Сүүлийн үед насанд хүрэгчид төдийгүй бага насны хүүхэд хорт хавдраар өвчлөх нь элбэг болжээ. Дорнод аймгийн харьяат Г.Үлэмжбилгүүн хүү зургаан настай. Тэрбээр тархины хорт хавдар гэдэг оноштойгоор клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгийн мэдрэлийн мэс заслын тасагт эмчлүүлж байгаа аж. Г.Үлэмжбилгүүн хүүгийн ээж Н.Болормаатай уулзлаа.
-Танай хүүгийн өвчний зовиур хэзээнээс илэрсэн бэ. Одоо ямар эмчилгээ хийгдэж байна?
-Миний хүүд өмнө нь ямар нэг хүнд зовиур мэдрэгдэж байгаагүй. Хоёр сарын өмнөөс хөл нь гуйваад явахдаа муу болсон. Тэгээд өрхийнхөө эмнэлэгт үзүүлсэн чинь мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн юм. Би хүүгээ “Сонгдо” эмнэлэгийн имра оношлогооны аппаратад харуулсан чинь тархины хорт хавдар гэдэг нь оношлогдсон. Хавдар газар авсан тухай эмч нар хэлж байсаан. Энд эмчлэгдэх магадлал тааруу болохоор гадаадын улс орнуудад хандсан нь дээр гэсэн юм.
-Та нутгаасаа сонгогдсон гишүүдэд хандаж үзэв үү?
-Би саяхан П.Алтангэрэл гишүүн, Д.Батбаяр гишүүн хоёртой уулзаад ирлээ. Тэд нар чадахаараа туслана гэдгээ илэрхийлсэн.
-Одоо биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Өөрт мэдрэгдэх зовиур байдаг байх аа. Хүүхэд болохоор тэр бүр хэлэхгүй юм. Хавдар нь нугас руугаа ороход их ойрхон байна гэж эмч хэлсэн. Тиймээс 3-4 долоо хоногийн дотор хагалгаанд орох шаардлагатай байгаа. Бид бас Монголын үндэсний телевизийн “Өглөө” хөтөлбөрийн зочны цагаар орсон. Танай сайтаар дамжуулан энэ хөтөлбөрийн хамт олонд баярласнаа илэрхийлмээр байна.
-Хагалгааны төлбөрт хичнээн төгрөг хэрэгтэй байгаа вэ?
- 30 гаруй сая төгрөг хэрэг болох юм шиг байна. Тэгээд сайн санаат хүмүүсийг миний хүүд туслаач гэж хэлэх гэсэн юм. Хүүд минь амьдрал бэлэглээч гэж хүсмээр байна. Би эцэг, эхчүүдэд хандаж нэг зүйлийг хэлье. Бид ажилдаа их анхаарал тавиад хүүхэддээ тавих анхаарал сул байдаг байлаа. Хүүхдээ жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байгаарай гэж зөвлөмөөр байна.
-Та харилцах дансаа хэлнэ үү?
-Хаан банк: төгрөгийн данс:5720535340, валютын данс:5720535341 харилцах утас: 99579789
Эрхэм уншигч та бүхэн Г.Үлэмжбилгүүн хүүд үзүүлэх тусламжаа дээрх дансанд илгээнэ үү.
No comments:
Post a Comment