Monday, October 12, 2009

Би хулгай хийхгvй бол ээж дvv нар минь хоосон хононо

Хэрэв намайг нvvрс хулгайлахгvй бол манайх хоол байхгvй хоосон хононо" хэмээн арваад насны хvvхэд ярьж зогсоно. Ямар гутамшигтай эмэгнэлтэй сонсогдоно вэ.

Монголчууд бид чинь балчир хvvхдvvдийнхээ "хурууг хєдєлгєж" амиа зогоох дээрээ тулчихсан юм гэж vv. Энэ хvvхдийн яриаг кино зохиол, эсвэл хошин vг яриа гэж уншигч та эндvvрэв. Vнэхээр энэ бол амьдрал дээр бодитоор оршиж байгаа баримт. Ийм ярьж зогсох хvvтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр Багануур дvvргийн Vйлдвэрийн хэсгийн гурван тоотод ээж, хоёр дvv, ахынхаа хамт амьдардаг.

- Миний дvv єєрийгєє танилцуулаач, яагаад нvvрсний хулгай хийх болсон юм бэ?
- Намайг Ууганаа гэдэг, одоо 14 настай. Сургуулиасаа гарчихсан. Манайх хоёр дvvгийн зургаан мянган тєгрєгнєєс єєр орлогогvй. Гэр маань вокзалын ойролцоо байдаг. Энд Улаанбаатар руу явдаг ачааны вагонууд зогсдог юм. Би дvv нартайгаа вагонуудаас нvvрс буулгаж зардаг. Ер нь би арван нэгэн настай байхаасаа вокзалаас нvvрс хулгайлж зардаг болсон. Ээж маань хvнд євчтэй болохоор ажил хийдэггvй. Тэгээд ч иргэний vнэмлэх байхгvй болохоор ажилд авахгvй.

- Нvvрс хулгайлах чинь гэмт хэрэг шvvдээ, ээж чинь зэмлэдэггvй юм уу?
- Зэмлэдэггvй, хэрвээ би єнєєдєр хулгай хийхгvй бол манайх хоосон хононо. Єдєрт дєрвєн шуудай нvvрс вагоноос буулгаад, нэг шуудайг нь 1500 тєгрєгєєр зарж байна. Ихэвчлэн Улаанбаатраас машин ирж худалдаж авч байгаа. Єдєрт 4000-6000 мянган тєгрєг олдог. Ээж хааяа надтай хамт нvvрсэнд явдаг. Хэрэв ээжтэй хамт явж байгаад цагдаа нарт баригдчихвал ээжийг зодож нvддэг. Тэгээд л ээж маань дvv бид хоёрыг явуулдаг. Энд байгаа айлуудын хvvхдvvд нь ихэвчлэн нvvрсэнд явдаг. Томчууд бараг явахаа болчихсон. Нvvрсний хамгаалалт нь сvvлийн vед чангараад, цагдаа нар нь бvр нохойтой эргvvл хийдэг болчихсон.

-Эргvvлийн цагдаад баригдаж байсан уу, ямар арга хэмжээ авдаг вэ?
-Цагдаа нарт баригдаад бороохойдуулдаг. Нэг сайн зодуулаад л сална шvv дээ / инээв/

-Бие чинь євддєг биз дээ, дахиад хулгай хийхгvй юм шvv гэж боддоггvй юм уу?
-Vгvй, насанд хvрч байгаад тэр цагдааг би зодно. Манай ээжийг олон удаа зодсон. Хариугаа заавал авна. Бас намайг сургуульд явдаг байхад дээрэлхдэг байсан бvх хvvхдvvдийг олж байгаад зодолдоно.

-Миний дvv хулгай хийгээд байхаар чинь хvvхдийн засан хvмvvжvvлэх газар явна шvv дээ, айхгvй байнауу?
-Тэр эргvvлийн цагдаа ах нар чинь єєрсдєє ч гэсэн хулгай хийдэг юм чинь.

-Яаж, юу хулгайлдаг гэж?
-Бид нар ихэвчлэн шєнє дунд нvvрс вагонаас буулгахаар очдог юм л даа. Заримдаа эргvvлийн ах нар бид нарыг барихаараа бvгдийг нь эгнvvлж зогсоож байгаад нэг нэг алгадаад дараа нь "портер" машин ухрааж вагон руу шахаж зогсоож байгаад бид нараар нvvрс ачуулдаг.

-Тэр нvvрс ачуулсан цагдаа ах нар чинь хаана ажилладаг, хэн гэдгийг нь мэдэх vv?
- Шєнє очдог болохоор сайн мэдэхгvй ээ. Манай найзуудаас асуувал бvгд нvvрс ачиж байснаа хэлнэ. Бид нар єнгєрсєн жил хоёр ч удаа тэд нарт нvvрс ачиж єгсєн. Харин энэ жилийн эргvvлийн цагдаа ах нар аймаар чанга, шууд нохойгоор биднийг хєєлгєєд, дор нь барьчихдаг. Харин уурхай дээр очиж, том нvvрснvvд ачиж єгч байгаа.

- Том нvvрс ачих гэнээ?, бас хулгайлж ачдаг юм биш биз дээ?
- Яалаа гэж дээ, уурхай дээр нvvрс ачихаар ирсэн ачааны машинуудад том нvvрсийг нь зєєж ачиж єгєєд гурван мянган тєгрєг авдаг. Манай нэг эмэгтэй найз хvртэл нvvрс ачдаг.

-Эмэгтэй найз чинь хэдэн настай юм бэ, нvvрс ачих ажил хийж дєнгєнє гэж vv?
- Манай найз одоо 14 настай, эрэгтэй хvvхдийн хувцас ємсч очоод нvvрс ачих ажил хийдэг. Тэгэхгvй бол эмэгтэйг нь мэдэх юм бол ажилд авахгvй. Тэр найз маань єдрийн гурван мянган тєгрєг олдог. Хэрэв ажил хийхгvй бол тэднийх бас л хоол байхгvй.

- Олсон мєнгєєрєє юу авдаг вэ?
- Гурил, жоохон мах.

Дээрх хvv яриандаа "сургуульд суралцдаг байхад хvvхдvvд муухай хувцастай , нvvрсний vнэр vнэртдэг гээд зоддог байсан. Тэгээд сургуулиасаа гарсан. Уг нь сургуульд сурах сайхан л даа" хэмээн шvvрс алдан ярьж байлаа. Тэрбээр халуун дулаан орон гэр, хайр халамжаар дутсан нь царайнаас нь илт. Ингээд дээрх хvvгийн ээжээс цєєн хэдэн асуултад хариулт авлаа.

Тvvнээс "хvvгээрээ яагаад хууль зєрчсєн vйлдэл хийлгэдэг юм бэ?" гэсэн асуултаар яриагаа эхэллээ.
-Намайг Я. Долгор гэдэг. Одоо 46 нас хvрч байна. Сая єєрт тань яриа єгсєн хvvхэд миний дунд хvv юм байгаа юм. Сургуульд сурч байгаад гарчихсан. Одоо хоёр дvv ээжийгээ хар бор ажил хийж тэжээж байна. Нуух юм алга, вагоноос нvvрс хулгайлж гурван жил амьдарлаа. Ажил хийх гэхээр бичиг баримт байхгvй. Насны хязгаар тогтоочихсон, ажилд авахгvй юм. Хоёр хvv минь вагоноос нvvрс буулгаж зараад хоол хvнсээ залгуулж байна даа. Энэ хэсэгт амьдардаг айл єрхvvд манайхныг андахгvй. Манай энэ vйлдвэрийн хэсэгт арав гаруй айл амьдардаг. Бvгдээрээ л нvvрс хулгайлдаг. Єєрєєр амьдрах арга алга даа.

Хvvгээ хулгай хийхээр сэтгэл чинь зовдоггvй гэж vv, та єєрєє ажил хийж байсан уу. Хэдий болтол хvvгээрээ хулгай хийлгэж амьдарна гэж боддог вэ, нэг л єдєр "аав"-ын хаалга татна шvv дээ?
-Амьдрал vнэхээр хvнд байна. Энэ вокзалын нvvрсний буянаар хэдэн жил хоолтой л явсан. Бид амьдарч байгаа энэ байшинг чи хараач, нар cap гэрэлтсэн онгорхой харанхуй нvх л байгаа биз дээ. Энд євєл болохоор маш хvйтэн, гадаа сууж байгаа юм шиг. Ийм орон гэрт хоолгvй хэвтэж байгаа хvvхдvvд єєрсдєє хулгай хийхээр гардаг юм. Сургуульд суралцуулж vзсэн. Хvvхдvvд зодож нvдээд хэцvv байдаг гэсэн. Би єєрєє худалдааны байгууллагад 16 жил ажилласан. Худалдагч мэргэжилтэй.

- Vйлчлэгчийн ажил ч гэсэн олж хийгээд, хvvхдээ хулгай хийхийг нь зогсоох хэрэгтэй юм биш vv?
- Би гэрээсээ бичиг баримтаа алдчихсан. Бичиг баримтгvй хvнийг чинь хаана ажилд авах билээ дээ. Сонгуулийн vеэр vнэгvй иргэний vнэмлэх авах болсон чинь "Зєрчилтэй байна, архиваас бичиг баримт бvрдvvлж ир" гэсэн. Манайх хvvхдийн зургаан мянган тєгрєгнєєс єєр орлогогvй. Яаж Улаанбаатар орж архиваас бичиг олж ирэх билээ.

Хvvгийн ээжид гэмшсэн, хvvхдийнхээ ирээдvйд санаа зовнисон сэтгэл огтхон ч байсангvй. Тэрбээр хvvгийнхээ хулгай хийж байгаа явдал нь харин ч бор зvрхээрээ хоолоо олоод идэж байгаа " Шилийн сайн эр" гэх нь холгvй юм ярьж суулаа. Хэдийгээр монголд насанд хvрээгvй хvvхдvvдийг хєдєлмєр эрхлэхийг хориглосон хууль бий ч тєдийлєн амьдрал дээр хэрэгжээд байдаггvй бололтой. Албан бус тоогоор монголд хєдєлмєр эрхэлж буй 6000 гаруй хvvхэд бий гэсэн судалгаа байдаг. Тэнд бидэнд яриа єгсєн жаал шиг олон хvvхэд байсан. Харамсалтай нь бvгд л єнєєдрийн амьдарч буй нийгэмдээ єс хонзон санасан, юу ч хийхээс буцахгvй сэтэхvйтэй болсон нь ажиглагдаж байлаа. Нийгэмдээ єс хонзон санасан нэгэн vе "эр єсч эсгий сунадаг"-ийн vлгэрээр хэдэн жилийн дараа том эрчvvд болцгооно. Тэр vед барууны кинон дээр гардаг шиг жинхэнэ мафи vvсч, энэ л бор дvрхэн амьдралд нухлагдаж яваа хvvхдvvд хэн нэгний гap хєл болж, аллага хядлага, хар тамхины наймаа, хvн худалдаалах гэмт хэрэг жинхэнэ утгаараа цэцэглэх вий гэхээс айдас тєрнє. "Америкт нэг удаа" гэж дэлхийд алдартай нэгэн кино байдаг. Хэдэн хvvдvvд дээрэм хийж, олсон мєнгєєрєє хуримтлалын сан байгуулж, улмаар цааш хєгжсєєр мафи бий болдог. Яагаав, Нvvдлс, Макс гээд хоёр жаалын болон тэдний найз нарын амьдралыг харуулдаг хоёр ангитай кино байдаг даа. Манай сувгуудаар ч єчнєє л гарсан. Яг л тийм амьдрал эдгээр хvvхдvvдийг хvлээж байгаа юм биш биз. Энэ талаар бас бодоод vзэхэд илvvдэхгvй л болов уу.

Н.Тvвшин