Friday, June 3, 2011

Хүүд минь амьдрал бэлэглээч хүмүүсээ!


Миний хүү Н.Сод-Эрдэнэ нь 2009 оны аравдугаар сарын 13-нд төрсөн. Одоо ой зургаан сартай.

Хүү маань төрөхдөө өрөөсөн гуя нь хавантай төрсөн бөгөөд рентген зураг авахуулахад гуяны хэсгээр хугаралттай байсан. Түүгээр ч барахгүй зураг авах, хүрэх бүрт яс нь хугарч байсан.

Тиймээс бид хүүхдээ төрмөгц нь УБ хотын хүүхдийн гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн ч мөн адил яс нь нэмэгдэж хугарсаар байв. Хүүгийн маань эгэм аюулхай орчим, нуруу, шуу, хоёр гуя, шилбэ зэрэг бүхий л газраа хугаралттай.



Ялангуяа хоёр гуяны хэсгээр олон удаа хугарсанаас эдгэх үедээ буруу бороожилт явагдаж зөрүүтэй эдгэрсэн. Би сэргэлэн цовоо хайр татсан хүүгээ хараад энгэртээ тэвэрч хайрлах хүсэл их байвч хүрч чадахгүй элгээ эмтэлсээр өдийг хүрлээ. Хөдөлгөөнд орох тусам өөрөө өөрөөсөө хугарч бэртдэг болохоор байнгын хатуу хавтан дээр хооллож, унтуулж, тээвэрлэж байнгын асаргаа сувилгаанд байдаг.

Эмч нар төрөлхийн хугарамхай ястай, ясны сийрэгжилттэй, тархи усжилттай гэсэн оноштой миний хүүг Монголд эмчлэх боломжгүй учир гадаадад ясны нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн.

Энэ дагуу хэд хэдэн орон уруу рентген зураг явуулахад Солонгос улсаас хүүг маань эмчлэх боломжтой гэсэн хариу ирсэн. Хариу ирэхдээ эмчилгээний төлбөр, замын зардал нийлээд бүгд 70 сая гаруй төгрөг болно гэсэн юм. Хүн болох гэж зүдэрч яваа Сод-Эрдэнэ хүүг минь эмчлүүлэхэд сэтгэл санааны болон эдийн засгийн хандив, тусламж үзүүлээч халуун сэтгэлт хүмүүс минь!

Өвчинд шаналсан энэ хүүд туслахыг хүссэн хүн бүхэн ХААН банк 5360399971, ХАДГАЛАМЖ Банк 28170001180, долларын 5360400604 дансанд хандив өргөх боломжтой юм байна. Хүүгийн гэрийнхэнтэй 96613233, 99244799 утсаар холбогдоорой.

Sunday, May 29, 2011

Бидний охинд тусална уу


Бидний охин Уламбаяр овогтой Анар-Эрдэнэ 2010.07.18-нд ЭНЭШТ-д төрсөн, одоо 7-н сартай. Төрсний дараа биеийн шарлалт нь буураагүй ба ЭНЭШТ-д амбульториор болон хэвтэж эмчлүүлж, цитамегала вирус (cytomegalovirus nepatitis) гэсэн онош манай эмч нар тавьж, өндөр хөгжилтэй оронд нарийн онош тодруулах шаардлагатай гэж зөвлөсөн.

Бид ярилцаж байгаад БНСУ-ын Кореа их сургуулийн “Анам” эмнэлгийг сонгож онош тодруулах зорилготой өөрсдийн зардлаас 2010.10.28-нд очсон. Тус эмнэлгийн эмч нар үзэж цөсний замын зогсонгишил (Billiary atresia) гэсэн онош тавьж даруй хагалгаанд орох шаардлагатай гэж үзсэн. 2010.11.23-нд Касай /Kasai/ хагалгаанд орж, амжилттай болсон, энэ элгээрээ 1-2 нас хүрэх боломжтой ба даруй элэг шилжүүлэн суулгах хагалгаа зайлшгүй шаардлагатай гэж үзсэн ба тус эмнэлэгт 2 сарын хугацаанд хяналтанд эмчлэгдээд 2011.01.16-нд эмчилгээ болон визний хугацаа дууссан тул буцаж ирсэн.

2011. 02.07-нд ЭНЭШТ-д дахин үзүүлэхэд хагалгаа хийсэн хэсэгт 7*10 см-ийн уйланхай үүссэн байна гээд анх хагалгаа хийсэн газартаа хандах нь зүйтэй гэж манай эмч нар зөвлөсөн юм. Бид дахин Кореа их сургуулийн “Анам” эмнэлэгт хандахад шаардлагтай гэсний дагуу 2011.02.16-нд БНСУ-ыг зорьсон ба одоо тус эмнэлэгт ээж Л.Байгалмаагийн хамт хэвтэж байна.

Солонгос эмч нарын үзэж байгаагаар яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай, ээж нь донор болох боломжтой ба цаг хугацаа алдах тусам охины чинь амь насанд аюул учирч болзошгүй байна гэж үзэж байгаа.

Бид анх явахдаа байраа барьцаалж зээл авах, машинаа зарах, гар дээр байсан мөнгө, ах дүш, найз нарынхаа дэмээр өгсөн мөнгө зэргийг цуглуулан эмчилгээний зардал, байр, хоол, замын зардлаа зохицуулсан ба одоо элэг шилжүүлэн суулгах, хагалгаанд орох зардлыг (зөвхөн хагалгааны зардал 120-150 сая вон) гаргах ямарч бололцоогүй болсон учраас сайн санаат сайхан сэтгэлт ард түмэн та нартаа хандаж байна. Өөдөсхөн охинд минь амьдрал бэлэглэж нас хайрлаач хүмүүсээ.

У.Анар-Эрдэнийн аав Б.Уламбаяр, ээж Л.Байгалмаа
Утас: 99157817, 88600880
Хандивын данс: У.Анар-Эрдэнэ
ХХБ 404201609 /Валютын/
ХХБ 404201608 /Төгрөгийн/
ХААН банк 503134618 -5 /Төгрөгийн

10-хан настай Б.Энх-Орчлон охинд тусалцгаая!


Миний охин Б.Энх-Орчлон маш ховор тохиолддог "Цусны хорт дутмагшил" буюу "Апластическая анемия" хэмээх аймшигт өвчнөөр өвчилж, ЭНЭШТ-ийн "Цусны эмгэг судлалын тасаг"-т хэвтэж байна. Энэ өвчин Монголд ердөө 2 дахь удаагаа бүртгэгдэж байгаа нь энэ. Охины минь биеийн байдал маш хүнд, өдрөөс өдөрт улам муудаж, өвдөж, тарчилж байгааг нь харахад элэг минь эмтэрч, зүрх минь зүсэгдэх юм. Миний охин одоо 10-хан настай.
Эрүүл саруул, сэргэлэн цовоо өсч торниж байсан цэцэг цэврүү шиг охин үр минь одоо босох ч тэнхэлгүй, өвчиндөө шаналж, арай ядан өдөр хоногийг өнгөрүүлж байгаа ч "Би удахгүй эдгэрч, эмнэлгээс гараад хичээлдээ явж, найзуудтайгаа тоглоно. Тэнгист гоё кино үзнэ. Зөндөө их шинэ хувцасны загварууд зурна" гэж үргэлж ярих юм.
Амь насанд нь аюул ойрхон байгааг бяцхан үр минь даанч мэдэхгүй.
Миний охины хамраас цус гарахад хагас метр шахуу бинт хамар руу нь чихэж, нарийн шинжилгээ авахын тулд сүүжний яс руу нь хатгаж чөмөгнөөс нь дээж авах үед тэсэхийн аргагүй өвдсөндөө "Ээжээ! Намайг авраач ээ!" гэж хамаг чадлаараа хашгирахыг нь хаалганы цаанаас сонсоод "Тэсээрэй, миний охин. Ээж нь охинтойгоо хамт байгаа. Охиныхоо өмнөөс өвдөхсөн" гэж уйлж суухаас өөр зүйл хийж чаддаггүй...
Энэ аймшигт өвчин шаналал бусдад хэзээ ч бүү тохиолдоосой.
Охины минь өвчин Монголд эмчлэгдэх боломжгүй, гадаадад яаралтай явж "ясны чөмөг шилжүүлэн суулгах" шаардлагатай гэсэн эмнэлэгийн дүгнэлт гарсан.
Бид БНХАУ-н Бээжин хотын цэргийн эмнэлэгтэй холбоо тогтоож, охиныхоо шинжилгээний хариуг явуулахад, уг эмнэлгээс ясны чөмөг шилжүүлэн суулгах боломжтой, эдгэрэх магадлал 96 хувь байна гэсэн хариу ирсэн.
Охины минь эмчилгээнд ойролцоогоор 100 сая орчим төгрөг шаардлагатай байгаа бөгөөд бид бие даан энэ зардлыг бүрдүүлэхэд маш хүнд байна.
Элэг нэгт Монголчууд минь халуун сэтгэлийн харамгүй тусаа үзүүлж, бяцхан охинд минь амьдрал хайрлаач!
Ээж: З. Алтанцэцэг
Холбоо барих утас: 8815-4145, 9908-6624
Хандивын данс: Хаан банк, Б. Энх - Орчлон 5022696266

Та 155-154 дугаарт А үсгийг мессежээр илгээж хандив өргөнө үү. (Мобиком, Юнител, Скайтел, Жи Мобайлын сүлжээнүүдээс)


Сүүн цагаан сайхан сэтгэлт хүмүүсээс эх хүн хүүдээ туслалцаа хүсэх учир нь


Бидний хүү Хэнмэдэхийн Ганбат 2005 онд зүрхний төрөлхийн хүнд гажигтай төрсөн. Хүүг минь Монголын болон АНУ-аас ирсэн эмч нар зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхойтой, зүрхний хэм алдагдалтай (цохилт нь заримдаа 300 хүрдэг) гэж оношилсон. Эдгээрээс болж зүрх нь бас томорсон юм байна. Иймээс үе үе биднийг сандарган эмнэлэгт олон удаа хэвтэж эмчлүүлэн, эмчийн байнгын хяналтанд орсоноор 2-3 төрлийн эм 5 жил дараалан өдөр бүр 6 удаа уулгаж, амь насыг нь торгоож байгаа юм. Сүүлийн үед тархины цусан хангамж нь дутагдан унадаг боллоо. Эмч нар хүүг минь Монгол улсад бүрэн эмчлэх боломжгүй, АНУ-д 2 өөр төрлийн мэс засал хийж эмчлэх боломжтой гэж үзэн тус улсын Техас мужийн Хүүхдийн зүрхний мэс заслын эмнэлэгт мэс засал хийхээр болсон. АНУ-ын сайхан сэтгэлт эмч нараас бидэнд олгосон энэ боломжийг алдмааргүй байна.

Гэтэл хүү бид хоёр болон авч явах эмчийн ирж, очих унаа, хоол, байрны зардал (эмчилгээний зардлыг тэндээс даана гэсэн)-д ойролцоогоор 11.000 доллар шаардлагатай байна. Бидэнд ийм их мөнгө байхгүй билээ. Манайх ам бүл дөрвүүл бөгөөд би ЕБС-д багшилдаг, өвөө, эмээ нь тэтгэвэрт гарсан. Иймд бидэнд өгөөмөр сэтгэл гарган мөнгөн тусламж үзүүлэхийг та бүхнээс гуйж байна.

Ганц хүүхдийг минь аюулт өвчнөөс салгаж, амь насыг нь авран нарт ертөнцөд амьдруулахад гүн туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж хичээнгүйлэн хүссэн ээж Х.Цэнд-Аюуш.

Имэйл хаяг: tsend_mn@yahoo.comЭнэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү

Хандивын данс

Худалдаа Хөгжлийн Банк 499185921 (Валютын данс)

Name, address (Банкны нэр, хаяг)

1. CITIBANK N.A, NEWYORK, USA, SWIFT code: CITIUS33

CHIPS code: 0008, ABA number: 021000089

2. HSBC BANK USA N.A, NEW YORK, USA, SWIFT code: MRMDUS33

CHIPS code: 0108, ABA number: 021001088

3. STANDART CHARTERED BANK, NEW YORK, USA, SWIFT code: SCBLUS33 CHIPS

code: 0256, ABA number: 026002561

Туслана уу

Б.Өсөхбaярын товч танилцуулага

Батгэрэл овогтой Өсөхбаяр 11 настай. Эрэгтэй. Сүхбаатар дүүргийн 2-р сургуулийн 4-р ангид сурдаг. Аав ээж ахын хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Рашаантын 18-2 тоотод амьдардаг.
Өвчний онош: Хавдрын хэмжээ том. 10 нугалам дамжин тархсан, нугас болон адуун сүүлний ёзооруудаа дарж шахаж нэвтлээд ургасан. Монгол улсын хэмжээнд анх удаа илэрсэн өвчний тохиолдол. Монголд эмчлэх боломжгүй. Гадаад улсад хандах шаардлагатай. Хоргүй хавдар тул бүрэн эмчлэгдэх боломжтой бөгөөд хэрэв цаг алдвал амь насанд нь аюултай болоод байгаа.
Тайланд, Өмнөд Солонгос, АНУ-ын эмнэлгүүдэд хандаад байгаа бөгөөд одоогийн байдлаар Тайланд улсад эмчлэх боломжтой гэсэн хариу ирсэн. Эмчилгээний зардал дунджаар 30,000 орчим доллар.
Хандивын данс.
Голомт банк Валютын данс: 2205024375 B.Usukhbayar Хандивын данс.
Хас банк Төгрөгийн данс: 5000355791 Б.Өсөхбаяр Хандивын данс.
Хаан банк Төгрөгийн данс: 5003642100 Б.Өсөхбаяр Хандивын данс.
Холбоо барих: Ээж Б.Цэвээнханд утас: 9984-8674



Б.Мөнхжингийн товч танилцуулага

Ховд аймгийн Жаргалант сумын 2-р дунд сургуулийн 5а ангид сурдаг. Ээж аавын хамт амьдардаг.

Өвчний байдал: Судасны хорт хавдрын улмаас 2003, 2007, 2009 онуудад Улаанбаатар хотод 3 удаа хагалгаа хийлгэсэн боловч бүрэн эмчлэгдээгүй. Энэ өвчин Монголд бүрэн эмчлэх боломжгүй. Иймд Солонгос улсад венийн судас солих хагалгаа хийлгэх шаардлагатай болоод байгаа. Эмчилгээний зардал 20,000 орчим доллар.

Хандивын данс:
Хаан банк 5862014842 B.Munkhjin Хандивын данс

Ц.Сарнай