Thursday, October 18, 2007

October18.2007

Б.Эрдэнэсайхан: Ядуу гээд заавал уранхай ноорхой суултай нь биш. Зvгээр л сууж болохгvй, тэгвэл єлсєнє шvv дээ

Дэлхийн ядууралтай тэмцэх єдєр єчигдєр болов. Бид Хан-Уул дvvргийн XII хорооны иргэн, єрх толгойлсон Б.Эрдэнэсайхан гэгч эмэгтэйңд энэ єдрийг "тэмдэглэлээ". Тэрбээр 10-19 насны таван хvvхэдтэй юм билээ. 1998 онд нєхєр нь аваарт орж нас барснаас хойш таван хvvхдээ єсгєхийн тулд гадаа гарч эр, гэрт орж эм болсоор яваа нэгэн.

Хог тvvж, айлд амбаар барьж, юм оёж, жорлонгийн нvх хvртэл ухаж амьдрахдаа хэнээс ч, юу ч гуйлгvй, амьдралын хатуу хєтvvг туулсан эмэгтэй. Тэдний хашаагаар ороход тарчигхан амьдардаг хэдий ч цэмбийсэн цагаан гэр, цав цагаан орны бvтээлэг нvдэнд туслаа. Гэрийн эзэгтэй маань "Том банди дунд сургуулийн 11 дvгээр ангиа тєгсєєд цэрэгт явсан" гээд дулаахнаар инээмсэглэн "Миний хvvхдvvд чинь амьд бурхан шvv дээ" хэмээн яриагаа эхэлсэн юм.

-Сайн байна уу. Та єєрийгєє танилцуулаач.
-Б.Эрдэнэсайхан гэдэг. 45 настай. Сувилагч мэргэжилтэй. Одоо группт байдаг. Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэгт сувилагч хийж байгаад найман жилийн ємнє группт гарсан.

-Одоо юу хийж амьдарч байна даа?
-Группын хэдэн тєгрєг авч байна.

-Амьдралд чинь тэгээд хvрч байна уу?
-56000 тєгрєг авдаг. Тэр маань хаанаа ч хvрдэггvй л дээ. Хог тvvж, янз бvрийн л ажил хийж байна. Олныхоо буянаар болж л байна. Эгч нь Биокомбинатад ирээд таван хvvхэд эх барьж авсан. Дvvргээс "Шилдэг vйлстэн" хvндэт єргємжлєл, алтан медалиар шагнуулаад маш их баярласан.

-Танай хvн юу хийдэг байсан бэ. Хvvхдvvд тань бага байсан биз дээ?
-IV цахилгаан сганцад инженерээр ажилладаг байсан. 1998 онд авто ослоор єнгєрсєн. Энэ vед том маань тавдугаар ангид сурч байлаа. Маш хvнд байсан шvv. Бага охиноо єргєж аваад удаагvй ой гарантай байсан даа.

-Хvvхдvvдийнхээ тухай яриач?
-Манай том хvv одоо 19 настай. Жилийн ємнє 11 дvгээр ангиа тєгсєєд цэрэгт явсан. Удаах хvv маань энэ жил 11 дvгээр ангид сурч байна. Энэ зун тогооч мэргэжил эзэмшсэн. Нєгєє хоёр нь 11 жилийн аравдугаар ангид сурдаг. Бага охин маань 29 дvгээр сургуулийн гуравдугаар ангид сурдаг, хэлгvй дvлий юм аа.

-Бага охиноо Та єргєж авсан гэл vv?
-Тийм ээ. Ой ч хvрээгvй байхад нь ээж нь хаяад явчихсан юм. Тэгээд л бид хоёр хvнд хvн илvvдэхгvй гээд єргєж авсан. Тvvнээс хойш хэлгvй дvлий гэдгийг нь мэдсэн. Энэ жил сургуульд сургаж чадалгvй завсардуулах гэж байтал тєрєєс єгдєг 25000 тєгрєг нь хэрэг болж сургуульд нь оруулсан. Тєрийн минь буян. Энэ мєнгє хvvхдvvдэд маань их нэмэртэй юм аа. Хvvхдvvдийнхээ дэвтэр, номыг бараг аваад єгчихсєн. Одоо нэг охиньхоо номыг л аваагvй. Бvх ном нь 25000 тєгрєг болох юм гэсэн. 11 дvгээр сарын группын мєнгє буухаар нь авч єгнє єє. Сая бага охиноо сургуулийнх нь дотуур байранд оруулах гэсэн чинь 70000 тєгрєг нэхсэн. Байдгаа барж байж єгсєн. Би хvvхдvvдээ ямар ч байсан сургуулийг нь тєгсгєнє гэж боддог.

-Танай хvvхдvvд авьяастай юм аа. Энэ медалиуд бодвол тэднийх л биз дээ?
-Тийм шvv. Сурлагадаа ч сайн, бас ч их авьяастай. Том хvv маань дунд сургуулиа тєгсєхєд МУИС-иас гаалийн ангид сурах урилга ирсэн. Даанч мєнгє тєгрєгийн боломж байдаггvй. Сургаж чадаагvй ээ. Тэгсэн єєрєє "Ээж ээ, нэгэнт сургуульд сурахгvй юм чинь. Хvv нь цэрэгт яваад ирье" гэсэн. Одоо 28-нд ирнэ гээд догдлоод л хvлээж байна. Дараахь банди маань бас онц сурдаг. Сагс тоглодог юм. Энэ медалиуд ихэнх нь тvvнийх. Сургуульд сургаж чадахгvй хойно тогооч болгосон. Дараагийн охин маань найман жил дараалан онц сурсан, бас их олон медальтай. Нэн ядуу гээд тєрєєс нэг хvvхдийг маань дээд сургуульд сургаж єгнє гэж хорооныхон хэлсэн. Энэ охин маань эмч болно гээд байдаг юм. Хvсээд байгаа мэргэжлээр нь сургах юмсан гэж бодож байна. Багуудынх нь тухай одоогоор бодож амжаагvй л байна. Эхнээсээ хvvхдvvд маань сургуулиа тєгсєєд нэг нь ч гэсэн ажил хийвэл манай амьдрал сайн сайхан болох байх аа.

-Одоо євєл хаяанд ирчихлээ. Тvлээ нvvрсээ яая гэж бодож байна вэ?
-Харин тийм ээ. Хамгийн их санаа зовж байгаа юм тэр л байна. Уг нь тvрvv жил хороо хориноос єгч байсан. Энэ жил хvvхдvvд нь том болсон, єгєхгvй гэж байх шиг байна билээ.

-Юу гэсэн vг вэ. Та єрх толгойлсон эмэгтэй биз дээ?
-Харин тvлээ нvvрс єгвєл ганц тус тэр байдаг юм. Хааяа хорооноос хvмvvс ирдэг л дээ. Тэд манайхыг харчихаад ийм тохилог, цэвэрхэн айл байна. Ядуу биш байна гээд гардаг. Ядуу айл заавал уранхай, ноорхой, халтар байх ёстой, юм байлгvй. Гэхдээ эгч нь олныхоо буянаар болж л явна.

-Танд хэрэв тvлээ нvvрс єгєхгvй бол яах вэ. Одоо бvр ч vнэтэй болсон байна шvv дээ?
-Яахав дээ. Хогийн цэгээс модоо тvvгээд, харин нvvрсээ яадаг юм байгаа юм, мэдэхгvй. Эгч нь хvнээс юм гуйж чаддаггvй юм аа. Хэний ємнєєс амьдарч байгаа гэж хvнээс юм гуйж явах вэ.

-Таны амьдралд тусалж дэмжих тєрєл садан байдаггvй хэрэг vv?
-Аав маань бага байхад єнгєрсєн. Хуульч хvн байсан юм. Ээж маань одоо 80 насыг зооглож байгаа. Биокомбинатад ажиллаж байсан. Тєрєл садан, ах дvvс гээд байх юм vгvй. Гурван жилийн ємнє "Дэлхийн зєн"-гєєс таван ханатай гэр єгсєн. Тvvнээс ємнє айл айл дамжин амьдарч ирсэн. Гэр аваад маш их баярласан шvv. Хvvхдvvдтэйгээ хамт хvнээс дутахгvй амьдрах гэж хичээж явна. Нєхрєє єнгєрснєєс хойш маш хэцvv байсан. Хоосон хонох vе ч их байлаа. Одоо сургуулийн хvvхдvvдийн дунд баян, хоосны ялгаа их гардаг болжээ. Охиныг маань танай ээж чинь хог тvvдэг, тэр мєнгєєр нь ном авдаг гэсэн гээд уйлаад орж ирсэн. Манайд ч хvvхэд, нохой их л цугладаг. Эгч нь баярлаж байдгийм, тvvнд нь. Цагийн сайханд эгч нь ийм яваагvй юм аа. Нєхрєє даган 18 аймгаар явж vзсэн. Эрдэнэт хvний тєлєє зvтгэж явснаа бодохоор сайхан. Нэг vеэ бодвол, миний хvvхдvvд овоо болжээ. Манайх нэг кг махаар гурав хонодог байсан. Харин хvv маань тогооч болсноос хойш нэг кг махаар зургаа, долоо хонодог болчихоод байна. Одоо цагт ажлаас сайхан юм алга. Би ч ажилчин байсан. Одоо хvvхдvvдээ улс орондоо хэрэгтэй хvмvvс болгоё л гэж боддог. Зvгээр л суувал єлсєнє. Огт зvгээр сууж болохгvй гэж бодоод л зvтгэж явна даа.

Г.Дэнсмаа
Ч.Удамбор
Дугаар 202/2234/ Mongoliin medee