Monday, November 8, 2010

5 настай С.Өнөболд хүүд туслацгаая



Сайн байцгаана уу, сайхан сэтгэлт монгол ахан дүүсээ.



Бидний хайртай хүү, өхөөрдөм бяцхан Өнөболд хүү маань 2005 оны 11 сарын 23-нд төрсөн, 5 настай. Одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22-р хороо, Баруун Алтан Өлгийд аав, ээжийн хамтаар амьдардаг.



Хүүгийн 3 жилийн өмнө авсан эрүүний гэмтэл нь буруу бороолж эдгэсэнээс болоод эрүүний хөгжил нь бүрэн зогсож, одоогоор эрүү нь 2 талдаа ам ангайлт байхгүй, хүчилж байж жоохон ангайдаг, удахгүй юм идэж чадахгүй болох аюулд ороод байгаа юмаа.



ЭНЭМШ-ий төвийн эмч нарын зөвөлгөөнөөр ороод монголд орлуулж хийх протез байхгүй учраас монголд эмчлэх боломжгүй, яаралтай гадаад руу хагалгаанд яв гэсэн шийдвэр гарсан.

Тэгээд бид солонгос улсад энэ төрлийн хагалгааг маш сайн хийдэг гэдэг утгаар нь солонгос улс руу явахаар шийдсэн юмаа.

Энэ дашрамд бидэнд сайхан сэтгэлээр хандаж, бүхий л талаар туслах гэж хичээж, хөөцөлдөж өгч байгаа Солонгос дахь эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Ч.Оюун-Эрдэнэ болон Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Үйлчилгээний Төвийн ажилтан Сайнтуяа нартаа маш их баярлаж байгаагаа илэрхийлье.

Монгол ахан дүүс та бүхнийг бяцхан хүү Өнөболдыг маань эрүүл саруул болоход өөрийн боломжийн хэрээр туслан дэмжиж, энэхүү мэдээллийг цааш дамжуулан түгээж, илүү олон хүнд хүргэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна.

Хандивын данс:

Хаан банк, 5075067789

Холбоо барих утас: 88960623 (Хүүгийн ээж Гантулга)

No comments: