Monday, November 8, 2010

5 настай С.Өнөболд хүүд туслацгаая



Сайн байцгаана уу, сайхан сэтгэлт монгол ахан дүүсээ.



Бидний хайртай хүү, өхөөрдөм бяцхан Өнөболд хүү маань 2005 оны 11 сарын 23-нд төрсөн, 5 настай. Одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22-р хороо, Баруун Алтан Өлгийд аав, ээжийн хамтаар амьдардаг.



Хүүгийн 3 жилийн өмнө авсан эрүүний гэмтэл нь буруу бороолж эдгэсэнээс болоод эрүүний хөгжил нь бүрэн зогсож, одоогоор эрүү нь 2 талдаа ам ангайлт байхгүй, хүчилж байж жоохон ангайдаг, удахгүй юм идэж чадахгүй болох аюулд ороод байгаа юмаа.



ЭНЭМШ-ий төвийн эмч нарын зөвөлгөөнөөр ороод монголд орлуулж хийх протез байхгүй учраас монголд эмчлэх боломжгүй, яаралтай гадаад руу хагалгаанд яв гэсэн шийдвэр гарсан.

Тэгээд бид солонгос улсад энэ төрлийн хагалгааг маш сайн хийдэг гэдэг утгаар нь солонгос улс руу явахаар шийдсэн юмаа.

Энэ дашрамд бидэнд сайхан сэтгэлээр хандаж, бүхий л талаар туслах гэж хичээж, хөөцөлдөж өгч байгаа Солонгос дахь эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Ч.Оюун-Эрдэнэ болон Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Үйлчилгээний Төвийн ажилтан Сайнтуяа нартаа маш их баярлаж байгаагаа илэрхийлье.

Монгол ахан дүүс та бүхнийг бяцхан хүү Өнөболдыг маань эрүүл саруул болоход өөрийн боломжийн хэрээр туслан дэмжиж, энэхүү мэдээллийг цааш дамжуулан түгээж, илүү олон хүнд хүргэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна.

Хандивын данс:

Хаан банк, 5075067789

Холбоо барих утас: 88960623 (Хүүгийн ээж Гантулга)

НАРТАЙ ДЭЛХИЙН НАРАН ДООР НААДАЖ ТОГЛОХ НАС ХАЙРЛА

Г.Үлэмжбилгүүн 6 настай. Дорнод аймагт амьдардаг.

Товор товор алхаад том болж байгаач, товлож ирдэггүй аюулт өвчинд томоогүй балчир хүү минь нэрвэгдээд байгааг түмэн олондоо дуулгаж дэмжлэг хүсэж байна. 6 настай Г.Үлэмжбилгүүн тархины хорт хавдар тусаж Монголд эмчилгээгүй учир гадаад мэс засал хийлгэх шаардлагатай байгаа тул та бүхэн минь туслаач. Монгол түмнийхээ тусыг миний хүү бүү мартаг.

Хандивын данс
Хаан банк төгрөгийн данс: 5720535340
Валютын данс: 5720535351$
Холбоо барих утас: 99579789, 99153939.

Том болоорой Удвал

“Үндэсний өгөх өдөр”-ийн хүрээнд арваннэгдүгээр сарын 1-нд нэг нас есөн сартай их бие, мөчдийн булчингийн хатангиршил гэх ховор өвчний оноштой Э.Удвал охинд туслахаар хандивын арга хэмжээг зохион байгуулж эхлээд байгаа юм. Энэ буяны үйлсэд рок попынхон төдийгүй албан байгууллага, хошин урлагийнхан нэгдэж байгаа аж. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд хандивын тоглолтыг зохион байгуулж буй “Up Music Production”-ы захирал гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн хөгжимчин Ц.Чулуунбат, “Помогите нам-2” киноны продюсер, жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, “Wisdom Production”-ы ерөнхий продюсер А.Уянга, “Амин шийдэл” PR, маркетингийн агентлагийн захирал Б.Баярсайхан, “Until Production”-ы захирал О.Болдсайхан, дуучин Р.Номин-Эрдэнэ нар “Өгөх өдөр”-ийн хүрээнд болох урлаг соёлын болон бусад арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

“Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллага нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ныг Монгол үндэстнээрээ бие бие дээ тусалж, талархаж, урам зориг, сэтгэлийн хандив, хариу нэхэхгүй бие биедээ тусалж байхын тулд “Өгөх өдөр” болгон жил бүр тэмдэглэж байхаар болжээ. Энэ өдрийн хүрээнд хийж буй тэдний эхний ажил нь бүх бие, мөчидийн булчингийн хатангиршил өвчнөөр шаналж буй нэг нас есөн сартай Э.Удвал охинд тусалж, эмчилгээний зардлыг нь цуглуулж өгөх гэнэ. Энэхүү арга хэмжээний хүрээнд “Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллага нь “Том болоорой, Удвал” нэртэй төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Э.Удвал охины эмчилгээний зардал болох 50 сая төгрөгийн цуглуулах зорилготой “Том болоорой, Удвал” төслийн хүрээнд “Up Music” продакшнтай хамтарч рок попын бүх оддын тоглолтыг ирэх сарын 1-нд “UB Palace”-ийн концертийн их танхимд хийх гэж байна. Тоглолтод “Харанга”, “A Sound”, “Sweetymotion”, “Гурван охин”, “Мотив”, “Hot Spot”хамтлаг, дуучин Б.Сарантуяа, төгөлдөр хуурч Б.Чинбат уран бүтээлчид оролцож ая дуугаа хүргэх юм. Тоглолтын бүх орлогыг Э.Удвал охины эмчилгээнд хандивлах бөгөөд мөн энэ өдөр “Помогитен нам-2 буюу Хуваарьгүй нислэг” инээдмийн уран сайхны кино “Тэнгис”, “Өргөө” кино театруудад нээлтээ хийж, эхний хоёр өдрийхөө орлогыг хандивлахаар болжээ.

Бүх оддын “Том болоорой, Удвал” тоглолтын талаар “Харанга” хамтлагийн хөгжимчин Ц.Чулуунбат хэлэхдээ “Манай монголчууд нэг нэгэндээ өгч сурсан хүмүүс, өөрөө хоосон байж хажуу дахь хүндээ байгаа бүхнээ өгчихөөд инээгээд явж байдаг.. Тиймээс энэ “Өгөх өдөр”-ийг хийх гэж байгаад миний хувьд их баярлаж байна. Манай рок попынхон энэ хөдөлгөөнд нэгдэж хандивын тоглолт хийх юм. Тоглолтын тайз гэрэл гээд бүх зүйл нь гэрэл гэгээтэй байх болно.. Тоглолтын тасалбарын хувьд 9999 төгрөг байгаа. Бүх орлогыг Э.Удвал охины эмчилгээний зардалд хандивлана. Э.Удвал охин нь БНСУ-ын Ионсей Их сургуулийн эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэх боломжтой байгаа. Тиймээс эмчилгээний 50 сая төгрөг маш яаралтай хэрэгтэй байгаа юм. Э.Удвал охин маань ирэх сарын 4-нд БНСУ руу явах учир бидэнд цаг маш бага байна. Тиймээс энэ жаахан охинд туслах чин хүсэлтэй хүмүүс манай хандивын данс болон явуулын хайрцганд хандиваа өргөөрэй гэж хэлье” гэв.

Мөн “Том болоорой, Удвал” төслийн хүрээнд “Өгөх өдөр” буюу арваннэгдүгээр сарын 1-нд “Хүн бүр 500 төгрөг” нэрэн дор хотоор 24 ширхэг явуулын хайрцаг явуулах гэнэ. Энэ нь Э.Удвал охинд туслахыг хүссэн хувь хүн бүр 500 төгрөг өгөх боломжтой байгаа. Эсвэл 150428 гэх дугаарт бүх үүрэн операторуудын хэрэглэчид “ok” гэх мессеж илгээж болно.

“Том болоорой, Удвал” төсөлд хандив өргөх данс:

“Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллага
Голомт банк 1605010007
Хаан банк 5003604174
Худалдаа хөгжлийн банк 499180209

М.Дөл