Monday, February 16, 2009

Сайн санаат хүмүүс ээ, миний хүүд туслаач


Сүүлийн үед насанд хүрэгчид төдийгүй бага насны хүүхэд хорт хавдраар өвчлөх нь элбэг болжээ. Дорнод аймгийн харьяат Г.Үлэмжбилгүүн хүү зургаан настай. Тэрбээр тархины хорт хавдар гэдэг оноштойгоор клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгийн мэдрэлийн мэс заслын тасагт эмчлүүлж байгаа аж. Г.Үлэмжбилгүүн хүүгийн ээж Н.Болормаатай уулзлаа.


-Танай хүүгийн өвчний зовиур хэзээнээс илэрсэн бэ. Одоо ямар эмчилгээ хийгдэж байна?
-Миний хүүд өмнө нь ямар нэг хүнд зовиур мэдрэгдэж байгаагүй. Хоёр сарын өмнөөс хөл нь гуйваад явахдаа муу болсон. Тэгээд өрхийнхөө эмнэлэгт үзүүлсэн чинь мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн юм. Би хүүгээ “Сонгдо” эмнэлэгийн имра оношлогооны аппаратад харуулсан чинь тархины хорт хавдар гэдэг нь оношлогдсон. Хавдар газар авсан тухай эмч нар хэлж байсаан. Энд эмчлэгдэх магадлал тааруу болохоор гадаадын улс орнуудад хандсан нь дээр гэсэн юм.
-Та нутгаасаа сонгогдсон гишүүдэд хандаж үзэв үү?
-Би саяхан П.Алтангэрэл гишүүн, Д.Батбаяр гишүүн хоёртой уулзаад ирлээ. Тэд нар чадахаараа туслана гэдгээ илэрхийлсэн.
-Одоо биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Өөрт мэдрэгдэх зовиур байдаг байх аа. Хүүхэд болохоор тэр бүр хэлэхгүй юм. Хавдар нь нугас руугаа ороход их ойрхон байна гэж эмч хэлсэн. Тиймээс 3-4 долоо хоногийн дотор хагалгаанд орох шаардлагатай байгаа. Бид бас Монголын үндэсний телевизийн “Өглөө” хөтөлбөрийн зочны цагаар орсон. Танай сайтаар дамжуулан энэ хөтөлбөрийн хамт олонд баярласнаа илэрхийлмээр байна.
-Хагалгааны төлбөрт хичнээн төгрөг хэрэгтэй байгаа вэ?
- 30 гаруй сая төгрөг хэрэг болох юм шиг байна. Тэгээд сайн санаат хүмүүсийг миний хүүд туслаач гэж хэлэх гэсэн юм. Хүүд минь амьдрал бэлэглээч гэж хүсмээр байна. Би эцэг, эхчүүдэд хандаж нэг зүйлийг хэлье. Бид ажилдаа их анхаарал тавиад хүүхэддээ тавих анхаарал сул байдаг байлаа. Хүүхдээ жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байгаарай гэж зөвлөмөөр байна.
-Та харилцах дансаа хэлнэ үү?
-Хаан банк: төгрөгийн данс:5720535340, валютын данс:5720535341 харилцах утас: 99579789

Эрхэм уншигч та бүхэн Г.Үлэмжбилгүүн хүүд үзүүлэх тусламжаа дээрх дансанд илгээнэ үү.

Friday, February 13, 2009

Миний хүүд амьдрал хайрлаач...

Тархины хорт хавдраар өвчилсөн зургаан настай Г.Үлэмжбилгүүн хүүгийн ээж Н.Болормаа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, хэвлэлээр дамжуулан халуун сэтгэлт монгол ахан дүүсээсээ тусламж хүслээ.

Өвчний улмаас энэлэн шаналж буй хүүд туслахаар “М-Ти-Эс” компанийн хамт олон нэг өдрийн цалин болох 1,200,000 төгрөг хандивлах болсноо энэ үеэр дуулгасан юм. Мөн тэд “Сөүл” сүүнийхээ худалдан авалт бүрээс 50 төгрөгийг хүүгийн эмчилгээнд зориулж байгаа ажээ. Түүнчлэн хүүгийн эмчилгээний зардалд туслалцаа үзүүлэхээр хийлч Дээгий, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар хамтран ажиллаж байгааг энэ дашрамд дуулгах нь зүйтэй байх. Тэд мөн энэхүү хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн байсан юм.

Г.Үлэмжбилгүүн хүүгийн ээж Н.Болормаатай уулзлаа. Тэрбээр хүүгээ эмчлүүлэхээр Дорнод аймгаас Улаанбаатар хотод иржээ.

-Хүүгийн тань биеийн байдал одоогоор ямар байна?

-Ерөнхийдөө өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр миний хүү маань сайн явж чадахгүй гуйвж дайвдаг болсон. Энэ байдлыг нь анзаарч эмчид үзүүлтэл яаралтай Улаанбаатар явж шинжилгээ өгөх хэрэгтэй гэсэн юм. Ингээд хоёрдугаар сарын 2-нд хүүгээ аваад энд ирсэн. Тэгээд “Сонгдо” эмнэлэгт тархины MRI бичлэгт ороход тархины хорт хавдартай гэсэн онош гарсан. Биеийн байдал нь өдөр ирэх тусам муудаж байна.

-Монголдоо эмчлүүлэх боломжгүй гэсэн хариу хэлсэн гэсэн. Та бүхэн санхүүгийн асуудлаа шийдчихвэл хаашаа явж эмчлүүлэх вэ?

-Монголд эмчлэх ямар ч боломж байхгүй, гадагшаа явах шаардлагатай гэсэн болохоор Өмнөд Солонгос, Сингапур, Тайландад эмчлүүлэхээр хөөцөлдөж байгаа.

-Эмчилгээний зардалд хэчнээн төгрөг хэрэгтэй байгаа вэ?

-Яг хаана эмчлүүлэх нь тодорхойгүй учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ урьд нь Сингапурт яг ийм төрлийн хагалгаа хийлгэсэн хүнээс асуухад 30 сая орчим төгрөг болсон гэж байсан.

-Та бүхэнд туслах зорилготой хүмүүс олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Туслалцаа үзүүлэхэд хэрэг болох дансны дугаар, холбоо барих утасны дугаараа та бидэнд хэлж өгнө үү?

-Юуны өмнө хүүгийн минь эрүүл мэндийн төлөө анхлан дугарсан “М-Ти-Эс” компанийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье. Та бүхэн хүүгийн минь алтан амийг авархад тусалж, сэтгэлийн дэмжлэг үзүүлэхийг хүсвэл, дараах утсаар холбоо барих юм уу, доорхи дансанд хандаж болно.

Хандивын данс: Хаан банк

Төгрөгийн данс: 5720535340

Валютын данс: 5720535341

Харилцах утас: 99579789

С.Уранчимэг