Тэр жирийн л хүүхэд. Тоглоно, дуулна, инээнэ. Бас тоо бодож, зураг зурах ямар их дуртай гээч. Харин одоо бол үгүй. Түүнийг харах бүрийд сэтгэл эмзэглэнэ. Яагаад? Учир нь тэр өнөөдөр хүнд өвчний улмаас эмнэлгийн орон дээр шаналан хэвтэж байна. Түүнийг Д.Хишигт гэдэг. Одоо 13 настай. Монголд урд нь илэрч байгаагүй цусны хорт хавдарын М7 гэдэг маш хүнд хэлбэрийн өвчин туссан энэ хүүг аврах ганц найдвар нь чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа юм. Харин Япон улсад хийх уг хагалгааны зардлыг гэр бүлийнхэн нь төлж дийлэхгүй учир аргагүйн эрхэнд сайн санаат хүн танаас тусламж хүслээ.
Математикийн маш их авьяастай энэ хүү нэгдүгээр сургуульд сурдаг бөгөөд 2003-2009 онд улс, хотын чанартай математикийн 30 гаруй олимпиадад оролцож, 23 медаль, тусгай байрын шагнал хүртсэн шилдэг сурагч юм.
Ирээдүйд эх орондоо ихийг бүтээж чадах ийм нэгэн хүү эрүүл саруул болно гэсэн итгэлийг бяцхан зүрхэндээ тээж явна. Хүн хүндээ хайртай байдаг болохоор, хүнд хүнээс илүү эрдэнэ гэж үгүй болохоор Д.Хишигт хүүд туслаач гэж уриалж байна. Уншигч танд хүүгийн ээж, аавын сэтгэлийн үгийг хүргэе.
САЙН САНААТ, САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС ЭЭ. МИНИЙ ХҮҮД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЭЧ
Бидний хүү Хишигт 13 настай. Аав, ээжийнхээ нар нь болж инээд хөөрөөр цалгиаж явсан хүү минь нэг л өдөр аймшигт өвчнөөр өвдөж, биднийг айдас түгшүүр нөмөрлөө.
Хүү минь 2009 оны 3 сард ЭНЭШТөвийн Цусны Эмгэг Судлалын тасагт хэвтэж эмчлүүлсэн. Нарийн шинжилгээ хийлгэж онош тодруулах шаардлагатай гэж эмч нарын зөвлөсний дагуу Япон улсын “Нагоно Кенрицу” хүүхдийн эмнэлэгт ирсэн юм. Тэгээд 2009 оны 4-р сарын 2-нд шинжилгээ хийлгэхэд цусны хорт хавдрын маш хүнд хэлбэрийн онош тодорч, тэнгэр хөмрөх мэт болоод байна.
Хүүгийн минь биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд Монголд эмчлэх боломжгүй ясны чөмөг солих эмчилгээний зардалд 200 сая төгрөг шаардлагатай болохыг Японы “Нагона Кенрицу” хүүхдийн эмнэлэг бидэнд мэдэгдсэн.
“Хөөр баяраар бялхаж, сурч мэдэхийн их оргил руу тэмүүлж яваа насандаа цусны хорт хавдраар өвчилсөн хүүгийн минь амь насыг аврахад сайн санаатай, сайхан сэтгэлтэй хүмүүс минь тусалж амьдрал хайрлаач!” гэж Япон улсын хүүхдийн эмнэлгээс бид та бүхэнд хандаж байна.
Миний хүү 1 дүгээр дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 7Д ангид суралцдаг. Тоо бодож, зураг зурах дуртай.
Хүү минь математикийн удаа дараагийн тэмцээн, олимпиадад 30 гаруй удаа оролцож, алт, мөнгө, хүрэл, медаль 23-ыг авч сургууль хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөж ирсэн.
Одоо бид Японы “Нагона Кенрицу” хүүхдийн эмнэлэгт түүнийгээ сахиад, хүүгээ эрүүл саруул болгохын төлөө сэтгэлийн хүнд бэрхийг туулж сууна. Та бүхнийг бидэнд туслана гэдэгт гүнээ итгэж байна.
Сайхан сэтгэлт хүмүүс та бүхэнд эрүүл энхийг хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Хүүгийн аав Р.Доржсүрэн, ээж С.Жавзандулам
УБ ХОТ ХААН БАНК, ЗҮҮН 4-Н ЗАМ САЛБАР:
ХАНДИВЫН ДАНСНЫ ДУГААР: 575 335 615-8 /Төгрөгийн данс/
ХААН БАНК- 575 335 666 8 /Долларын данс/
АНУ-д амьдардаг монголчууд CHASE банкны 708 520 861дансанд шууд хийж болно.
Холбоо барих утас:
99009110 /эгч В.Нандинцэцэг/
99842271 /эгч С.Хишигтогтох/
815 508 3232 / АНУ-д Гэрлээ/
No comments:
Post a Comment