Tuesday, September 29, 2009
Thursday, June 18, 2009
Хүүд минь амьдрал хайрлаж, хүний дээд буянд сэтгэлээ өгөхийг хүсье

Энэ хорвоод хүн болж амьдрахын төлөө бяцхан биендээ баймгүй их өвчин, шаналалыг амсч, түүнтэйгээ тэмцэж яваа хүүд минь туслана уу хэмээн үрийн заяанд сүсэлдэг, элэг нэгт Монгол ахан дүүс та бүхэндээ хандаж байна. Бидний хүү Билгүүдэй 2006 оны дөрөвдүгээр сард төрж, аав ээжийнхээ нар болон мэндэлсэн юм. Харамсалтай нь, түүнийг минь дөнгөж нэг сар 23 хоногтой байх үед хэлж ирдэггүй аюулт өвчний сүүдэр дайрч, олон хүүхэд баяраа тэмдэглэж байсан зургадугаар сарын 1 –ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн 2-р эмнэлгээс тархиндаа хоёрын хоёр удаа цус харвасан тухай онош гарснаар бидний хувьд даван туулахад хүнд өдрүүд эхэлсэн юм.
Эх Нялхсын Сэхээн амьдруулах тасгийн алтан гартай эмч, сувилагч нарын хүчээр хүүд яаралтай эмчилгээ хийснээр Билгүүдэй маань одоо гурван нас, хоёр сар хүрээд байгаа боловч хэнээс ч дутахгүй цовоо сэргэлэн өсч торинож байгаа хүү маань 21 хоногт нэг удаа эмнэлэгт хэвтэн, 150 мл цус хийлгэх зэрэг байнгын бэрхшээлтэй тулгарсаар байдаг юм. Анх хүүгийн өвчний шинж тэмдэг илэрч эхлэх үед онош нь тодорхойгүй байсны зэрэгцээ зөвхөн цус хийлгэхээс өөр арга байгаагүй учир Билгүүдэйг долоон сартайд нь БНСУ-ын сайн гэсэн эмнэлгүүдэд үзүүлэхээр бид тус улсыг зорьсон юм. Бид өнгөрсөн хугацаанд хүүгийнхээ эмчилгээний зардлыг олох зорилгоор БНСУ-д ажиллаж, амьдарсан бөгөөд үүний хүчинд хүүгийнхээ өвчний оношийг тодорхойлуулж, хүний цус төлжүүлж байдаг чөмөгний ясан доторх эс гэмтэлтэй болсныг нь тогтоолголоо. Эмнэлгээс өгсөн дүгнэлтээр түүнийг тэрхүү чөмөгний эсийг сольсон үед эрүүл болно гэсэн бөгөөд энэ өвчнийг Aplastic anemia (Апластическая Анемия) ба “Цусны гүн багадалт ба нөхөн төлжүүлэх эдийн гэмтэл” хэмээн оношилсон юм.
Харамсалтай нь, хүүд таарах эсийг олох магадлал 40 хувьтай байдаг бөгөөд хүүгийн аав, ээж бид хоёрынх шинжилгээгээр хүүд маань таарахгүй болсон нь тогтоогдсон. Ингээд бид аргагүйн эрхэнд цус нэмүүлэхээс өөр эмчилгээгүй байгаа ч цус байнга хийлгэдэг болохоор хүүгийн биеийн эсэргүүцэл эрс суларч, хамрын ханиад хүрэхэд босч чадахгүйгээр халуурч, хоол идэж чадахаа больсон. Ингэж байнга цус хийлгэх нь хүний биед сөрөг нөлөөтэй бөгөөд энгийн хүн нэг удаа 150 мл цус хийлгэхэд бүтэн зургаан сарын турш хоол хүнсээр авах хэмжээний төмөр хүний биед хуримтлагдан ордог байна. Хүн үүнийгээ өөрөө гадагшлуулж чаддаггүй учир элэг, зүрх гэх мэт эрхтэнүүдэд аюул учируулаад зогсохгүй үхэлд хүргэж болзошгүй талаар эмч нар бидэнд хэлж байгаа. Тиймээс маш яаралтай таарах эсийг олж, хагалгаанд оруулахгүй бол төрсөн цагаасаа эхлэн үхлийг сөрөн амьдарсан бяцхан хүүд минь энэ удаа хамгийн хэцүү үе тулгараад байна. Билгүүдэйгийн дөнгөж төрсөн нялх дүүгээс нь саяхан шинжилгээ авсан боловч харамсалтай нь шинжилгээний хариунд дурьдсанаар дүү нь ахдаа донор болох боломжгүй болсон тухай бид саяхан сонсч, эцэс сүүлд нь бяцхан хүүгийн минь алтан амийг аврахад сайхан сэтгэлийн туслалцаа үзүүлэхийг хүсэн, ард түмэндээ хандаж байгаа юм.
Хүүд минь таарах донор олдож, цаашлаад эмчилгээний |мэс засал| зардлынхаа асуудлыг шийдэж чадвал хүний орчлонд хувь тавилангаар мэндэлсэн хайрт үр минь эргэлзээгүй хөл дээрээ босох найдвар байгаа билээ. Чөмөг шилжүүлэн суулгах мэс засалд 60 сая, мэс заслын дараах эмчилгээнд 40 орчим сая төгрөг шаардлагатай тухай
бидний холбогдсон эмнэлэгийн байгууллагууд хэлж байгаа.
Миний хүүгийн өвчин эдгэрэх найдваргүй хорт хавдар биш боловч хүүгийн эмчилгээний зардал ийн 100.000 сая төгрөг хүрч байгаа нь эгэл жирийн гэр бүл бидэнд хүндээр тусах их мөнгө юм.
Элэг нэгт ахан дүүс та бүхнийгээ хүүгийн минь алтан амийг аварч, тусламжийн гараа сунгана гэдэгт гүнээ найдаж байна. Хэрэв та бидний илгээсэн энэхүү захидлыг уншсан бол tsengel1234@yahoo.com хаягаар захидал илгээж болох юм. /Та дэлгэрэнгүй мэдээллийг http://bilgyydei.com.ne.kr сайтаас үзнэ үү/
Бидэнд тусалж, сайхан сэтгэлийн гараа сунгасан та бүхнийг хүсвэл бид хүүгийн эмчлүүлж буйг батлах бүх бичиг баримтыг танилцуулж болно. Бидний балчир үрийг өөрийн үрсийн нэгэн адил хайрлаж, хүүд минь амьдрал хайрлах хүний дээд буянд дагах та бүхэн Билгүүдэйд маань хандив өргөхийг хүсвэл Хаан Банкны 5020672814 тоот төгрөгийн, 5020672825 тоот ам. долларын дансанд хандан, хүүгийн нэрээр шилжүүлж болох юм. Бид Монгол хүний саруул ухаан бяцхан хүүг минь түшинэ гэдэгт итгэж байна. Монголын үрс маш олон болох болтугай.
Билгүүдэй хүүгийн аав Баярцэнгэл, ээж Ариунцэцэг, дүү Ануудай нараас.
Thursday, April 9, 2009
СЭТГЭЛД ОРШИХ ТУСЫГ ХҮСНЭМ

Saturday, April 4, 2009
Хvvд амьдрал бэлэглэе!


Саяхан телевизүүдээр 2 настай Билгүүн хэмээх нэгэн бяцхан өхөөрдөм хүүгийн амь нас уршигт өвчний улмаас хутганы ирэн дээр байгаа талаар гарч байсныг та магадгүй үзсэн биз ээ. Билгүүний ээж Б.Ундармаагийн ярьж байгаагаар хүүгийн өвчний онош: Aplastic anemia (Апластическая Анемия) буюу "Цусны хорт хурц гүн багадалт" юм байна. Энэхүү өвчин нь ясны хим эд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас цусны нөхөн үйлдвэрлэл зогсож, дархлааны системийг алга болгодог байна. | ||
Эмчилгээ нь: Цусны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар бөгөөд одоогоор АНУ-д энэ эмчилгээг хийлгэхэд дор хаяж 90,000 ам.доллар хэрэгтэй гэж урьдчилан тооцоолсон байна. Бид танд "алив мөнгө" гэсэн байдлаар хандаагүй юм шүү. Энд илүүдээ гарсан мөнгөтэйдөө биш сайхан санаат, сэтгэл сайтай янз бүрийн мэргэжил, мэдлэгтэй хүмүүс цуглаж хийж чадах бүхнээрээ хүнлэг үйлсийг бүтээн энэ бяцхан хүүд туслъя гэсэн сэтгэлээр тусалж, нэгдэж байгаа гэдэгт бат итгэж байна. Билгүүн өдрөөс өдөрт хоол унднаас гарч байна. Бидэнд цаг бага байна сайхан сэтгэлт Монгол ахан дүүс ээ! Алив хүн тус бүр үнэн сэтгэлээсээ туслацгаая. | ||
Monday, February 16, 2009
Сайн санаат хүмүүс ээ, миний хүүд туслаач
Сүүлийн үед насанд хүрэгчид төдийгүй бага насны хүүхэд хорт хавдраар өвчлөх нь элбэг болжээ. Дорнод аймгийн харьяат Г.Үлэмжбилгүүн хүү зургаан настай. Тэрбээр тархины хорт хавдар гэдэг оноштойгоор клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгийн мэдрэлийн мэс заслын тасагт эмчлүүлж байгаа аж. Г.Үлэмжбилгүүн хүүгийн ээж Н.Болормаатай уулзлаа.
-Танай хүүгийн өвчний зовиур хэзээнээс илэрсэн бэ. Одоо ямар эмчилгээ хийгдэж байна?
-Миний хүүд өмнө нь ямар нэг хүнд зовиур мэдрэгдэж байгаагүй. Хоёр сарын өмнөөс хөл нь гуйваад явахдаа муу болсон. Тэгээд өрхийнхөө эмнэлэгт үзүүлсэн чинь мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн юм. Би хүүгээ “Сонгдо” эмнэлэгийн имра оношлогооны аппаратад харуулсан чинь тархины хорт хавдар гэдэг нь оношлогдсон. Хавдар газар авсан тухай эмч нар хэлж байсаан. Энд эмчлэгдэх магадлал тааруу болохоор гадаадын улс орнуудад хандсан нь дээр гэсэн юм.
-Та нутгаасаа сонгогдсон гишүүдэд хандаж үзэв үү?
-Би саяхан П.Алтангэрэл гишүүн, Д.Батбаяр гишүүн хоёртой уулзаад ирлээ. Тэд нар чадахаараа туслана гэдгээ илэрхийлсэн.
-Одоо биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Өөрт мэдрэгдэх зовиур байдаг байх аа. Хүүхэд болохоор тэр бүр хэлэхгүй юм. Хавдар нь нугас руугаа ороход их ойрхон байна гэж эмч хэлсэн. Тиймээс 3-4 долоо хоногийн дотор хагалгаанд орох шаардлагатай байгаа. Бид бас Монголын үндэсний телевизийн “Өглөө” хөтөлбөрийн зочны цагаар орсон. Танай сайтаар дамжуулан энэ хөтөлбөрийн хамт олонд баярласнаа илэрхийлмээр байна.
-Хагалгааны төлбөрт хичнээн төгрөг хэрэгтэй байгаа вэ?
- 30 гаруй сая төгрөг хэрэг болох юм шиг байна. Тэгээд сайн санаат хүмүүсийг миний хүүд туслаач гэж хэлэх гэсэн юм. Хүүд минь амьдрал бэлэглээч гэж хүсмээр байна. Би эцэг, эхчүүдэд хандаж нэг зүйлийг хэлье. Бид ажилдаа их анхаарал тавиад хүүхэддээ тавих анхаарал сул байдаг байлаа. Хүүхдээ жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байгаарай гэж зөвлөмөөр байна.
-Та харилцах дансаа хэлнэ үү?
-Хаан банк: төгрөгийн данс:5720535340, валютын данс:5720535341 харилцах утас: 99579789
Эрхэм уншигч та бүхэн Г.Үлэмжбилгүүн хүүд үзүүлэх тусламжаа дээрх дансанд илгээнэ үү.
Friday, February 13, 2009
Миний хүүд амьдрал хайрлаач...
Өвчний улмаас энэлэн шаналж буй хүүд туслахаар “М-Ти-Эс” компанийн хамт олон нэг өдрийн цалин болох 1,200,000 төгрөг хандивлах болсноо энэ үеэр дуулгасан юм. Мөн тэд “Сөүл” сүүнийхээ худалдан авалт бүрээс 50 төгрөгийг хүүгийн эмчилгээнд зориулж байгаа ажээ. Түүнчлэн хүүгийн эмчилгээний зардалд туслалцаа үзүүлэхээр хийлч Дээгий, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар хамтран ажиллаж байгааг энэ дашрамд дуулгах нь зүйтэй байх. Тэд мөн энэхүү хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн байсан юм.
Г.Үлэмжбилгүүн хүүгийн ээж Н.Болормаатай уулзлаа. Тэрбээр хүүгээ эмчлүүлэхээр Дорнод аймгаас Улаанбаатар хотод иржээ.
-Хүүгийн тань биеийн байдал одоогоор ямар байна?
-Ерөнхийдөө өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр миний хүү маань сайн явж чадахгүй гуйвж дайвдаг болсон. Энэ байдлыг нь анзаарч эмчид үзүүлтэл яаралтай Улаанбаатар явж шинжилгээ өгөх хэрэгтэй гэсэн юм. Ингээд хоёрдугаар сарын 2-нд хүүгээ аваад энд ирсэн. Тэгээд “Сонгдо” эмнэлэгт тархины MRI бичлэгт ороход тархины хорт хавдартай гэсэн онош гарсан. Биеийн байдал нь өдөр ирэх тусам муудаж байна.
-Монголдоо эмчлүүлэх боломжгүй гэсэн хариу хэлсэн гэсэн. Та бүхэн санхүүгийн асуудлаа шийдчихвэл хаашаа явж эмчлүүлэх вэ?
-Монголд эмчлэх ямар ч боломж байхгүй, гадагшаа явах шаардлагатай гэсэн болохоор Өмнөд Солонгос, Сингапур, Тайландад эмчлүүлэхээр хөөцөлдөж байгаа.
-Эмчилгээний зардалд хэчнээн төгрөг хэрэгтэй байгаа вэ?
-Яг хаана эмчлүүлэх нь тодорхойгүй учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ урьд нь Сингапурт яг ийм төрлийн хагалгаа хийлгэсэн хүнээс асуухад 30 сая орчим төгрөг болсон гэж байсан.
-Та бүхэнд туслах зорилготой хүмүүс олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Туслалцаа үзүүлэхэд хэрэг болох дансны дугаар, холбоо барих утасны дугаараа та бидэнд хэлж өгнө үү?
-Юуны өмнө хүүгийн минь эрүүл мэндийн төлөө анхлан дугарсан “М-Ти-Эс” компанийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье. Та бүхэн хүүгийн минь алтан амийг авархад тусалж, сэтгэлийн дэмжлэг үзүүлэхийг хүсвэл, дараах утсаар холбоо барих юм уу, доорхи дансанд хандаж болно.
Хандивын данс: Хаан банк
Төгрөгийн данс: 5720535340
Валютын данс: 5720535341
Харилцах утас: 99579789
С.Уранчимэг
Sunday, November 16, 2008
Золгvй амьдралд тєєрсєн балчир vрс
Хэний ч анхаарлыг татаад байхааргvй нэг давхар жижиг цагаан байшинд монголын ирээдvй болсон хvvхдvvдийн нэгээхэн хэсэг байгаа. Хvvхдийн хаяг тогтоох тєв гэсэн нэрийг сонсоогvй хvн гэж ховор биз. Гэвч нийгмийн тусдаа давхарга vvсгээд байгаа тэнэмэл, траншейны гэгддэг хvvхдvvд энд байдаг. Бид тэднийг нийгмээс тусгайлан авч vзэх гэсэндээ ийнхvv тайлбарласангvй. Харин эдгээр хvvхдvvд яагаад энэ тодотгол руу орчихвоо гэдгийг ойлгохыг хvссэн юм.
Нийслэлийн Цагдаагийн газрын дэргэдэх Хvvхдийн халамж vйлчилгээний тєв гэсэн хаяг бvхий хаалгаар ороход биднийг Цагдаагийн дvрэмт хувцастай хvн угтлаа. Тэр vед хамгийн тvрvvнд "Болж бvтэхгvй хvvхдvvд энд байдаг юм байна" гэсэн сэтгэгдэл тєрснєє нуугаад яахав. Уг байгууллагатай танилцаад явахад хvvхдийн асрах тєвтэй ижил шахуу vйл ажиллагаа явуулдаг энэ газрын байнгын vйлчлvvлэгчид 3-18 насныхан. Єнгєрсєн жилийн байдлаар давхардсан тоогоор 1158 Хvvхэд хаяг тогтоох тєвєєр дамжин єнгєрсєн ч эдгээрээс 56 нь байнгын бvртгэлтэй хvvхдvvд байдаг гэнэ. Биднийг очиход тогтмол шахуу 20-30 хvvхдийн ирцтэй байдаг энэ єнєр гэр бvл 28 хvvхэдтэйгээр угтлаа. Гэрээсээ зугтаасан, тєєрсєн, гэр оронгvй гэсэн олон шалтгаанаар хvvхдvvд тус тєвд ирдэг гэнэ. Амралтын vе гээд зурагт vзэж байсан хvvхдvvдийн байсан єрєє, Тус тєвийнхний хувьд ихэнх цагаа єнгєрєєх гол тєв болдог байна. Учир нь хоолны, сургалтын чєлєєт цагаа єнгєрєєх єрєє гэж байдаггvй нэг газраа тєвлєрсєн байдаг аж.
Тэр єрєєнд ороод хvvхдийн гэнэн, итгэмтгий зан, цангинасан инээдийг олж харсангvй. Инээсэн ч цаанаа л гуниг хурсан нvд, итгэл алдарсан харцаар тэр бvv хэл зарим нэгийх нь vзэн ядалтаар харах нvдийг олж харснаа энд дурдах нь зvй болов уу. Энэ vед "Цэцгэн эрх" шvлгээрээ танил болоод байгаа О.Ананд хvv тєвийн vе тэнгийн хvvхдvvдэд єєрийн уран бvтээлээсээ уншиж сонирхуулж байхтай нь таарав. Гэрээсээ зугтаасан ч гэлээ ээжийгээ хайрлаж гэрээ санаж нулимс туслуулж байгаа тэднийг харахад элэг эмтэрмээр санагдаж байсан. Бусдаас юугаараа ч дутуу биш бас юугаараа ч илvv биш зєвхєн золгvй амьдралд тєєрч яваа балчир vрс. Тэдний дундаас хамгийн бага юмуу гэж єхєєрдєн дэггvй байрын хvvг онцлон очлоо. Тvvний нэргийг С.Мєнхсvлд гэдэг. Энэ байгууллагын байнгын vйлчлvvлэгчдийн нэг гэнэ. Тvvний талаарх албан хаагчдын тодорхойлолт "их юм vзсэн толгой" гэсэн нь. Таван настай єндєр нь 60 орчим сантметр єндєртэй болов уу гэж таамаглан харсан боловч vнэндээ найман настай гэнэ. Балчир биендээ байхааргvй "юм vзсэн толгой" гэж С.Мєнхсvлдийн толгойг нь хэлэх юм байна даа гэсэн бодол эрхгvй тєрж байлаа. Тvvнчлэн амьдралын бvхий л зовлон, хатуу хєтvvг туулсан нь тvvний халзан толгой vvнийг илтгэж байсан юм. Энд тэндгvй шарх сорив. Олон жил явж дэмий тэнэснээс болж бие нь ийнхvv давжаарсан аж.
Харин эдгээр хvvхдvvдийн гэр бvлийн нэгэн зочин нь саяхан ирсэн саажилттай охин гэнэ. Гэрийнхэндээ хаягдсан гэж тааж болохгvй ч тэгж ойлгогдохоор энэ охин хvргэгдэж ирээд удаагvй байгаа гэнэ. Ямартаа ч єєрєє оргож зугтаагаагvй нь лав. Гэтэл 10 хэдэн жил асран хамгаалж явсан охин vрээ хээвнэгхэн гадаа гаргаад хаячих цэвдэг сэтгэлтэй хvн байна гэхэд нэг л итгэмээргvй. Ярианы чадваргvй энэ охиныг vе тэнгийнх нь хvvхдvvд єхєєрдєн хайрлаж ээжээс нь илvvтэйгээр халамжилж байгааг харахад дэндvv хатуу сэтгэлтэй ар гэрийнхнийг нь бодоход даанч дээ гэсэн харуусал тєрж байсан юм. "Даргаа намайг битгий асрамж руу явуулаарай бас 19-нд миний тєрсєн єдєр болно шvv"гэж бидний дунд сууж байсан нэг хvv асрамжийн тєвийн даргад их л онцолж захих нь чихэнд содон. Яагаад эндээс явах дургvй байгаа талаар нь тvvнээс лавлаж хэдэн зvйлийг асуусан юм.
-Чамайг хэн гэдэг вэ?
- Намайг Б. Бямбажав гэдэг. Одоо 14 настай. Энэ сарын 19-нд би 15 хvрэх гэж байгаа.
-Энд ирээд хэр удаж байна?
-Тав хонож байна. Ємнє нь 35 удаа ирж байсан
-Яагаад асрамжийн газар руу явахгvй гээд байгаа юм бэ. Тэнд ямар байдаг юм бэ?
-Зодоод байдаг. Бид нараас ах, таньдаг хvvхдvvд байдаг тэд нар дээрэлхээд зодоод байдаг л даа. Гэхдээ єєр асрамжийн газар байдаг бол явж болно.
-Гар дээрх шивээс чинь юу гэсэн vг юм бэ. Хэзээ шивvvлсэн бэ?
-Миний нэр байгаа юм. Хятад ханз vсгээр шивvvлсэн байгаа биз дээ. Хоёр жилийн ємнє шивvvлсэн. Арилгаж болдоггvй юм билээ. Хэрэггvй л шивvvлдэг байж. Муухай харагдаж байгаа биз.
-Тиймээ. Миний дvv яагаад энд ирсэн юм. Аав ээж гэж байгаа юу?
-Би гэртээ ээж дvvтэйгээ амьдардаг байсан. Даанч ээж архи ууж агсам тавиад байдаг юм. /нvдэнд нь нулимс цийлэгнэв/ Ээжийгээ, дvvгээ санаад л байна.
Хvvгийн сэтгэлийг vймрvvлэхгvй гэж бодож яриагаа дуусгалаа. Энэ хvvтэй ярихад их ухаантай юм. Гэвч гэртээ байх нєхцєл байдаггvй аж. Даргынх нь ярьж байгаагаас Б.Бямбажав их юм оёх гарын дvvтэй, уран хvvхэд гэж ярьж байлаа. Шивээсийн талаарх ярианы хажуугаар Бямбажаваас арай насаар бага болов уу гэлтэй хvv ирж эгчээ миний шивээсийг хар даа гэж хийлгэсэн шивээсээ харуулсан. Яаж хийдэг талаар нь лавлахад зvvг улайсгаж байгаад єєрєє хийсэн гэж тайлбарлаж байв. Эдгээр хvvхдvvдийг эцэг эх нь ирж авахгvй бол зургаан сарын дараа асрамжийн тєв рvv явдаг аж. Хvн юмаа алдчихаад цагдаад эрэл хайгуул болж цагдаад хvртэл мэдэгддэг хэрнээ гэрээс нь хvн алга болчихоод байхад сураглах ч vгvй байгааг гайхаж байна гэж тус асрамжийн даргын vгээр энэхvv сурвалжлагаа єндєрлєе.
Өнөөдрийн Монгол
