ТУСЫГ ХҮСНЭМ


Тэр жирийн л хүүхэд. Тоглоно, дуулна, инээнэ. Бас тоо бодож, зураг зурах ямар их дуртай гээч. Харин одоо бол үгүй. Түүнийг харах бүрийд сэтгэл эмзэглэнэ. Яагаад? Учир нь тэр өнөөдөр хүнд өвчний улмаас эмнэлгийн орон дээр шаналан хэвтэж байна. Түүнийг Д.Хишигт гэдэг. Одоо 13 настай. Монголд урд нь илэрч байгаагүй цусны хорт хавдарын М7 гэдэг маш хүнд хэлбэрийн өвчин туссан энэ хүүг аврах ганц найдвар нь чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа юм. Харин Япон улсад хийх уг хагалгааны зардлыг гэр бүлийнхэн нь төлж дийлэхгүй учир аргагүйн эрхэнд сайн санаат хүн танаас тусламж хүслээ.

Математикийн маш их авьяастай энэ хүү нэгдүгээр сургуульд сурдаг бөгөөд 2003-2009 онд улс, хотын чанартай математикийн 30 гаруй олимпиадад оролцож, 23 медаль, тусгай байрын шагнал хүртсэн шилдэг сурагч юм.

Ирээдүйд эх орондоо ихийг бүтээж чадах ийм нэгэн хүү эрүүл саруул болно гэсэн итгэлийг бяцхан зүрхэндээ тээж явна. Хүн хүндээ хайртай байдаг болохоор, хүнд хүнээс илүү эрдэнэ гэж үгүй болохоор Д.Хишигт хүүд туслаач гэж уриалж байна. Уншигч танд хүүгийн ээж, аавын сэтгэлийн үгийг хүргэе.


САЙН САНААТ, САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС ЭЭ. МИНИЙ ХҮҮД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЭЧ

Бидний хүү Хишигт 13 настай. Аав, ээжийнхээ нар нь болж инээд хөөрөөр цалгиаж явсан хүү минь нэг л өдөр аймшигт өвчнөөр өвдөж, биднийг айдас түгшүүр нөмөрлөө.

Хүү минь 2009 оны 3 сард  ЭНЭШТөвийн Цусны Эмгэг Судлалын тасагт хэвтэж эмчлүүлсэн. Нарийн шинжилгээ хийлгэж онош тодруулах шаардлагатай гэж эмч нарын зөвлөсний дагуу Япон улсын “Нагоно  Кенрицу” хүүхдийн эмнэлэгт ирсэн юм. Тэгээд 2009 оны 4-р сарын 2-нд шинжилгээ хийлгэхэд цусны хорт хавдрын маш хүнд хэлбэрийн онош  тодорч, тэнгэр хөмрөх мэт болоод байна.

Хүүгийн минь биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд Монголд эмчлэх боломжгүй ясны чөмөг солих эмчилгээний зардалд 200 сая төгрөг шаардлагатай болохыг  Японы “Нагона Кенрицу”  хүүхдийн эмнэлэг бидэнд мэдэгдсэн.

“Хөөр баяраар бялхаж, сурч мэдэхийн их оргил руу тэмүүлж яваа  насандаа цусны хорт хавдраар өвчилсөн хүүгийн минь амь насыг аврахад сайн санаатай, сайхан сэтгэлтэй хүмүүс минь тусалж амьдрал хайрлаач!”  гэж Япон улсын хүүхдийн эмнэлгээс бид та бүхэнд хандаж байна.

Миний хүү 1 дүгээр дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 7Д ангид суралцдаг. Тоо бодож, зураг зурах дуртай.

Хүү минь математикийн удаа дараагийн тэмцээн, олимпиадад 30 гаруй удаа оролцож, алт, мөнгө, хүрэл, медаль 23-ыг авч сургууль хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөж ирсэн.

Одоо бид Японы “Нагона Кенрицу” хүүхдийн эмнэлэгт түүнийгээ сахиад, хүүгээ эрүүл саруул  болгохын төлөө сэтгэлийн хүнд бэрхийг туулж  сууна. Та бүхнийг бидэнд туслана гэдэгт гүнээ итгэж байна.

Сайхан сэтгэлт хүмүүс та бүхэнд эрүүл энхийг хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Хүүгийн аав Р.Доржсүрэн, ээж С.Жавзандулам


УБ ХОТ ХААН БАНК, ЗҮҮН 4-Н ЗАМ САЛБАР:

ХАНДИВЫН ДАНСНЫ ДУГААР: 575 335 615-8 /Төгрөгийн данс/

ХААН  БАНК- 575 335 666 8 /Долларын данс/

АНУ-д амьдардаг монголчууд CHASE  банкны 708 520 861дансанд шууд хийж болно.
 

Холбоо барих утас: 

99009110 /эгч В.Нандинцэцэг/
99842271 /эгч С.Хишигтогтох/
815 508 3232 / АНУ-д Гэрлээ/

Saturday, April 4, 2009

Хvvд амьдрал бэлэглэе!


Саяхан телевизүүдээр 2 настай Билгүүн хэмээх нэгэн бяцхан өхөөрдөм хүүгийн амь нас уршигт өвчний улмаас хутганы ирэн дээр байгаа талаар гарч байсныг та магадгүй үзсэн биз ээ.

Билгүүний ээж Б.Ундармаагийн ярьж байгаагаар хүүгийн өвчний онош: Aplastic anemia (Апластическая Анемия) буюу "Цусны хорт хурц гүн багадалт" юм байна. Энэхүү өвчин нь ясны хим эд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас цусны нөхөн үйлдвэрлэл зогсож, дархлааны системийг алга болгодог байна.

Эмчилгээ нь: Цусны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар бөгөөд одоогоор АНУ-д энэ эмчилгээг хийлгэхэд дор хаяж 90,000 ам.доллар хэрэгтэй гэж урьдчилан тооцоолсон байна.

Бид танд "алив мөнгө" гэсэн байдлаар хандаагүй юм шүү. Энд илүүдээ гарсан мөнгөтэйдөө биш сайхан санаат, сэтгэл сайтай янз бүрийн мэргэжил, мэдлэгтэй хүмүүс цуглаж хийж чадах бүхнээрээ хүнлэг үйлсийг бүтээн энэ бяцхан хүүд туслъя гэсэн сэтгэлээр тусалж, нэгдэж байгаа гэдэгт бат итгэж байна.

Билгүүн өдрөөс өдөрт хоол унднаас гарч байна. Бидэнд цаг бага байна сайхан сэтгэлт Монгол ахан дүүс ээ! Алив хүн тус бүр үнэн сэтгэлээсээ туслацгаая.

Monday, February 16, 2009

Сайн санаат хүмүүс ээ, миний хүүд туслаач


Сүүлийн үед насанд хүрэгчид төдийгүй бага насны хүүхэд хорт хавдраар өвчлөх нь элбэг болжээ. Дорнод аймгийн харьяат Г.Үлэмжбилгүүн хүү зургаан настай. Тэрбээр тархины хорт хавдар гэдэг оноштойгоор клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгийн мэдрэлийн мэс заслын тасагт эмчлүүлж байгаа аж. Г.Үлэмжбилгүүн хүүгийн ээж Н.Болормаатай уулзлаа.


-Танай хүүгийн өвчний зовиур хэзээнээс илэрсэн бэ. Одоо ямар эмчилгээ хийгдэж байна?
-Миний хүүд өмнө нь ямар нэг хүнд зовиур мэдрэгдэж байгаагүй. Хоёр сарын өмнөөс хөл нь гуйваад явахдаа муу болсон. Тэгээд өрхийнхөө эмнэлэгт үзүүлсэн чинь мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн юм. Би хүүгээ “Сонгдо” эмнэлэгийн имра оношлогооны аппаратад харуулсан чинь тархины хорт хавдар гэдэг нь оношлогдсон. Хавдар газар авсан тухай эмч нар хэлж байсаан. Энд эмчлэгдэх магадлал тааруу болохоор гадаадын улс орнуудад хандсан нь дээр гэсэн юм.
-Та нутгаасаа сонгогдсон гишүүдэд хандаж үзэв үү?
-Би саяхан П.Алтангэрэл гишүүн, Д.Батбаяр гишүүн хоёртой уулзаад ирлээ. Тэд нар чадахаараа туслана гэдгээ илэрхийлсэн.
-Одоо биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Өөрт мэдрэгдэх зовиур байдаг байх аа. Хүүхэд болохоор тэр бүр хэлэхгүй юм. Хавдар нь нугас руугаа ороход их ойрхон байна гэж эмч хэлсэн. Тиймээс 3-4 долоо хоногийн дотор хагалгаанд орох шаардлагатай байгаа. Бид бас Монголын үндэсний телевизийн “Өглөө” хөтөлбөрийн зочны цагаар орсон. Танай сайтаар дамжуулан энэ хөтөлбөрийн хамт олонд баярласнаа илэрхийлмээр байна.
-Хагалгааны төлбөрт хичнээн төгрөг хэрэгтэй байгаа вэ?
- 30 гаруй сая төгрөг хэрэг болох юм шиг байна. Тэгээд сайн санаат хүмүүсийг миний хүүд туслаач гэж хэлэх гэсэн юм. Хүүд минь амьдрал бэлэглээч гэж хүсмээр байна. Би эцэг, эхчүүдэд хандаж нэг зүйлийг хэлье. Бид ажилдаа их анхаарал тавиад хүүхэддээ тавих анхаарал сул байдаг байлаа. Хүүхдээ жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байгаарай гэж зөвлөмөөр байна.
-Та харилцах дансаа хэлнэ үү?
-Хаан банк: төгрөгийн данс:5720535340, валютын данс:5720535341 харилцах утас: 99579789

Эрхэм уншигч та бүхэн Г.Үлэмжбилгүүн хүүд үзүүлэх тусламжаа дээрх дансанд илгээнэ үү.

Friday, February 13, 2009

Миний хүүд амьдрал хайрлаач...

Тархины хорт хавдраар өвчилсөн зургаан настай Г.Үлэмжбилгүүн хүүгийн ээж Н.Болормаа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, хэвлэлээр дамжуулан халуун сэтгэлт монгол ахан дүүсээсээ тусламж хүслээ.

Өвчний улмаас энэлэн шаналж буй хүүд туслахаар “М-Ти-Эс” компанийн хамт олон нэг өдрийн цалин болох 1,200,000 төгрөг хандивлах болсноо энэ үеэр дуулгасан юм. Мөн тэд “Сөүл” сүүнийхээ худалдан авалт бүрээс 50 төгрөгийг хүүгийн эмчилгээнд зориулж байгаа ажээ. Түүнчлэн хүүгийн эмчилгээний зардалд туслалцаа үзүүлэхээр хийлч Дээгий, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар хамтран ажиллаж байгааг энэ дашрамд дуулгах нь зүйтэй байх. Тэд мөн энэхүү хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн байсан юм.

Г.Үлэмжбилгүүн хүүгийн ээж Н.Болормаатай уулзлаа. Тэрбээр хүүгээ эмчлүүлэхээр Дорнод аймгаас Улаанбаатар хотод иржээ.

-Хүүгийн тань биеийн байдал одоогоор ямар байна?

-Ерөнхийдөө өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр миний хүү маань сайн явж чадахгүй гуйвж дайвдаг болсон. Энэ байдлыг нь анзаарч эмчид үзүүлтэл яаралтай Улаанбаатар явж шинжилгээ өгөх хэрэгтэй гэсэн юм. Ингээд хоёрдугаар сарын 2-нд хүүгээ аваад энд ирсэн. Тэгээд “Сонгдо” эмнэлэгт тархины MRI бичлэгт ороход тархины хорт хавдартай гэсэн онош гарсан. Биеийн байдал нь өдөр ирэх тусам муудаж байна.

-Монголдоо эмчлүүлэх боломжгүй гэсэн хариу хэлсэн гэсэн. Та бүхэн санхүүгийн асуудлаа шийдчихвэл хаашаа явж эмчлүүлэх вэ?

-Монголд эмчлэх ямар ч боломж байхгүй, гадагшаа явах шаардлагатай гэсэн болохоор Өмнөд Солонгос, Сингапур, Тайландад эмчлүүлэхээр хөөцөлдөж байгаа.

-Эмчилгээний зардалд хэчнээн төгрөг хэрэгтэй байгаа вэ?

-Яг хаана эмчлүүлэх нь тодорхойгүй учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ урьд нь Сингапурт яг ийм төрлийн хагалгаа хийлгэсэн хүнээс асуухад 30 сая орчим төгрөг болсон гэж байсан.

-Та бүхэнд туслах зорилготой хүмүүс олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Туслалцаа үзүүлэхэд хэрэг болох дансны дугаар, холбоо барих утасны дугаараа та бидэнд хэлж өгнө үү?

-Юуны өмнө хүүгийн минь эрүүл мэндийн төлөө анхлан дугарсан “М-Ти-Эс” компанийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье. Та бүхэн хүүгийн минь алтан амийг авархад тусалж, сэтгэлийн дэмжлэг үзүүлэхийг хүсвэл, дараах утсаар холбоо барих юм уу, доорхи дансанд хандаж болно.

Хандивын данс: Хаан банк

Төгрөгийн данс: 5720535340

Валютын данс: 5720535341

Харилцах утас: 99579789

С.Уранчимэг

Sunday, November 16, 2008

Золгvй амьдралд тєєрсєн балчир vрс

Энэ удаагийн сурвалжлагаа Нийслэлийн Цагдаагийн газрын дэргэдэх Хvvхдийн хаяг тогтоох тєвєєс бэлтгэлээ.
Хэний ч анхаарлыг татаад байхааргvй нэг давхар жижиг цагаан байшинд монголын ирээдvй болсон хvvхдvvдийн нэгээхэн хэсэг байгаа. Хvvхдийн хаяг тогтоох тєв гэсэн нэрийг сонсоогvй хvн гэж ховор биз. Гэвч нийгмийн тусдаа давхарга vvсгээд байгаа тэнэмэл, траншейны гэгддэг хvvхдvvд энд байдаг. Бид тэднийг нийгмээс тусгайлан авч vзэх гэсэндээ ийнхvv тайлбарласангvй. Харин эдгээр хvvхдvvд яагаад энэ тодотгол руу орчихвоо гэдгийг ойлгохыг хvссэн юм.

Нийслэлийн Цагдаагийн газрын дэргэдэх Хvvхдийн халамж vйлчилгээний тєв гэсэн хаяг бvхий хаалгаар ороход биднийг Цагдаагийн дvрэмт хувцастай хvн угтлаа. Тэр vед хамгийн тvрvvнд "Болж бvтэхгvй хvvхдvvд энд байдаг юм байна" гэсэн сэтгэгдэл тєрснєє нуугаад яахав. Уг байгууллагатай танилцаад явахад хvvхдийн асрах тєвтэй ижил шахуу vйл ажиллагаа явуулдаг энэ газрын байнгын vйлчлvvлэгчид 3-18 насныхан. Єнгєрсєн жилийн байдлаар давхардсан тоогоор 1158 Хvvхэд хаяг тогтоох тєвєєр дамжин єнгєрсєн ч эдгээрээс 56 нь байнгын бvртгэлтэй хvvхдvvд байдаг гэнэ. Биднийг очиход тогтмол шахуу 20-30 хvvхдийн ирцтэй байдаг энэ єнєр гэр бvл 28 хvvхэдтэйгээр угтлаа. Гэрээсээ зугтаасан, тєєрсєн, гэр оронгvй гэсэн олон шалтгаанаар хvvхдvvд тус тєвд ирдэг гэнэ. Амралтын vе гээд зурагт vзэж байсан хvvхдvvдийн байсан єрєє, Тус тєвийнхний хувьд ихэнх цагаа єнгєрєєх гол тєв болдог байна. Учир нь хоолны, сургалтын чєлєєт цагаа єнгєрєєх єрєє гэж байдаггvй нэг газраа тєвлєрсєн байдаг аж.

Тэр єрєєнд ороод хvvхдийн гэнэн, итгэмтгий зан, цангинасан инээдийг олж харсангvй. Инээсэн ч цаанаа л гуниг хурсан нvд, итгэл алдарсан харцаар тэр бvv хэл зарим нэгийх нь vзэн ядалтаар харах нvдийг олж харснаа энд дурдах нь зvй болов уу. Энэ vед "Цэцгэн эрх" шvлгээрээ танил болоод байгаа О.Ананд хvv тєвийн vе тэнгийн хvvхдvvдэд єєрийн уран бvтээлээсээ уншиж сонирхуулж байхтай нь таарав. Гэрээсээ зугтаасан ч гэлээ ээжийгээ хайрлаж гэрээ санаж нулимс туслуулж байгаа тэднийг харахад элэг эмтэрмээр санагдаж байсан. Бусдаас юугаараа ч дутуу биш бас юугаараа ч илvv биш зєвхєн золгvй амьдралд тєєрч яваа балчир vрс. Тэдний дундаас хамгийн бага юмуу гэж єхєєрдєн дэггvй байрын хvvг онцлон очлоо. Тvvний нэргийг С.Мєнхсvлд гэдэг. Энэ байгууллагын байнгын vйлчлvvлэгчдийн нэг гэнэ. Тvvний талаарх албан хаагчдын тодорхойлолт "их юм vзсэн толгой" гэсэн нь. Таван настай єндєр нь 60 орчим сантметр єндєртэй болов уу гэж таамаглан харсан боловч vнэндээ найман настай гэнэ. Балчир биендээ байхааргvй "юм vзсэн толгой" гэж С.Мєнхсvлдийн толгойг нь хэлэх юм байна даа гэсэн бодол эрхгvй тєрж байлаа. Тvvнчлэн амьдралын бvхий л зовлон, хатуу хєтvvг туулсан нь тvvний халзан толгой vvнийг илтгэж байсан юм. Энд тэндгvй шарх сорив. Олон жил явж дэмий тэнэснээс болж бие нь ийнхvv давжаарсан аж.

Харин эдгээр хvvхдvvдийн гэр бvлийн нэгэн зочин нь саяхан ирсэн саажилттай охин гэнэ. Гэрийнхэндээ хаягдсан гэж тааж болохгvй ч тэгж ойлгогдохоор энэ охин хvргэгдэж ирээд удаагvй байгаа гэнэ. Ямартаа ч єєрєє оргож зугтаагаагvй нь лав. Гэтэл 10 хэдэн жил асран хамгаалж явсан охин vрээ хээвнэгхэн гадаа гаргаад хаячих цэвдэг сэтгэлтэй хvн байна гэхэд нэг л итгэмээргvй. Ярианы чадваргvй энэ охиныг vе тэнгийнх нь хvvхдvvд єхєєрдєн хайрлаж ээжээс нь илvvтэйгээр халамжилж байгааг харахад дэндvv хатуу сэтгэлтэй ар гэрийнхнийг нь бодоход даанч дээ гэсэн харуусал тєрж байсан юм. "Даргаа намайг битгий асрамж руу явуулаарай бас 19-нд миний тєрсєн єдєр болно шvv"гэж бидний дунд сууж байсан нэг хvv асрамжийн тєвийн даргад их л онцолж захих нь чихэнд содон. Яагаад эндээс явах дургvй байгаа талаар нь тvvнээс лавлаж хэдэн зvйлийг асуусан юм.

-Чамайг хэн гэдэг вэ?
- Намайг Б. Бямбажав гэдэг. Одоо 14 настай. Энэ сарын 19-нд би 15 хvрэх гэж байгаа.

-Энд ирээд хэр удаж байна?
-Тав хонож байна. Ємнє нь 35 удаа ирж байсан

-Яагаад асрамжийн газар руу явахгvй гээд байгаа юм бэ. Тэнд ямар байдаг юм бэ?
-Зодоод байдаг. Бид нараас ах, таньдаг хvvхдvvд байдаг тэд нар дээрэлхээд зодоод байдаг л даа. Гэхдээ єєр асрамжийн газар байдаг бол явж болно.

-Гар дээрх шивээс чинь юу гэсэн vг юм бэ. Хэзээ шивvvлсэн бэ?
-Миний нэр байгаа юм. Хятад ханз vсгээр шивvvлсэн байгаа биз дээ. Хоёр жилийн ємнє шивvvлсэн. Арилгаж болдоггvй юм билээ. Хэрэггvй л шивvvлдэг байж. Муухай харагдаж байгаа биз.

-Тиймээ. Миний дvv яагаад энд ирсэн юм. Аав ээж гэж байгаа юу?
-Би гэртээ ээж дvvтэйгээ амьдардаг байсан. Даанч ээж архи ууж агсам тавиад байдаг юм. /нvдэнд нь нулимс цийлэгнэв/ Ээжийгээ, дvvгээ санаад л байна.

Хvvгийн сэтгэлийг vймрvvлэхгvй гэж бодож яриагаа дуусгалаа. Энэ хvvтэй ярихад их ухаантай юм. Гэвч гэртээ байх нєхцєл байдаггvй аж. Даргынх нь ярьж байгаагаас Б.Бямбажав их юм оёх гарын дvvтэй, уран хvvхэд гэж ярьж байлаа. Шивээсийн талаарх ярианы хажуугаар Бямбажаваас арай насаар бага болов уу гэлтэй хvv ирж эгчээ миний шивээсийг хар даа гэж хийлгэсэн шивээсээ харуулсан. Яаж хийдэг талаар нь лавлахад зvvг улайсгаж байгаад єєрєє хийсэн гэж тайлбарлаж байв. Эдгээр хvvхдvvдийг эцэг эх нь ирж авахгvй бол зургаан сарын дараа асрамжийн тєв рvv явдаг аж. Хvн юмаа алдчихаад цагдаад эрэл хайгуул болж цагдаад хvртэл мэдэгддэг хэрнээ гэрээс нь хvн алга болчихоод байхад сураглах ч vгvй байгааг гайхаж байна гэж тус асрамжийн даргын vгээр энэхvv сурвалжлагаа єндєрлєе.

Өнөөдрийн Монгол

Wednesday, October 22, 2008

Би гэртээ харихыг хүсэхгүй байна

Сайны хажууд саар зүйл дагаж оршдог нь энэ ертөнцийн жам юм даа. Хэдхэн хоногийн өмнө Монголын хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүдтэй уулзаж ярилцахад надад тэдний амьдрал баяр баяслаар дүүрэн байгаа нь мэдрэгдэж байв. Харин гудамжаар хэрэн тэнэх халтар жаалуудыг ямар ирээдүй хүлээж байгаа бол гэсэн бодол дараа нь төрж байлаа. Адилхан л хүүхдүүд.., гэхдээ адил бус орчинд амьдарч байгаа нэгэн хүүтэй уулзлаа.

-Сайн байна уу. Чамайг хэн гэдэг вэ?

-Намайг Шатар гэдэг . 11 настай.

-Чи хаана амьдардаг вэ?

-Хүнсний IV дэлгүүрийн ойролцоох траншейнд амьдраад гурван жил болж байна. Манай гэр Баянхошуунд байдаг.

-Тэгээд чи яагаад гэртээ амьдардаггүй юм бэ?

-Би ааваасаа их айдаг. Тэр миний төрсөн аав биш л дээ. Өөрийнхөө хүүхдүүдийг зоддоггүй байж үргэлж намайг зоддог. Тэрний хувьд би ч хэн ч биш. Тэгээд өдөр бүр л согтуу ирдэг юм. Уусан архиныхаа омгийг надаар тайлдаг. Тийм болохоор надад гэртээ очих хүсэл төрдөггүй. Хааяа цагдаагийн хэлтсийн хаяг тогтоох газар очиж, гэр рүүгээ хүргэгддэг. Надад гэртээ байна гэдэг там юм шиг санагддаг.

-Траншейнд хэдүүлээ амьдарч байна?

-20-иод хүүхэд байгаа байх. Өдөртөө хэдэн тийшээ гарч хоолны мөнгөө олж ирээд оройдоо л тэнд цугладаг.

-Яаж мөнгө олдог гэж?

-Хүмүүсээс гуйлга гуйна. Хааяа зах гарч, хүний ачаа зөөж өгдөг. Олуулаа болохоор олж ирсэн мөнгөө нийлүүлж байгаад хямдхан боорцог, бэлэн гоймонгоор голдуу хооллодог. Гараад явахад яаж ийгээд болоод л байдаг юм.

-Миний дүү бичиг үсэг мэдэх үү?

-Мэдэхгүй.

-Сургуульд суръя гэж боддог уу?

-Сургуульд сурахыг хүссэн ч гэсэн бүтэхгүй юм чинь. Манай урд хашааны Баяраа гээд надтай багадаа тоглож өссөн найз маань байдаг юм. Тэдний аав, ээж хоёр нь юугаар ч дутаагаагүй. Баярааг харахаар би атаархдаг. Тийм сайхан аав, ээжтэй болж төрсөн бол ингэж тэнэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Надтай хамт амьдарч байгаа хүүхдүүд бүгд гэртээ харихыг хүсдэггүй. Ингэж тэнэх нь тэдэнд сайхан байдаг гэсэн. Надад бол тийм биш ээ.

-Ээж чинь юу хийдэг вэ?

-Нэг цайны газар ажилладаг. Би ээжийгээ зовоохыг хүсдэггүй.

-Чи их нимгэн хувцастай явж байна. Гадаа улам л хүйтэрч байна шүү дээ. Дулаан хувцас байгаа юу?

-Орон сууцанд амьдардаг айлын хог ухаад гайгүй хувцас байвал аваад өмсчихдөг юм. Болох байлгүй дээ.

-Чи хэдий болтол энэ траншейнд амьдрах вэ?

-Одоохондоо ингэсгээд амьдарч л байна. Ядаж 18 нас хүрчихвэл ажил хийнэ гэж бодож байгаа.

-Траншейнд амьдрах осолтой шүү дээ. Халуун ус алдаад түлэгдвэл яана?

-Гайгүй байх аа. Энэ талаар бодож байгаагүй юм байна. Гэхдээ би үхлээс айдаггүй.

Б.Ганаа