Thursday, February 25, 2010

Авъяаслаг андад минь амьдрал хайрлаач.


Бид бүгдийн сайн анд нөхөр Болдбаатарын Эрдэнэбат нь 1984 оны 7 сарын 6-нд төрсөн бөгөөд 2002 онд нийслэлийн 10 жилийн 23-р сургуулийг төгссөн билээ. Даруу төлөв зантай, сонирхсон зүйлдээ өөрийн хүч хөдөлмөрийг чин сэтгэлээсээ зориулдаг тэрбээр хар багаасаа төрөл бүрийн спортыг шимтэн сонирхож, гялалзсан амжилтыг гаргаж байлаа. Тэрбээр тухайн үед Монголд дөнгөж хөгжиж эхэлж байсан Дартсын спортыг өөрийн гэр бүл найз нөхдийн хамтаар сонирхон хичээллэж, хот улсын чанартай олон арван тэмцээнд алт, мөнгөн медаль хүртэж, дартсын “Өсвөр Мэргэн” цол хүртэж байлаа.

Гэвч 1998 онд түүний аав болох монголд дартсын спортыг анх оруулан ирж, “Монголын Дартсын Холбоо”-г байгуулсан Болдбаатар гуай бурхан болсноор монголд дартсын спортын хөгжил зогсонги байдалд орсон билээ. Энэ л үеэс эцгийнхээ эхлүүлсэн бүхнийг үргэлжлүүлэхээр хатуу шийдсэн Эрдэнэбат даруйхан эрийн цээнд хүрч, дартсын холбооны үйл ажиллагааг дахин эхлүүлэх мөрөөдөлд хөтлөгдсөн юм. Гэвч 2008 онд түүний гаранд бага зэргийн зүсэлт хийх үедээ эмч нар цусанд нь бохир оруулснаар түүний бие гэнэт муудаж эхэлсэн юм. Монголын бүхий л эмнэлгээр явж, нарийн шинжилгээнүүдийг хийлгэсэн боловч зөв онош нь тодрохгүй байсаар бие нь улам муудаж, улмаар цусаар дамжин нуруу, нугасанд нь нөлөөлж, хэвтрийн байдалд орсон билээ. Нөхцөл байдал ийнхүү муудаж, Монголд эмчлэх аргагүй болсон тул оношийг нь зөв гаргахын тулд Бээжин болон Сөүлийн бүхий л томоохон эмнэлгүүдээр хэдэн сарын турш явж, олон арван сая төгрөгийн зардал гаргасан ч мөн л оношийг нь гаргаж чадалгүй байсаар 2010 онтой золгосон билээ.

2010 оны 1 сарын сүүлээр түүний бие илт муудаж, эмч нар энэ хүн 7 хоногийн настай гэж хэлж байлаа. Энэ үед түүний гэр бүл болон найз нөхөд хамтын шийдэлд хүрснээр Азидаа эрүүл мэндийн салбараар тэргүүлэгч Тайланд руу нэн даруй явуулахаар шийдэж, тухайн өдөртөө Бангкок руу ниссэн билээ. Хэвтрийн байдалтай түүнийг онгоцны авиа компаниуд зөөхөөс татгалзаж, мөн дээрээс нь түүн шиг бие муутай хүн онгоцон дахь даралтыг даахгүй 10 минут болоод л нас барна гэх мэтээр олон саад бэрхшээл тохиолдож байсан ч түүний амьдрах хүсэл тэмүүлэл энэ бүхнийг даван гарч Тайландын нийслэл Бангкокт газардсан билээ. Гэвч газардсан тэр мөчид түүний зүрх бараг зогсож, Bumrungrad International эмнэлгийн яаралтай түргэн тусламж авч явсан бөгөөд анхан шатны оношлогоогоор түүний амьд үлдэх магадлалыг 3%-тай гэж байлаа. Эмч нар ч түүний оношийг бүрэн гаргасан бөгөөд ясны сүрьеэ, бөөрний дутагдал болон цусны хордлого гэсэн үндсэн оноштой байлаа. Мөн түүнээс гадна шоконд орж, уушгины цусны даралт ихэссэнээр зүрхний үйл ажиллагаа хүчтэй доголдсон гэсэн байна.

Сэхээн амьдруулах тасаг нь өдрийн 5000$-ын эмчилгээний зардалтай тул өдрийн 500$-ын эмчилгээний зардалтайгаар 3 сар орчим эмчлүүлэх шаардлагатай гэж тооцоолон байр машинаа зарж, 50.000$-тойгоор очсон гэрийнхийх нь мөнгө очоод 10 хоноход л дууссан байна. Гэвч 10 хоносны дараа түүний бие илт сэргэж, зүрхний үйл ажиллагаа хэвийн байдалд орж, 2 бөөр нь ажиллагаанд орсон бөгөөд уушги нь ердийн хүнийх шиг амьсгалж эхэлсэн байна. Түүний цаашид амьд үлдэх магадлал нь ч 3% байснаа 30% болж, 10 дахин өссөн нь түүний амьдрахын төлөө хэрхэн тэмцэж байгааг харуулахаас гадна эмч нарыг ч гайхашруулж, бид бүгдэд ч итгэл найдварыг хүчтэй төрүүлсээр байна.

Одоо түүний хувьд онош нь бүрэн гарсан бөгөөд дахин 2 долоо хоног сэхээнд хэвтэх(өдрийн 5000$), дараа нь 9 сар орчим эрчимт эмчилгээ хийлгэх(өдрийн 500$) шаардлагатай байгаа бөгөөд үүнд нийтдээ 160.000 орчим $ шаардлагатай байгаа юм. Иймээс элгэн садан монголчууд та бүхнийг авъяаслаг анд найзын маань амийг аврахад өөрийн боломжийн хирээр туслан дэмжиж, мөн энэхүү мэдээллийг цааш дамжуулан түгээж, илүү олон хүнд хүргэхийг чин сэтгэлээс хүсч байна.

http://savebat.blogspot.com/


Monday, February 22, 2010

Бурхан хvн танаас гуйж байна



Бат-Эрдэнийн Цэлмvvн...Дэгж дэрвэсэн дєрєвхєн настай жаахан охин vдэш бурханыхаа ємнє сєгдєнхєн суугаад "Бурхан минь, миний нvдийг гоё болгоод єгєєч дээ" гэж vнэн сэтгэлээсээ сvсэглэн мєргєдєг. Цэлмvvн охин єєрєє ижийдээ элэг дэвтээх ганц vр нь. Тvvний ээж бас ижийдээ амин ганц охин нь. Бие биедээ ганцхан тэд хайраар дутаагvйээ. Харин алдрай жаахан охин, амин ганц зээд нь тохиолдсон хавдар хэмээх хатуухан тавилангийн ємнє хvчин мєхєсдєж, хvн танаас сэтгэлийн єглєг, итгэлийн илч эрэн хандаж байна...

Нийслэлийн Тэргvvний 120-р цэцэрлэгийн тэргvvний хvvхэд, бяцхан авъяастан энэ охинд орчлонг харах мэлмий vгvй болох, цаашлаад амь насанд нь аюултай МЭДРЭЛИЙН ГАРАЛТАЙ НYДНИЙ ХАВДАР гэсэн євчний онош тодроод байна. Хэдэн арван мянга, магадгvй хэдэн зуун мянгад нэг тохиолдох энэ євчнєєр Монголдоо лав оношлогдсон хvн байхгvй гэнэ лээ.
Тиймдээ ч уг хагалгааг манай улсын аль ч эмнэлэгт хийхгvй, гадагшаа явах, тэгэхдээ бvр даруйхан яаралтай явахыг зєвлєсєн шийдвэрийг манай урдаа барьдаг эмнэлгийн эмч нар гаргасан юм. Хамгийн тєсєр єртгєєр БНСУ-д хийх уг хагалгааны єртєг нь 50 сая тєгрєг гэнэ. БНСУ-ын Нvд, Тархины хамгийн сайн гэх хэд хэдэн эмнэлэгт хандсан бєгєєд тэдгээр олон эмнэлэг дундаас (Кorea University-Anam) Корея Их Сургуулийн Анам Эмнэлэгээс маш яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн хариу ирсний дагуу тус эмнэлэгт эмчлvvлэхээр болсон юм.

Насаараа тєсвийн байгууллагад зvтгэсэн эмээ євєєд нь, ном хєєж эрдмийн мєр хєєсєн ижий аавд нь энэ мэдээж давшгvй мэт тоо.

Гэвч бид байгаа бvхнээ охиныхоо тєлєє зарцуулна. Одоо баруун нvднийхээ харааны 80 хувийг алдчихаад байгаа охиноо харсаар байгаад явуулмааргvй байна.

Харамсалтай нь, нэн даруй хэрэгтэй байгаа энэхvv мєнгийг цуглуулна гэвэл аминаас vнэтэй цаг хугацаа алдах гээд байна. Буянт хvмvvс минь туслаач. Сэргэлэн, хэрсvv, авъяаслаг охин минь хараагvй болох, ийм богино наслахад дэндvv хайран байна.

Охин минь єєрєє бурханаас гуйж байна. Харин эмээ євєє, ээж аав бид нь бурханы дайтай хvн танаас гуйж байна. Туслаач...

Хандивын данс:
Монголд: ХААН банк 5030256360
Солонгост: Hana bank 144-910240-63207

Гадаадаас хандив єргєх данс
Солонгост: HNBKRSE XXX 144-910240-63207 Batsaikhan Oyunbileg
Монголд: Tselmvvn Khan bank SWIFT: AGMOMNUB 5030260036
HSBC Bank USA,N.A.
CITIBANK,N.A.

Холбоо барих утас:
Солонгост: 010-8050-9269 , 010-7123-0516
Монголд: 70172150, 99122150 /Цэлмvvний эмээ/