Friday, June 3, 2011

Хүүд минь амьдрал бэлэглээч хүмүүсээ!


Миний хүү Н.Сод-Эрдэнэ нь 2009 оны аравдугаар сарын 13-нд төрсөн. Одоо ой зургаан сартай.

Хүү маань төрөхдөө өрөөсөн гуя нь хавантай төрсөн бөгөөд рентген зураг авахуулахад гуяны хэсгээр хугаралттай байсан. Түүгээр ч барахгүй зураг авах, хүрэх бүрт яс нь хугарч байсан.

Тиймээс бид хүүхдээ төрмөгц нь УБ хотын хүүхдийн гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн ч мөн адил яс нь нэмэгдэж хугарсаар байв. Хүүгийн маань эгэм аюулхай орчим, нуруу, шуу, хоёр гуя, шилбэ зэрэг бүхий л газраа хугаралттай.



Ялангуяа хоёр гуяны хэсгээр олон удаа хугарсанаас эдгэх үедээ буруу бороожилт явагдаж зөрүүтэй эдгэрсэн. Би сэргэлэн цовоо хайр татсан хүүгээ хараад энгэртээ тэвэрч хайрлах хүсэл их байвч хүрч чадахгүй элгээ эмтэлсээр өдийг хүрлээ. Хөдөлгөөнд орох тусам өөрөө өөрөөсөө хугарч бэртдэг болохоор байнгын хатуу хавтан дээр хооллож, унтуулж, тээвэрлэж байнгын асаргаа сувилгаанд байдаг.

Эмч нар төрөлхийн хугарамхай ястай, ясны сийрэгжилттэй, тархи усжилттай гэсэн оноштой миний хүүг Монголд эмчлэх боломжгүй учир гадаадад ясны нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн.

Энэ дагуу хэд хэдэн орон уруу рентген зураг явуулахад Солонгос улсаас хүүг маань эмчлэх боломжтой гэсэн хариу ирсэн. Хариу ирэхдээ эмчилгээний төлбөр, замын зардал нийлээд бүгд 70 сая гаруй төгрөг болно гэсэн юм. Хүн болох гэж зүдэрч яваа Сод-Эрдэнэ хүүг минь эмчлүүлэхэд сэтгэл санааны болон эдийн засгийн хандив, тусламж үзүүлээч халуун сэтгэлт хүмүүс минь!

Өвчинд шаналсан энэ хүүд туслахыг хүссэн хүн бүхэн ХААН банк 5360399971, ХАДГАЛАМЖ Банк 28170001180, долларын 5360400604 дансанд хандив өргөх боломжтой юм байна. Хүүгийн гэрийнхэнтэй 96613233, 99244799 утсаар холбогдоорой.