Friday, May 4, 2007

Энэ едер



Бид сэтгэлээрээ нэгдээд болж л байна шүү дээ. Одоо нэг сарын дотор хоёр зуун доллар цуглуулах төлөвлөгөөтэй байгаа. Тусламжийг бодитоор очих явдлыг сурвалжилж дүрсжүүлэх боломж бүхий сайн санаатныг хайж байгаа хэвээрээ байгаа.

Хэрэв 6 сар гэхэд төлөвлөж буй мөнгөн дүнгээс давбал давсан хэсгийг дараах үйл ажиллагаанд зориулдаг юм уу гэж бодож байна:
  • Удахгүй Хүүхдийн баяр болно. Тэр үеийг баярлаж чадахгүй өнгөрөөдөг хүүхдүүдийг атга чихэрээр ч болов баярлуулмаар байна. Өөр санаа оноо байвал илэрхийлээрэй.
Та найз нөхөддөө энэхүү үйл хэрэгт гар бие оролцоход нь тусалж сайтыг танилцуулж байна уу.
Хүн бүрийг санаа оноогоо хэлж байхыг мөн хүсч байна.
Хүнлэг сэтгэл гаргаж сайтан дээрээ линк хийсэн fashionmongolia.blogspot.com -д талархалаа илэрхийлье. Та сайттай бол линк хийгээрэй.

Олны хүч оломгүй далай гэдэг. Зарим нэг хүмүүс хардах байдал гаргаж байгаа. Ямар нэг зүйлийг эхлээд гэрэлтэй талаас нь авч үзэж байгаасай гэж хэлье дээ. Бодит тус хүргэсний дараа элдэв эргэлзээ арилах биз. Гэхдээ хүнлэг сэтгэлээр хандагчид 99% байгаад талархаж байна.


1 comment:

Chime said...

Миний блог руу нээх сүртэй олон хүн ордоггүй ч гэсэн ямар ч байсан линк тавьчихлаа =) Чадахаараа сурталчилаад явнаа. Интернэт орох болгондоо гүүглийн рекламан дээр нь дарж байнаа. Тэгээд амжилт хүсье! =)