Showing posts with label News. Show all posts
Showing posts with label News. Show all posts

Saturday, November 17, 2007

Амгаад баярлалаа

Манай мэйлийн хаягаар сайхан сэтгэлээр нэгдэх хүсэлтэй олон залуус ханддаг юм. Хандсан захиа бүрээс хүний сайхан сэтгэл ханхалдаг юм. Бид нэгдэн ядарсан нэгэндээ сэтгэлийн дэм өгч байвал бидний сэтгэл дүүрэх болно. Бид сэтгэл хангалуун сайн сайхан аж төрөх болно. Манай сайтанд зориулж Амгаа дараах шүлэг зохиосныг нийтэлье.

Хүний сайхан сэтгэл

Ус асгарсан ч унтраагүй
Тус хүргэсэн ч дундраагүй
Илүү дутууг хараагүй
Хүний сайхан сэтгэл

Хүний сайхан сэтгэл
Үерийн Болд өвгөн
Үрлээг гэсэн Дэлгэр
Өрөөлийн зовлонг өөрийн болгосон
Хүний сайхан сэтгэл

Хүний сайхан сэтгэлд алтан хөшөө босгох юмсан...

Thursday, October 18, 2007

October18.2007

Б.Эрдэнэсайхан: Ядуу гээд заавал уранхай ноорхой суултай нь биш. Зvгээр л сууж болохгvй, тэгвэл єлсєнє шvv дээ

Дэлхийн ядууралтай тэмцэх єдєр єчигдєр болов. Бид Хан-Уул дvvргийн XII хорооны иргэн, єрх толгойлсон Б.Эрдэнэсайхан гэгч эмэгтэйңд энэ єдрийг "тэмдэглэлээ". Тэрбээр 10-19 насны таван хvvхэдтэй юм билээ. 1998 онд нєхєр нь аваарт орж нас барснаас хойш таван хvvхдээ єсгєхийн тулд гадаа гарч эр, гэрт орж эм болсоор яваа нэгэн.

Хог тvvж, айлд амбаар барьж, юм оёж, жорлонгийн нvх хvртэл ухаж амьдрахдаа хэнээс ч, юу ч гуйлгvй, амьдралын хатуу хєтvvг туулсан эмэгтэй. Тэдний хашаагаар ороход тарчигхан амьдардаг хэдий ч цэмбийсэн цагаан гэр, цав цагаан орны бvтээлэг нvдэнд туслаа. Гэрийн эзэгтэй маань "Том банди дунд сургуулийн 11 дvгээр ангиа тєгсєєд цэрэгт явсан" гээд дулаахнаар инээмсэглэн "Миний хvvхдvvд чинь амьд бурхан шvv дээ" хэмээн яриагаа эхэлсэн юм.

-Сайн байна уу. Та єєрийгєє танилцуулаач.
-Б.Эрдэнэсайхан гэдэг. 45 настай. Сувилагч мэргэжилтэй. Одоо группт байдаг. Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэгт сувилагч хийж байгаад найман жилийн ємнє группт гарсан.

-Одоо юу хийж амьдарч байна даа?
-Группын хэдэн тєгрєг авч байна.

-Амьдралд чинь тэгээд хvрч байна уу?
-56000 тєгрєг авдаг. Тэр маань хаанаа ч хvрдэггvй л дээ. Хог тvvж, янз бvрийн л ажил хийж байна. Олныхоо буянаар болж л байна. Эгч нь Биокомбинатад ирээд таван хvvхэд эх барьж авсан. Дvvргээс "Шилдэг vйлстэн" хvндэт єргємжлєл, алтан медалиар шагнуулаад маш их баярласан.

-Танай хvн юу хийдэг байсан бэ. Хvvхдvvд тань бага байсан биз дээ?
-IV цахилгаан сганцад инженерээр ажилладаг байсан. 1998 онд авто ослоор єнгєрсєн. Энэ vед том маань тавдугаар ангид сурч байлаа. Маш хvнд байсан шvv. Бага охиноо єргєж аваад удаагvй ой гарантай байсан даа.

-Хvvхдvvдийнхээ тухай яриач?
-Манай том хvv одоо 19 настай. Жилийн ємнє 11 дvгээр ангиа тєгсєєд цэрэгт явсан. Удаах хvv маань энэ жил 11 дvгээр ангид сурч байна. Энэ зун тогооч мэргэжил эзэмшсэн. Нєгєє хоёр нь 11 жилийн аравдугаар ангид сурдаг. Бага охин маань 29 дvгээр сургуулийн гуравдугаар ангид сурдаг, хэлгvй дvлий юм аа.

-Бага охиноо Та єргєж авсан гэл vv?
-Тийм ээ. Ой ч хvрээгvй байхад нь ээж нь хаяад явчихсан юм. Тэгээд л бид хоёр хvнд хvн илvvдэхгvй гээд єргєж авсан. Тvvнээс хойш хэлгvй дvлий гэдгийг нь мэдсэн. Энэ жил сургуульд сургаж чадалгvй завсардуулах гэж байтал тєрєєс єгдєг 25000 тєгрєг нь хэрэг болж сургуульд нь оруулсан. Тєрийн минь буян. Энэ мєнгє хvvхдvvдэд маань их нэмэртэй юм аа. Хvvхдvvдийнхээ дэвтэр, номыг бараг аваад єгчихсєн. Одоо нэг охиньхоо номыг л аваагvй. Бvх ном нь 25000 тєгрєг болох юм гэсэн. 11 дvгээр сарын группын мєнгє буухаар нь авч єгнє єє. Сая бага охиноо сургуулийнх нь дотуур байранд оруулах гэсэн чинь 70000 тєгрєг нэхсэн. Байдгаа барж байж єгсєн. Би хvvхдvvдээ ямар ч байсан сургуулийг нь тєгсгєнє гэж боддог.

-Танай хvvхдvvд авьяастай юм аа. Энэ медалиуд бодвол тэднийх л биз дээ?
-Тийм шvv. Сурлагадаа ч сайн, бас ч их авьяастай. Том хvv маань дунд сургуулиа тєгсєхєд МУИС-иас гаалийн ангид сурах урилга ирсэн. Даанч мєнгє тєгрєгийн боломж байдаггvй. Сургаж чадаагvй ээ. Тэгсэн єєрєє "Ээж ээ, нэгэнт сургуульд сурахгvй юм чинь. Хvv нь цэрэгт яваад ирье" гэсэн. Одоо 28-нд ирнэ гээд догдлоод л хvлээж байна. Дараахь банди маань бас онц сурдаг. Сагс тоглодог юм. Энэ медалиуд ихэнх нь тvvнийх. Сургуульд сургаж чадахгvй хойно тогооч болгосон. Дараагийн охин маань найман жил дараалан онц сурсан, бас их олон медальтай. Нэн ядуу гээд тєрєєс нэг хvvхдийг маань дээд сургуульд сургаж єгнє гэж хорооныхон хэлсэн. Энэ охин маань эмч болно гээд байдаг юм. Хvсээд байгаа мэргэжлээр нь сургах юмсан гэж бодож байна. Багуудынх нь тухай одоогоор бодож амжаагvй л байна. Эхнээсээ хvvхдvvд маань сургуулиа тєгсєєд нэг нь ч гэсэн ажил хийвэл манай амьдрал сайн сайхан болох байх аа.

-Одоо євєл хаяанд ирчихлээ. Тvлээ нvvрсээ яая гэж бодож байна вэ?
-Харин тийм ээ. Хамгийн их санаа зовж байгаа юм тэр л байна. Уг нь тvрvv жил хороо хориноос єгч байсан. Энэ жил хvvхдvvд нь том болсон, єгєхгvй гэж байх шиг байна билээ.

-Юу гэсэн vг вэ. Та єрх толгойлсон эмэгтэй биз дээ?
-Харин тvлээ нvvрс єгвєл ганц тус тэр байдаг юм. Хааяа хорооноос хvмvvс ирдэг л дээ. Тэд манайхыг харчихаад ийм тохилог, цэвэрхэн айл байна. Ядуу биш байна гээд гардаг. Ядуу айл заавал уранхай, ноорхой, халтар байх ёстой, юм байлгvй. Гэхдээ эгч нь олныхоо буянаар болж л явна.

-Танд хэрэв тvлээ нvvрс єгєхгvй бол яах вэ. Одоо бvр ч vнэтэй болсон байна шvv дээ?
-Яахав дээ. Хогийн цэгээс модоо тvvгээд, харин нvvрсээ яадаг юм байгаа юм, мэдэхгvй. Эгч нь хvнээс юм гуйж чаддаггvй юм аа. Хэний ємнєєс амьдарч байгаа гэж хvнээс юм гуйж явах вэ.

-Таны амьдралд тусалж дэмжих тєрєл садан байдаггvй хэрэг vv?
-Аав маань бага байхад єнгєрсєн. Хуульч хvн байсан юм. Ээж маань одоо 80 насыг зооглож байгаа. Биокомбинатад ажиллаж байсан. Тєрєл садан, ах дvvс гээд байх юм vгvй. Гурван жилийн ємнє "Дэлхийн зєн"-гєєс таван ханатай гэр єгсєн. Тvvнээс ємнє айл айл дамжин амьдарч ирсэн. Гэр аваад маш их баярласан шvv. Хvvхдvvдтэйгээ хамт хvнээс дутахгvй амьдрах гэж хичээж явна. Нєхрєє єнгєрснєєс хойш маш хэцvv байсан. Хоосон хонох vе ч их байлаа. Одоо сургуулийн хvvхдvvдийн дунд баян, хоосны ялгаа их гардаг болжээ. Охиныг маань танай ээж чинь хог тvvдэг, тэр мєнгєєр нь ном авдаг гэсэн гээд уйлаад орж ирсэн. Манайд ч хvvхэд, нохой их л цугладаг. Эгч нь баярлаж байдгийм, тvvнд нь. Цагийн сайханд эгч нь ийм яваагvй юм аа. Нєхрєє даган 18 аймгаар явж vзсэн. Эрдэнэт хvний тєлєє зvтгэж явснаа бодохоор сайхан. Нэг vеэ бодвол, миний хvvхдvvд овоо болжээ. Манайх нэг кг махаар гурав хонодог байсан. Харин хvv маань тогооч болсноос хойш нэг кг махаар зургаа, долоо хонодог болчихоод байна. Одоо цагт ажлаас сайхан юм алга. Би ч ажилчин байсан. Одоо хvvхдvvдээ улс орондоо хэрэгтэй хvмvvс болгоё л гэж боддог. Зvгээр л суувал єлсєнє. Огт зvгээр сууж болохгvй гэж бодоод л зvтгэж явна даа.

Г.Дэнсмаа
Ч.Удамбор
Дугаар 202/2234/ Mongoliin medee

Friday, June 22, 2007

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтраах тусгай үүрэг гүйцэтгэж яваад нисдэг тэрэгний осолд өртөн алтан амиа алдсан тангараг өргөсөн төрийн албан хаагчид, манай шилдэг нисгэгч, эх оронч хөвгүүдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Хүн ардаа аюул гамшгаас хамгаалах ариун үйлсэд мөр зэрэгцэн тэмцэж явсан эх орны эрэлхэг хөвгүүдийн дотор Дундговь аймгийн харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын Онцгой үеийн удирдлагын газрын дарга, комиссар Д.Батбаатар, Гал түймэртэй тэмцэх албаны дарга, дээд ахмад Г.Цэрэнням нар маань байж, улс орондоо өргөсөн тангарагтаа эзэн нь болж, хүлээсэн үүргээ биелүүлэн бусдын амийг аварсан баатарлаг гавьяаг нутгийн зон олон чинь үүрд бахархан дурсах болно.
Та бүхний эр зориг, ажил албаа эрхэмлэн дээдлэх үзэл Монголын мянга мянган залууст үлгэр дуурайл болно гэдэгт итгэж байна.
Монгол газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө, бусдын төлөө цэл залуу насаа өргөсөн та нарынхаа байгуулсан гавьяа, эр зоригийг Монголын ард түмэн, түүний дотор төрөлх нутгийнхан тань дээдлэн хүндэтгэж, сэтгэл зүрхэндээ үүрд дурсан, мөнхжүүлэх болно.

Friday, June 1, 2007

Мэдээлэл

Хүн бүр аав ээждээ хүүхэд тул бүгдэд нь Хүүхдийн баярын мэнд хүргэе.

H-Soft студи бичлэгээ хараахан явуулж амжаагүй байна. Удахгүй явуулна гэж мэдэгдсэн.

Сая дэлхий.нэт ээс дараах бичлэг олж хараад энд линк тавья гэж шийдлээ. Бүгдээрээ хүнлэг сэтгэлээр сайхан амьдарцгаая.

Тэврэлт бэлэглэе!

Sunday, May 20, 2007

Мэдээлэл

http://olziinaa.wordpress.com/-оос авав. Мобикомын гар утас руу гаднаас мессэж бичиж болж байна гэдэг нь үнэн юм билээ. thanks http://olziinaa.wordpress.com/

Интернет ашиглан vнэгvй мессеж бичих

Өчигдөр нэг хүүхдээсээ нэгэн программ авав. Тэр программ нь интернетээс мессеж үнэгүй бичдэг юм гэнээ. Би худлаа байлгүй дээ гээд аваад туршаад үзтэл үнэхээр болж байна. Өдөрт 5 мессеж үнэгүй бичдэг юм шиг байна.

Skytel-руу явдаггүй юм шиг байна лээ. Mobi-руу бол зүгээр болж байна. Unitel-рүү явуулж үзээгүйл дээ. Энэ сайтруу ороод программыг нь татаад ав. http://widgets.yahoo.com/download/ ийшээ орхоор GET YAHOO WIDGETS 4 free download гэж байгаа. Тэрэн дээр дараад программаа татаад авчих. Тэгээд дараа нь SMS гэсэн widget байгаа. Тэрнийг нь ийшээ ороод татаад авчих http://widgets.yahoo.com/gallery/view.php?widget=41630 .

Ингээд л өдөрт өөрийн утснаас 5-н мессеж үнэгүй бичдэг болно гэсэн үг. Монголоор бичсэн чинь Ө, Ү үсгүүд л танихгүй байна лээ. Түүнээс биш утсан дээр зөв зүгээр таниж байна лээ. тм™ (alt+0+1+5+3) ийм тм гэсэн тэмдэглэгээ хүртэл зөв зүгээр таниж байх юм. ЛАЙТАЙ. Туршаад үзээрэй. Мэдэхгүй зүйл гарвал comment дээр бичээд үлдээчих. За амжилт.

Friday, May 18, 2007

Мэдээлэл

АНУ-ын Сан Франциско xот дахь Паcифик Маркeтинг Компаниас АНУ болон гадаад орнуудад амьдарч байгаа Монголчууддаа гаргасан УРИАЛГА

Монголчууд бид эх сайхан байгалиа хамгаалах, унаган төрхийг нь алдагдуулахгуйгээр хойч үeдээ өвлүүлэн үлдээх тал дээр өвөг дээдсээс уламжилж ирсэн гайхамшигтай ёс заншил уламжлалтай ард түмэн билээ. Гэтэл сүүлийн 10 жилийн дотор энэ гайхамшигт уламжлал маань мөнгөнд шунасан цөөхөн хүмүүсийн харалган үйл ажиллагааны золиос болж байгаль орчин маань дахин сэргээгдэхийн аргагүй сүйдэн үгүй болж, мөхлийн ирмэг дээр ирсэнийг бид бүхэн харсаар байна.


Монголын байгаль орчныг хамгаалах асуудал орон нутгаас хальж, дэлхийн хэмжээнд санаа зовох асуудал болсныг Голдманы сангийн хүндэт шагналыг Монгол улсын иргэн, “Онги Голынхон” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярт олгосноор харууллаа.

Xариуцлагатай уул уурхайн салбарыг Монголд хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа иргэдийн хөдөлгөөнийхний ажилд Сан Франциско хот дахь Паcифик Mаркeтинг Компаниас амжилт хүсч баяр хүргэхийн ялдамд Онги гол орчмын байгалийг нөхөн сэргээх ажлын нэг хэсэг " Онги-Чацаргана" төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэн оролцохыг Амeрикт амьдарч байгаа нийт Монголчууддаа УРИАЛЖ байна.


Онги голын одоогийн байдал

Хангайн нуруунаас эх авч Өвөрхангай, Дундговь, Өмнөгөвь аймгуудын 8 сумын нутгийн 437 км замыг туулж Улаан нуурт цутгадаг Онгийн голын сав нутгаар алтны компаниуд хайгуул хийж байгаль орчныг бохиpдуулан сүйтгэснээс Онги голын ус татарч улмаар Улаан нуур ширгэжээ. Үүнээс болж Онги голын дагуу амьдардаг 60 мянган хүн ам, 1 сая орчим мал ундны усгүй, бэлчээргүй болох аюyл нүүрлэснээс гадна халдварт шар өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилүүдэд нутгийн ард иргэдийн байгaлиа хамгаалах хөдөлгөөний тэмцлийн үр дүнд хайгуулын 37 лицeнзны 35-ыг хүчингүй болгож, сүйтгэсэн газрыг ойжуулах, усжуулах ажлыг эхэлснээp одоо Онги голын усны хэмжээ нэмэгдэж 430 км урсдаг болж Улаан нуурт хүрэхэд 7 км үлдээд байгaа юм байна.


Онги-Чацаргана төсөл хэрэгжсэнээр ямар ач холбогдолтой вэ?

Чацарганы мод нь манай цаг уурт тохирсон тэсвэртэй, булаг шанд, голын усыг тогтвортой байлгахад чухал нөлөөтэйгээс гадна эдийн засгийн хувьд айл өрхийн амьжиргаанд чухал нөлөө үзүүлэх олон талын ач холбогдолтой учраас энэ төслийг Онги голын орчим амьдарч байгаа айл өрхүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж, эхнээсээ амжилттай хэргжиж эхэлжээ. Энэ төсөлд бид оролцсоноор байгаль орчны нөхөн сэргээлтэнд хувь нэмрээ оруулаад зогсохгүй ажлын байр бий болгох, айл өрхийн амьжиргаанд дорвитой хувь нэмэр оруулах юм.


Энэ төсөлд Амeрикт амьдарч байгаа Монголчууд яaж оролцох вэ?

Бид энэ 10 сард эхлэх чацарганы тариалалтад оролцох боломжтой. Нэг чацарганы модны суулгац ойролцоогоор $3-4 орчим долларын үнэтэй байдаг. Монголын талаас Онги Голынхон” хөдөлгөөнөөс зохион байгуулж энэ төсөлд оролцох орон нутгийн гэр бүлд, гадаадад амьдарч байгаа хувь хүн, гэр бүл эсвэл найз нөхөд хамт олны нэр дээр чацарганы суулгацыг худалдан авч өгнө. Таны худалдаж авч өгсөн мод хэрхэн ургаж байгаа талаархи мэдээллийг байнга авч байх болно. Өөрөөр хэлбэл бид төслийн явц хэрхэн хэрэгжиж байгаад байнга хяналт тавьж байна гэсэн үг.

Таны нэг удаагийн уух аяга кофe, татаад хаях нэг хайрцаг тамхины үнээр авсан нэг ширхэг чацарганы суулгац Онги гол хавийн байгалийг сэргээхэд төдийгүй айл өрхийн амьжиргаанд бодит тус хүргэх боломжтой гэдгийг та анхааралдаа аваарай.

Удахгүй Онги голын орчмоор Амeрикын Монголчуудын гэсэн тодотголтой ногоон төгөл, чацарганы цэцэрлэг бий болог. Үүнээс улбаалаад Солонгос, Англи, Гeрманд байгаа Монголчуудын гэсэн нэртэй ногоон байгууламж бий болоосой. Энэ бүхнийг ажил хэрэг болгохоор удахгүй эргээд уулзацгаая.


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!


Санаачлагч:

Pacific Marketing Co.,Ltd
50 Battery st suite #14
San Francisco, CA 94111, USA
www.pacificmarketingus.com
e-mail: usa_mongols@yahoo.com


Дэмжигчид:

  • Монгол нутаг мину эвсэл - Мoнгoл
  • Oнги голынхoн хөдөлгөөн - Монгол (www.onggiriver.com, e-mail: onggi_river@yahoo.com
  • Golden Gate Friends of Mongolia - Сан Франциско хот
  • Tenggis Company - Khubilai Khaan beer - Оакланд хот
  • Mongolmedee.net сэтгүүл - Дэнвэр хот
  • Сонирхогчдын Сумо бөхийн дэлхийн аварга У.Бямбажав- Лос Анжeлес хот
  • Лос Анжeлес хотын Монголчуудын Холбоо

    Санал бодлоо www.mongolmedee.net болон usa_mongols@yahoo.com ирүүлнэ үү.

Wednesday, May 16, 2007

Мэдээлэл

Дараах зарыг cmox.org сайтаас татаж тавьлаа. Монгол улсын хөгжлийн төлөө өөрийн бодож санаж явдаг зүйлсээ олонд танилцуулах сайхан боломж нээгдсэн байна. Өргөнөөр оролцоно уу.

Эрхэм хүндэт оюутан залуусаа…


СМОХ/Солонгос дахь Монгол Оюутны холбоо/-ны зүгээс Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, суралцаж буй Монгол залуучуудынхаа дунд “Монгол улсын хөгжлийн төлөө Хилийн чанадад сурч буй миний хэлэх үг” гэсэн сэдвийн дор шилдэг Эссений уралдаан зарлаж байна. Уг Эссе бичлэгийн гол зорилго нь Гадаадад суралцагч нийт оюутан залуусынхаа Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, эх ороныхоо хөгжлийн төлөө санаа тавьж буй тэдний дуу хоолойг олон нийтэд сонсгож Монголын хөгжилд хувь нэмэрээ оруулахад оршино.

Шилдэг Эссег шалгаруулах тэнцүүр:
1.Эссений агуулга нь зардасан сэдвийн хүрээнд байх
2.Бүтээлч, шинэлэг санаа гаргасан байдал
3.Бодит баримтаар баяжуулсан эсэх
4.Утга санаагаа зорилгодоо нийцүүлсэн ойлгомжтой, эмх цэгцтэй гаргасан эсэх
5.Эссений заасан хугацаа, хэмжээ, үсгийн фонд зэрэг бусад шалгуурт нийцсэн эсэх

Та бүхэн Эссегээ Microsoft Word программ дээр бичсэн байх бөгөөд үсгийн хэмжээ 11, А4 хэмжээний 2 нүүр байна.

Зохион бичлэгийг хүлээн авах хугацаа: 2007*04*01-2007*06*01ний хооронд
Уралдааны дүн гарах огноо: 2007-05-15 Мягмар гараг /Уншиж шалгаруулахад хугацаа/
Та зохион бичлэгээ доорхи хаягаар ирүүлнэ үү...


info.cmox@gmail.com

Уралдаанд шалгарсан эхний 3 байрт мөнгөн шагнал болон СМОХ-ын нэрэмжит дурсамж бичиг гардуулах болно. /1$-960вон/
1. I- байр нэг хүн. 300,000вон. Дурсгалын бичиг
2. II-байр нэг хүн. 200,000вон Дурсгалын бичиг
3. III-байр нэг хүн. 100,000вон Дурсгалын бичиг.

Ивээн тэтгэгч байгууллага: NECAS (Northeast Central Asian Solidarity)

Уг зохион бичлэгийг www.cmox.org болон www.tsahimurtuu.mn аар цахим хуудсууд болон цувралаар Монголын сонингуудаар нийтлэхээр төлөвлөж байгаа.

Оюутан залуус та бүхнийг уралдаандаа идэвхитэй оролцож өөрсдийн дуу хоолойгоо бусадтай үзэл бодлоо уралдуулна гэдэгт итгэж байна.