АНУ-ын Сан Франциско xот дахь Паcифик Маркeтинг Компаниас АНУ болон гадаад орнуудад амьдарч байгаа Монголчууддаа гаргасан УРИАЛГА Монголчууд бид эх сайхан байгалиа хамгаалах, унаган төрхийг нь алдагдуулахгуйгээр хойч үeдээ өвлүүлэн үлдээх тал дээр өвөг дээдсээс уламжилж ирсэн гайхамшигтай ёс заншил уламжлалтай ард түмэн билээ. Гэтэл сүүлийн 10 жилийн дотор энэ гайхамшигт уламжлал маань мөнгөнд шунасан цөөхөн хүмүүсийн харалган үйл ажиллагааны золиос болж байгаль орчин маань дахин сэргээгдэхийн аргагүй сүйдэн үгүй болж, мөхлийн ирмэг дээр ирсэнийг бид бүхэн харсаар байна.
Xариуцлагатай уул уурхайн салбарыг Монголд хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа иргэдийн хөдөлгөөнийхний ажилд Сан Франциско хот дахь Паcифик Mаркeтинг Компаниас амжилт хүсч баяр хүргэхийн ялдамд Онги гол орчмын байгалийг нөхөн сэргээх ажлын нэг хэсэг " Онги-Чацаргана" төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэн оролцохыг Амeрикт амьдарч байгаа нийт Монголчууддаа УРИАЛЖ байна.
Онги голын одоогийн байдал
Онги-Чацаргана төсөл хэрэгжсэнээр ямар ач холбогдолтой вэ?
Энэ төсөлд Амeрикт амьдарч байгаа Монголчууд яaж оролцох вэ?
Таны нэг удаагийн уух аяга кофe, татаад хаях нэг хайрцаг тамхины үнээр авсан нэг ширхэг чацарганы суулгац Онги гол хавийн байгалийг сэргээхэд төдийгүй айл өрхийн амьжиргаанд бодит тус хүргэх боломжтой гэдгийг та анхааралдаа аваарай.
Удахгүй Онги голын орчмоор Амeрикын Монголчуудын гэсэн тодотголтой ногоон төгөл, чацарганы цэцэрлэг бий болог. Үүнээс улбаалаад Солонгос, Англи, Гeрманд байгаа Монголчуудын гэсэн нэртэй ногоон байгууламж бий болоосой. Энэ бүхнийг ажил хэрэг болгохоор удахгүй эргээд уулзацгаая.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Санаачлагч:
Pacific Marketing Co.,Ltd
50 Battery st suite #14
San Francisco, CA 94111, USA
www.pacificmarketingus.com
e-mail: usa_mongols@yahoo.com
Дэмжигчид:
- Монгол нутаг мину эвсэл - Мoнгoл
- Oнги голынхoн хөдөлгөөн - Монгол (www.onggiriver.com, e-mail: onggi_river@yahoo.com
- Golden Gate Friends of Mongolia - Сан Франциско хот
- Tenggis Company - Khubilai Khaan beer - Оакланд хот
- Mongolmedee.net сэтгүүл - Дэнвэр хот
- Сонирхогчдын Сумо бөхийн дэлхийн аварга У.Бямбажав- Лос Анжeлес хот
- Лос Анжeлес хотын Монголчуудын Холбоо
Санал бодлоо www.mongolmedee.net болон usa_mongols@yahoo.com ирүүлнэ үү.

1 comment:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Post a Comment